Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна. Одоогийн байдлаар нийт …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
22 March
Дуучин Нара уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орлоо
Саяхан “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцохдоо “ганц бие ээж” гэдгээ хэлж өөрийн хувийн амьдралаа цэнхэр дэлгэцийн өмнө нуулгүй хоолой зангируулан хүүрнээд авсан дуучин Нара хөдөлмөрч нэгэн гэдгээ алхам тутамдаа үйлдлээрээ харуулаад буй. Гэртээ хүүгээ харахын зэрэгцээ саяхан бүсгүйчүүддээ зориулаад гоо сайхны сургалт явуулаад амжсан. Тэгвэл дуучин бүсгүй уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийллээ. Зоригтой, зүтгэлтэй, …
-
22 March
Нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ. “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Арцны …
-
22 March
Сэтгүүлчдийн баг Ноён ууланд очин газар дээрээс нь сурвалжлага бэлтгэжээ
Өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны өдөр бидний 40 орчим сэтгүүлч сурвалжлагч зураглаач нөхөд Ноён уулыг зорьсон юм. Уг арга хэмжээг Тэнгэрийн чуулган бүлгэмээс санаачлан амжиллтай зохион байгуулсан бөгөөд Мянга сонсохоор нэг үз нэртэйгээр сэтгүүлчдийг Ноён уулыг газар дээрээс нь сурвалжлуулж, ард иргэд, нутгийн засаг захиргаа, Сентерра Гоулд компани зэрэг бүхий л эх сурвалжаас мэдээ мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлж …
-
22 March
“11-11” төв өнөөдөр ажиллахгүй
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. Иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буй 11 11 төв өнөөдөр ажиллахгүй болохыг мэдэгдлээ. Учир нь эрчим хүчний газрын төлөвлөгөөт урсгал засварын ажил хийгдэж байгаа тул өнөөдөр 11:00-18:00 цагийн хооронд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.
-
22 March
Төрийн эрх мэдлийн буруу хувиарлалт нь банкны тогтолцоог гажуудуулах үндэс болж байна
1. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын түүхэн хөгжил 1996 онд Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль батлагдснаар Монгол Улсд хоёр шатлал бүхий банкны тогтолцоо үүсэн бий болох эрх зүйн үндэс бүрдсэн билээ.Банкны тогтолцооны хөгжлийн өнөөгийн байдал төрийн зүгээс банкыг удирдах үйл ажиллагаанд алдаатай бодлого байгааг харуулж байгаа юм. Тийм учраас банкны тогтолцоог өөрчлөх нь зайлшгүй. Энэхүү өөрчлөлт банкны …
-
22 March
Дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажилд зориулан хандив цуглуулна
Нийслэлийн IV амаржих газрыг 2010 онд Яармагийн дэнж дээр барьж эхэлсэн бөгөөд 2013 онд барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Гэтэл уг барилгын гүйцэтгэл 50-60 хувьтай, санхүүжилт дууссан гэх шалтгаанаар царцсан барилгуудын жагсаалтад ороод байгаа. Анх 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь гарсан. Гэтэл өнөөдөр ажил гүйцэтгэж байсан барилгын компани хөрөнгө …
-
22 March
Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийн гишүүд тодорсоор байна
Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа Монголын багийн гишүүд тодорсоор байна. Өнөөдөр мужааны мэргэжлээр дэлхийн 71 орны залуустай ур ухаанаа уралдуулж, “мод уйлуулах” шилдэг оролцогчийн нэр тодрох ажээ. Бразил явах эрхийн төлөө Техник технологийн дээд сургуулийн Д.Нармандах, Дархан-Уул аймаг дахь “Дархан өргөө” политехник коллежийн Н.Эрдэнэмөнх нарын “тулаан” хоёр дахь өрдөө үргэлжилж байна. Г.Эрдэм
-
22 March
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцлоо
Жил бүрийн гуравдугаар сарын 22, өдөр, шөнө тэнцдэг энэ өдрөөр казах түмэн Нарны баяраа тэмдэглэдэг. Уулзан учирч, ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндлэн ёс уламжлалаа дээдэлсэн энэ баяраа казах түмэн өргөн дэлгэр тэмдэглэлээ. Баян-Өлгий аймагт болсон баярын арга хэмжээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцлоо. Ёс заншил, уламжлал соёлоо баяжуулан хөгжүүлж, хадгалж ирснийг бататган Наурызын …
-
22 March
Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектын жагсаалтаас хаслаа
Нийслэлийн залуу хосуудын өрх гэр бүл болж буйг баталгаажуулдаг ганц бэлэг тэмдэг болсон газрыг буюу гэрлэх ёслолын ордонг “ашиггүй ажилласан” гэх шалтгаанаар хувьчлах тухай асуудал сүүлийн хэдэн өдөр хүчтэй яригдсан. 1976 оноос хойш байнгын ашигтай ажиллаж байсан Гэрлэх ёслолын ордонг гэнэтхэн ашиггүй харин ч алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарсан. Эл асуудлыг өнөөдөр хуралдаж байгаа НИТХ-ын 24 дүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. …
-
22 March
Албан тушаалын цолыг хүчингүй болгожээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон. Ингэснээр, жишээлбэл, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журмаар явж байсан юм. Энэхүү тушаалд журамд цагдаагийн алба хаагчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл …
-
22 March
Тибилиси Гран При тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
Гүрж улсын нийслэл Тибилиси хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Гранпри” тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч хүч сорьж өрсөлдсөнөөс манай баг тамирчид амжилттай оролцож 2 алт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Энэ амжилтаар багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид 42 орноос …
-
22 March
Харцын хүүхэд сайн барилдаж болдоггүй яачихсан наадам бэ?
2014 онд Жалханз хутагт Дамдинбазарын 140 жилийн ой, Хотгойдын хурд-3 хангайн бүсийн даншиг наадам Хөвсгөл аймагт зохион байгуулагдан явагдсан. Уг наадамд МУ-ын арслан Мөнхбаатар тэргүүтэй 10 улсын цолтой бөх, аймгийн хурц арслан Эрдэнэжаргал тэргүүтэй 42 аймгийн арслан , а/з-30, а/х-10, а/н-67, сумын заан-97, сумын харцага залуу бөхчүүд нийлээд хүчит 512 бөх барилдсан билээ. Гэтэл уг барилдаанд амжилттай барилдан шөвгөрсөн бөхчүүдийг …
-
22 March
Фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа зарласан хүнийг түр саатуулжээ
Шане Туш 48 настай Калифорниа хотын Сан матео хотод амьдардаг. Цахилгаанчин мэргэжилтэй тэрбээр фэйсбүүкээр амиа хорлох тухайгаа урьдчилан мэдэгдэж хүмүүсийг туршиж үзэхээр шийджээ. Харин Голден Гате гүүрний эсрэг талд амьдардаг нэгэн уншигч түүний хоолойгоо дүүжилж боож байгаа дүр зургийг хараад цагдаад мэдэгдсэн байна. Түүний фэйсбүүк хаягийг хаасан байна. Фэйсбүүк нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр түр боловсруулсан байсан ба энэ …
-
22 March
Хайгуулын 27 тусгай зөвшөөрөл олгожээ
Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгосон. Энэ дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэж нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон юм. Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн тухай Ашигт малтмалын газраас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл