Он гарсаар нийт 7876 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 968 хэргээр буюу 23.6 хувиар өссөн ба хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 53.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэргийн ангиллаар авч үзвэл хөнгөн ангиллын гэмт хэрэг 2.1 хувиар буурч, хүндэвтэр ангилалын гэмт хэрэг 7.2, хүнд ангилалын гэмт хэрэг …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
8 April
Киноны хөгжмийн үдэш MOVIE SWING тоглолт эгшиглэнэ
Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон холливуудын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн эгшиглэх нь ээ. Улсын Филармонийн Баянмонгол чуулга дан киноны хөгжим, дууны тоглолт тоглохоор бэлтгэлдээ ороод байна. Тус тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол джаз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од болон чадварлаг залуу дуучид …
-
8 April
Тайгын нууцыг дэлгэгч “Содура”-гийн өдөрлөг боллоо
Өв соёл нь бүдгэрч буй цаатан иргэдийн ахуй амьдралыг хальснаа буулгасан “Содура” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Хөвчийн тайгын цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглалыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ. Тийм ч учраас “Содура” уран сайхны киноны уран бүтээлчид өөрсдийн энэхүү бүтээлийн өдөрлөгийг “Хүннү молл”-д зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр тус киноны …
-
8 April
“Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг хил нэвтрэхэд хориг тавьжээ
Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэмээс сүүлийн үед олон нийтийн дунд 2 талт маргаан үүсгээд буй Бурхан халдун ууланд явсан Өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн болон хотын дарга Э.Бат-Үүлийн уучлалт гуйсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. 2015 оны 03 сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших төрийн тахилгат Бурхан халдун ууланд Босоо хөх Монгол бүлгэмийнхэн Өвөрмонгол иргэдийг …
-
8 April
Баян Өлгий аймаг Тува улстай хамтран ажиллана
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо. Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БН …
-
8 April
Л.Гүндалай: Би 10 жилийн өмнөхөөс өөр хүн болсон
Парламентэд 2000 оноос хойш дараалан 3 удаа сонгогдож байсан Л.Гүндалай сүүлийн үед “хэвлэлийн бай” болоод байгаа билээ. Тэрбээр өмнө нь төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-д сонгогдож байсан бол энэ удаад Эрдэнэт хот буюу Орхон аймгаас сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй. 2005 онд “Ард түмний нам” байгуулж явсан эл эрхэм өнөөдөр “Ард түмнээ хайрлая нам”-ыг шинээр байгуулахаар болсноо олон нийтэд зарлан тунхаглав. …
-
8 April
Нийслэлд 91.5 тэрбум төгрөгийн авто замын ажил хийгдэнэ
Энэ онд нийслэл хотод хэрэгжих авто замын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн Авто замын газрын удирдлагууд гүйцэтгэгч компаниудаа цуглуулан энэ жил хийж гүйцэтгэх ажлаа танилцуулж, тэдний санаа бодлыг сонсов. Өнгөрсөн жил нийслэл хотод 110 тэрбум төгрөгөөр замын ажил гүйцэтгэж, байсан бол энэ онд 91.5 тэрбум төгрөгөөр авто замын ажил хийхээр болжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн том ажил …
-
8 April
Дуучин ээжүүд хамтарч дуулна
Монголын урлагийн алтан тайзыг өөрсдийн онцлог өнгө төрхөөрөө чимж яваа дуучин бүсгүйчүүд нэгэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа аж. Б.Ангирмаа тус уран бүтээлийг продюсерлэж байгаа бөгөөд энэ удаа нэгдсэн дуучид бүгд ээжүүд учир эх, үрийн тухай уран бүтээлийг сэтгэл зүрхнээсээ амилуулах гэнэ шүү. Тиймдээ ч шөнө орой болсон ч хамтдаа бичлэг, бэлтгэлд ороод тун ч завгүй байгаа бололтой. Харин …
-
8 April
Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм. …
-
8 April
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм. 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд …
-
8 April
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.08/
2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 742 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 152 тохиолдол (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хоолны хордлого: 2015 оны 04-р сарын 7-ны өдрийн 14:00 цагт БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн …
-
8 April
Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө
Буудлагын дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чангүн хотод энэ сарын 11-16-нд болно. “Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн нийт 11 тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэлт, Х.Бямбабаатар нар оролцох бол эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ …
-
8 April
УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.08/ 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын …
-
8 April
Усан оргилуур, усан толионы байгууламжид шалгалт хийж эхэллээ
Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа усан оргилуур, усан толионы байгууламжийн ашиглалтад үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс нийслэлийн 9 дүүргийн 125 усан оргилуурт үзлэг шалгалт хийж эхэллээ. Шалгалтаар усан оргилуур, усан толио бүхий байгууламжуудын хэвийн ажиллагааг хангаж байгаа эсэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, ашиглагч байгууллагуудын боловсон хүчний байдал, техникийн …
-
8 April
3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэнд нь талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл