Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 26 January

    Тавантолгойн төсөл 94 тэрбум ам.долларын үр ашигтай байх тооцоо гарчээ

    Тавантолгой стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээр хийж байгаа. Засгийн газраас гарсан Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Ажлын хэсгийнхний зүгээс харилцан ашигтай стратегийг хөрөнгө оруулагчидтай боловсруулна гэж байгаа. Энэ дагуу концессийн, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг ярьж байна. Нэг гэрээний хувьд гэхэд л 80 орчим асуудал ярьж байгаа. Иймд Тавантолгой гэрээ бол нухацтай …

  • 26 January

    Зовсон, зүдэрсэн 108 улсын жагсаалтад Монгол 23-т бичигдэв

    Дэлхий банк, Олон улсын валютын сан, Үндэсний хөдөлмөр эрхлэлт, статистикийн газраас зовж, зүдэрсэн 108 улс орны жагсаалтыг гаргажээ. 2014 оны жагсаалтад Монгол Улс 29.25 гэсэн үзүүлэлтээр 23-т бичигдсэн байна. Судалгааг гаргагчид манай улсын банкны хүү өндөр байгаа нь ард түмэнд нь дарамт болж байна гэж тодорхойлов. Венесуэл улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж …

  • 26 January

    Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ

    ….Хэдийгээр энэхүү мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байсан нь энэ хэрэг гарсан нь үнэн байжээ. ДОХ-той байсан БНСУ-ын иргэн манай улсын иргэнийг хүчирхийлж, ДОХ тараасан мэдээлэл олон нийтийг цочролд орууллаа. Тодруулбал, III, IV хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч монгол залуутай бэлгийн харьцаанд орсон байна. Хэрэг гарсны дараа хохирогч залуу гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулжээ. Хэргийг …

  • 26 January

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан Пүрэв гарагт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 26 January

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах талаар хэлэлцүүлэг болно

    Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар 01 дүгээр сарын 21,22-ны өдөр дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-12:00 …

  • 26 January

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/52 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хавсралтад дурдсан 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд …

  • 26 January

    Гэр хороололыг дахин төлөвлөлтөнд оруулна

    Нийслэлийн Засаг дарга “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/62 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 11,5 га, А хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “АЖНАЙ ЦЭГЦ” ХХК шалгарсныг батламжиллаа. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, …

  • 26 January

    “Цагаан уул” наадам залуу найрагчдын чансааг тодорхойлдог

    Гэгээн хайрыг магтандуулагчид хуран чуулдаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадам 17 дах удаагаа учран золгож байна. 1991 оноос хойш өдгөөг хүртэл зохион байгуулагдахдаа утга учраа алдаагүйд олон хүн талархалтай ханддаг. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгөн наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, …

  • 26 January

    Ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас баржээ

    Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 сургуулийн зүүн талд нас барсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 17 настай эрэгтэй Н гэгч нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

  • 26 January

    Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болжээ

    Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “ЭБШХуулийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан байна. Зөвлөгөөнд  аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, сум дундын 7 дугаар шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 9-р тойргийн Тахарын алба, Монголын өмгөөлөгчдийн холбооны …

  • 26 January

    Оршуулгын газраас буцахдаа хүний аминд хүрчээ

    Өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймагт таксины жолооч хүчиндсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Хэрлэн суманд жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Сансар гэгч нь Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрч, улмаар давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн …

  • 26 January

    Ц.Оюунгэрэл “Сентерра гоульд”-ад худалдагдав уу

    Нэгэнтээ хэдэн хэлхээтэй ясыг үндэсий өв соёл хэмээн мунхаглаж байсан Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл түүхийн үнэт өв, соёлын дурсгалт газар бүхий Ноён уулыг ухаж сэндийлэх тухай байр сууриа илэрхийлсэн нь олны гайхширлыг барлаа. Тэрээр “Гацууртын ордыг ашиглахад соёлын өв хөндөгдөөд байх юм алга. Тэр хэсэгтээ малтлага хийж, олборлолт явуулах юм байна. Цаашаа бусад ам хөндөгдөхгүй” хэмээжээ. Сая өнгөрсөн амралтын өдрүүдэд …

  • 26 January

    Эвслийн бүлэг мэдээлэл хийлээ

    УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж мэдээллээ хийлээ.  Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өгсөн юм.  Тус бүлэг өнөөдөр нийт таван асуудал хэлэлцсэн байна.  Нэгдүгээрт  “Урт нэртэй” хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Д.Арвингаас мэдээлэл сонсох байжээ.  Гэвч бүлгийн гишүүдийн ирц хангалттай бүрдээгүй учраас дахин хэлэлцэх болжээ. Түүнчлэн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар тус …

  • 26 January

    Хүнд, онц хүнд хэргүүдийг шийдвэрлэжээ

    Дорнод аймгийн Прокурорын газар зарим хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. 2012 оны 05 дугаар сарын 08-ны орой 00:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг зодож санаатай алсан, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, нийгмийн …

  • 26 January

    Худалдааны төв, захуудад хулгайн хэрэг гарах нь ихэсчээ

    Он гарсаар Нийслэлийн хэмжээнд иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэлд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан байна. Үүний 821 буюу 25 хувийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна.  Удахгүй Монголын уламжлалт баяр “Цагаан сар” болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн хөдөлгөөн ихэсдэг ба дээрх байдлыг далимдуулан хулгайн …