Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарьд ордонд 09:40 цагт эхэлж, удаа үргэлжилсэнгүй өндөрлөлөө. Хуралд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч хүрэлцэн ирж 60 хувийн ирцтэй оролцов. Өнөөдрийн хурлаар олон жил дуншсан Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэх байв. Тиймээс хуралд тус 2 дүүргийн удирдлагууд ч мөн оролцсон юм. Хурлын эхэнд нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд эл асуудлаар санал дүгнэлтээ …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
26 March
Ж.Гантөмөр: Байцаагчийн ажлыг зөрчил илрүүлж, торгууль тавьснаар үнэлэхээ больсон
МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ж.ГАНТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд дарамтгүй, ил тод хяналтын механизмыг бүрдүүллээ гэсэн. Энэ дээр “Хяналтын хуудас” гэж ойлголт ороод ирлээ. Хяналтын хуудас гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, хууль дүрмийн хэрэгжилтийн төвшинг тогтоосон байдаг. Та зоогийн газар ажиллуулахаар бол ямар …
-
26 March
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
Сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт яам, агентлагийн удирдлагуудад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Оны эхний хоёр сарын байдлаар эдийн засагт нааштай ахиц гарч байна гэж ЗГХЭГ-ын дарга дүгнэлээ. Инфляци өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай улс дэлхийн 103 оронтой …
-
26 March
Их аварга хүүхдийн эмнэлгээ барихаар судалгааны ажлаа эхлүүлжээ
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр олон түмэнд сайхан мэдээг дуулгасан. Тодруулбал, өөрийн твиттер хуудаснаа 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсоноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг барихаар Японд судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон байна. Д.Ана Эх сурвалж: www.dorgio.mn
-
26 March
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлын удирдамжийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү ажлын хүрээнд нэн тэргүүнд хог тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийж, хүрч үйлчилж чадахгүй байгаа хороо, бүсүүдийг тодорхойлох юм.Тэдгээр хэсэгт хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жигд хүргэх арга хэмжээг тухайн бүсийн хог тээвэрлэгчтэй хамтран хорооны иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тохижилт, хог хаягдлын чиглэлээр …
-
26 March
Жүжигчин Б.Амарсайхан: Монголд кино үйлдвэр байгуулах шаардлагатай байна
Дэлхийн 250 гаруй орныг кино бүтээлээрээ байлдан дагуулж буй АНУ-ын “Netflix” компаний бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр “Хүннү” кино театрт боллоо. Уг арга хэмжээнд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, тус кинонд Монгол Улсыг төлөөлөн тоглосон жүжигчин Б.Амарсайхан нар оролцлоо. …
-
26 March
Гэртээ эргэж ирээгүй 16 сурагч
Амиа алдсан сурагчид Өнгөрсөн ням гарагт Германы “Germanwings” компанийн онгоц Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд осолдож онгоцны багийн зургаан гишүүн, 144 зорчигч бүгд харамсалтайгаар амиа алдсан билээ. Онгоцонд нийтдээ 18 орны иргэд явсан бөгөөд Герман 72 иргэн, Испани 49 иргэнээ алдаад байна. Амиа алдсан Герман иргэдийн дотор солилцооны аяллаар яваад эргэж ирж байсан нэг сургуулийн 16 сурагч, Испани хэлний …
-
26 March
Цахилгаан саатлаас болж зарим албан байгууллагууд ажиллахгүй байна
Өнгөрсөн шөнөөс эхлэн орсон бороо, цасны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн цахилгааны шон унаж гэмтсэн байна. Улмаар тус дүүрэгт хамаарагдах Сансар орчмоос зүүн тийш Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт тог тасарчээ. Тог байхгүй улмаас зарим албан байгууллагууд ажиллахгүй байна. Яг одоогийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ы ажилчид шуурхай засахаар ажиллаж байгаа аж. Засварчид цахилгааны саатлыг 13.00 цагийн орчимд засч дуусахаар …
-
26 March
Содурагийн “шигтгээ” дүрийг жүжигчин Өөскө бүтээжээ
TВ коктейл хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг танихгүй хүн ховор. Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Мөнгөний гахай” зэрэг кинонд хөгжилтэй эрийн дүрийг бүтээсэн нэгэн. Хошин урлагийн жүжигчин учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай тал руу хэмээгддэг Өөскө саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны дүрээ “сайн бүтээжээ”. Дэлгэцийн бүтээлийг гол дүрээс илүүтэй туслах дүр илүүтэй тодотгож бүтээлээ …
-
26 March
Эх дэлхийнхээ төлөө “Гэрлээ унтраацгаая”
Маргааш “Эх дэлхийн цаг”-т нэгдэх өдөр. “Эх дэлхийн цаг” нэртэй энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш буюу 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20.30-21.30 цагийн хооронд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дордэлхий даяар болох юм. Энэ өдөр Сан Франциско хот дахь …
-
26 March
Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Албадан эмчилгээнд хамруулах тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/87 дугаар захирамжийг хэрэгжүүлсэн тухай мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгсдийн хөшөөний урд “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12.20 цагаас эхлэн Улсын Их Хурлын …
-
26 March
Налайх, Багануур хот болох шийдвэр хур бороотой зэрэгцэн хэлэлцэгдлээ
Монголчууд эртнээс “Хувьтай хүн хур борооноор …” гэж ярьж хэлэлцэн хур бороо дагуулсан аливаа үйлийг хөгжин дэвжихийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн уламжлалтай. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас Налайх Багануур дүүргийг дагуул хот болгох НИТХ-ын шийдвэр хэлэлцэгдлээ Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы анхлан санаачилж, түүний удаа дараагийн хүсэлтэд тулгуурлан НИТХ-аас Налайх, Багануур дүүргийн иргэдийн нийтийн санал асуулга явуулж, энэхүү санал асуулгад тухайн дүүргийн …
-
26 March
Шадар сайд замын хураамжийн асуудлыг шийдэхээ илэрхийллээ
Шадар сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд говийн бүсэд ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3-р сарын 26-нд ажилласан байна. Цогтцэций суманд орших Таван толгойн ордод Төрийн өмчит Эрдэнэс таван толгой, орон нутгийн өмчит Таван толгой болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи ресурс компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэс таван толгой болон орон нутгийн жижиг таван толгой Цанхийн хэсэгт …
-
26 March
Бүрэн устгагдсан гэх улаан бурхан өвчнөөр хүүхдүүд өвчилж эхэллээ
Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр тодорч, өнгөрсөн зургадугаар сард ДЭМБ-аас батламжаа авч баярлацгаасан. Батламжаа авснаас хойш жил ч болоогүй байхад устгасан улаан бурхны дэгдэлт бага насныхны дунд гарч байна. Энэ халдварын дэгдэлт Монгол Улсад сүүлийн 4-5 жил гараагүй учир манай улс улаанбурхангүй орон гэсэн алдрыг …
-
26 March
Нийслэлийн Засаг дарга Эстони улсын элчин сайд Томас Лукыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжин улсад суугаа Эстони улсын элчин сайд ноён Томас Лукыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эстони улсаас суралцах зүйл их бий. Тэр тусмаа ардчиллыг хөгжүүлэхэд Та бүхний олсон амжилт их гэдгийг дурьдаж, цаашид хоёр хотын хамтран ажиллах гэрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл