Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчиллаа. Тус монгол иргэд Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
9 April
“Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцлоо
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож, хот байгуулалт, газрын харилцаа, салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Барилгын тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж дэмжигдсэн. Нийгмийн даатгалын тухай хуульд …
-
9 April
Хэвлэлийн бүсгүйчүүд улс төрд
Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулдаг ТОП50 эмэгтэй улс төрч шалгаруулах олон нийтийн санал асуулгын ялагчид дотор хэвлэл, мэдээллийн салбараас нийт есөн бүсгүй тодорчээ. Одоогийн парламентад МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, хожим хувийн телевизийн захирал болсон Д.Сарангэрэл, сэтгүүлч Г.Уянга нар сонгогдсон. Төрийн сэнтий, улстөрийн намуудад сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс өндөр байр суурь эзэлдэг нь тохиолдлынх биш биз ээ. Дэлхийн нийтэд ч ийм жишиг …
-
9 April
“Үндэсний баялаг” МУСКино маргааш нээлтээ хийнэ
Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ” Үндэсний баялаг ” уран сайхны кино юм. Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм. …
-
9 April
Нийслэлд золгүй байдлаар 5 хүн нас баржээ
2015 оны 04-р сарын 08-с 09-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1459 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 5 хүн, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 10, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх …
-
9 April
Хууль зүйн сайд Д.Дорлигжав иргэдийг хүлээн авч уулзлаа
Хууль зүйн сайд сар бүрийн 2, 4 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдийг хүлээн авч уулздаг билээ. Үүний дагуу Хууль зүйн яам болон харьяа агентлаг, байгууллагуудтай холбоотой иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын асуудлаар Хууль зүйн сайд Д. Дорлигжав 4 сарын 08-ны өдөр иргэдийг хүлээн авч уулзлаа.
-
9 April
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.09/
2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 857 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 199 тохиолдол (23%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Осол, гэмтэл 4 дүгээр сарын 1-ээс 7-нд нийт 1642 хүн хандсан байна.61.4%-ийг эрэгтэйчүүд, 25.4%-ийг 0-15 насны хүүхэд, …
-
9 April
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл НОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг Даргаас Онцгой байдлын газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд анхаарч 2013-2015 онд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.Үүнээс нийслэлийн иргэдийг аливаа гамшгаас өөрийгөө болон гэр бүл, хамт олон, найз нөхдөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, сургалт дадлага олгоход зориулагдсан Сургалт арга зүйн төвийн барилга байгууламжийг барихал шаардагдах …
-
9 April
Цас, мөс арилгахад 70 гаруй тонн бодис цацжээ
Их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрснээс Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчин, 12 машин өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Авто замын хальтиргаа, гулгааг арилгахаар Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын зам, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан …
-
9 April
30 хүн нэг зэрэг амиа хорложээ
Хятадын нийслэл Бээжин хотын төв гудамжинд 4-р сарын 4-ний өдөр таксины 30-аад жолооч бөөөнөөрөө амиа егүүтгэжээ. Олон улсын мэдээллийн агентлаг гудамжинд ухаангүй хэвтэж байгаа олон хүний эргэн тойронд хүмүүс шавсан байгааг харуулсан зураг нийтэлсэн байна. Улсын хяналтанд байдаг CRI радиогоос мэдээлэхдээ Хэйлунцзян мужийн Суйфэньхэ хотоос ирсэн таксины жолооч нар “ машин түрээсээр авах эрхээ сэргээхийн тулд ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн” гэжээ. …
-
9 April
“COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт эхэллээ
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа. …
-
9 April
Загвар өмсөгч Т.Туяамаа хатны дүр бүтээжээ
Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцон “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгч бол Т.Туяамаа. Тэрээр дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Жүжигчин, найруулагч Б.Тамирын гуравдахь уран бүтээл болох “Хар сувдны нууц” кинонд загвар өмсөгч Т.Туямаа хатны дүрд тоглосон байна. Энэхүү киноны зураг авалт Вьетнам улсад хийгдсэн бөгөөд гол дүрүүдэд жүжигчин М.Баярбат, “Мөрдөөлийн театр”-ын жүжигчин …
-
9 April
Завхан аймагт хил дамнасан малын хулгай буурсан
Завхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг …
-
9 April
Царнаевийг цаазлах эсэхийг 4 сарын 13нд шийднэ
2013 оны Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн Царнаевийг гэм буруутайг тангарагтны шүүх тогтоосон байна. Харин одоо шүүгчид түүнийг цаазаар авах уу? Насаар нь хорьж шаналал зовлонг мэдрүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй болж байна. Тангарагтны шүүр ялын шийдвэрийг 4-р сарын 13нд гаргах юм. Алдартнууд интернет ертөнцөөр шудрага ёс тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн ба хохирогчдийн гэр бүлийн төлөө шүүгчид хэрэгтэнд таарсан ялыг …
-
9 April
Кино үзэнгээ Англи хэл сурах ТАВАН вебсайт
Гадаад хэлийг үр дүнтэй суралцах нэг арга бол тэр хэл дээр нь кино үзэх. Зугаатай бас үр дүн сайтай аргад тооцогдоно. Эдгээр сайтууд нь Англи хэлийг бие даан суралцахад тун тохиромжтой. Film English сайтаас богино хэмжээний кинонууд сонгож суралцана Богино хэмжээний кинонуудын цуглуулга дээр нэмэх нь хичээлийн төлөвлөгөөнүүд бий. Бүх шатныханд зориулагдсан сонголтуудтай. Film Education сайт дээр хэдэн зуун кино бий …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл