Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 7 April

    УДЭТ хөдөө орон нутагт тоглохоор бэлтгэлээ хангаж байна

    Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ. …

  • 7 April

    Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргана

    Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нотариатын асуудал хамаардаг. Энэ хүрээнд Хууль зүйн сайд Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нотариатчдыг чадавхижуулах, давтан сургах ажлыг 2015 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж нийт нотариатчдын үйл ажиллагаа, мэргэшлийн ур чадварт дүгнэлт гаргахаар шийдвэрлэлээ. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ТЗУГ-ын …

  • 7 April

    Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

    Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, …

  • 7 April

    04-р сарын 06-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 06-ны өдөр 158 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 69 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 89 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 7 April

    Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ

    Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны  дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэрэл бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь цахилгааны бага зарцуулалттай, ухаалаг сэрүүлэг болон андройд утастайгаа холбосноор гэрлийг алсаас удирдах боломжтой гэсэн шинэлэг талуудтай ажээ. Мөн энэхүү ухаалаг гэрлийг хэрэглэснээр цахилгааныг 60-80%  хэмнэх аж.  Уг төхөөрөмжийн 30,000 цаг …

  • 7 April

    Хотын цагдаа нар англи хэлний сургалтад хамрагдаж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа бөгөөд 2014 онд 60 цагдаа суралцсан бол 2015 онд нийт 50 цагдаа сургалтад хамрагдаж байна. …

  • 7 April

    З.Энхболд:Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц

    Ардчилсан Монгол Улсын иргэдээ,          Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын галыг бадрааж Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.           1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд Та бид улс орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, эрх чөлөөт Монгол Улсаа бусдын чигээр биш өөрийн эрхээр хөгжүүлэх хувь …

  • 7 April

    Өвөрмонголчууд бэлчээрийн бүсдээ химийн боловсруулах үйлдвэр ажиллуулахыг эсэргүүцлээ

    Ойролцоогоор гурван долоо хоног үргэлжилж байгаа энэ тэмцэл нь Хятадын засгийн газар Өвөр Монголын бүс нутагт химийн боловсруулах үйлдвэр байгуулан  химийн гаралтай хаягдлыг устгах зорилготойгоор ажиллаж байжээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан байна. Энэ нь тус улсын хойд хэсгийн бэлчээрийн нутагт байрласан байжээ. Гээгээ хэмээх эсэргүүцэгч энэ талаарх мэдээллийг интернетээр цацсанаар мэдээлэл олон нийтэд тархсан байна. Жагсаал цуглааны …

  • 7 April

    АН-ын баярын хурал маргаантай эхэллээ

    Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ. Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд “Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна”, “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг”, “Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн …

  • 7 April

    “Furious 7” кино Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ

    “Furious 7” адал явдалт кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 384 сая долларын орлого олсноор дэлхийн Box Office-ийн жагсаалтыг шууд тэргүүллээ. Дээрх орлогын тал хувь нь буюу 190 сая долларын ашиг нь АНУ-ын Box Office-т бүртгэгджээ. Ийнхүү ашиг орлогоороо тус кино нь нээлт хийсэн эхний долоо хоногтоо бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон дөрөв дэх бүтээлээр шалгарч байгаа юм. …

  • 7 April

    Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгуулийн бүртгэл эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны V Их хурал өнгөрсөн 03 дугаар сарын 27-29 ний өдрүүдэд амжилттай болж тус хурлаар Үндэсний Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулах анхдугааар хурлын товийг 4 сарын 28-ны өдөр хуралдуулахаар болсоны дагуу ҮЗЗ-д орох сонирхолтой залуучуудын бүртгэл эхэллээ. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль зарлахтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн 047, 048 дугаар тушаалууд гарсан байна.  Уг тушаалд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүний …

  • 7 April

    Залуучуудад 4 их наяд төгрөгийн дэмжлэг хүрнэ

    –Засгийн газар МЗХ-ны санаачилгуудыг ажил болгоод эхэлжээ- Хаврын дунд сарын шинийн 8-ны өдөр Монголын Залуучуудын ХолбооV Их хурлаа 12 жил завсарласны эцэст зохион байгуулсан. 2003 оноос хойш анх удаа дүрмээ өөрчилж, дотоод зохион байгуулалтаа нэг бүрчлэн хэлэлцэж, Ерөнхийлөгчөө сонгосон гээд дотоод шинэчлэл цөөнгүй байв. Нийгмийн хөдөлгөгч хүч залуус руугаа чиглэсэн бодит ажлын олон шийдвэр ч Их хурлаас гарчээ. Үйл ажиллагааны …

  • 7 April

    Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих асуудлаар зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.07/ 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн …

  • 7 April

    “Улаанбаатарын өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж байна

    Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран Улаанбаатартын өдрүүд-2015″ үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн …

  • 7 April

    www.President.mn сайт сонсдог хувилбартай боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурталчилдагwww.President.mn  сайт олон нийтэд илүү хүртээмжтэй байх үүднээс сонсдог хувилбартай боллоо. www.President.mn  сайт нь 2014 оны тавдугаар сард Монголд анх удаа Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домайн нэр авсан бөгөөд мөн Төрийн тэргүүний үндэсний бичиг соёлоо дээдлэх санаачлагыг хэрэгжүүлэн 2012 оноос үндэсний монгол бичгийн хувилбартай  гарч эхэлсэн юм. Тус сайтын англи хэл …