Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 20 March

    Шадар сайд Японы Парламентын гишүүдтэй уулзлаа

    НҮБ-ын хуралд оролцоод буцах замдаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга  Мотоо Хаяаши, Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хирофуми Рью,Японы Парламентын гишүүн, Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Шин Такебе нартай Токио хотноо уулзлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа улам гүнзгийрч, харилцан итгэлцэл бэхжин, хоёр талын төдийгүй …

  • 20 March

    Хакухо башёгийн анхны ялагдлаа хүлээлээ

    Мэргэжлийн сүмогийн хару башё Японы Осако хотноо 13 дахь өдрөө боллоо. Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүлэгчийн хоёрт яваа шинэхэн сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй таарсан. Энэ барилдаанд Тэрүнофүжи сэтгэлзүйн бэлтгэл сайн байж аваргыг ёрикири мэхээр дэвжээнээс түрэн гаргалаа. Хэрэв Хакухо давсан бол тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө нэг ч унаагүйгээр тэргүүллээ хадгалсаар байх байв. www.mnb.mn

  • 20 March

    С.Баярцогт: Эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчид хэрэгтэй гэж бодсон

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нийтлэлч Г.Отгонбаярт ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс “-Ер нь оффшор дансанд монгол хүн, тэр дундаа төрийн өндөр алба хашиж байгаа хүн мөнгө хийж болохгүй гэсэн хууль бий юү?” хэмээн асуухад тэрбээр “-Байхгүй. Эдийн засгийн талаасаа ч тийм зүйл байхгүй. Би Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэр компанийнхаа нэрийг бичээгүй учраас л өөрийнхөө саналаар ёс …

  • 20 March

    1000 охид чууллаа

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний цуврал 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Тус чуулган нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдөр Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхэллээ. Монгол улсын 21 аймагт “100 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, …

  • 20 March

    Урьд оны үлдэгдэл хэргүүдээ шийдвэрлэж зохих үр дүнд хүрсэн байна

    Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь …

  • 20 March

    Аймаг, нийслэлийн дүүргүүд дамжсан олон удаагийн үйлдэлтэй бүлэг хулгайн хэргийг шүүх шийдвэрлэжээ

    Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нар нь бүлэглэн 2009 оны 09 дүгээр сараас эхлэн Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  …

  • 20 March

    Залуу хөгжмийн зохиолчдын бүтээл нэгэн тайзнаа

    Хүн төрөлхтөний агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг гэдэг. Энэ л увидасыг Монгол Улсын Филармони “Монгол уран бүтээл” төслөөрөө мэдрүүлж байгаа. Төслийн ээлжит тоглолт 03-р сарын 26-д 1900 цагт Филармонийн тайзнаа монголын хөгжмийн урлагийн залуу үеийн хөгжмийн зохиолчдийн төлөөлөл болох С.Соронзонболд /ТШ/, Б.Мөнхболд /ТС/, Б.Бямбабаяр /МУУГЗ/, Ш.Өлзийбаяр,  Х.Алтангэрэл, Ц.Цэн-Эрдэнэбат, С.Сансаргэрэлтэх, …

  • 20 March

    03-р сарын 19-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 19-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 112 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 20 March

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан боллоо

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар Иргэдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл, Улсын Ерөнхий Прокурорын А/12, 32, 35, 229 тоот тушаалуудаар батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын мониторингийн үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх, Прокурорын байгууллагын үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий …

  • 20 March

    Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгат төслийг хэрэгжүүлнэ

    Монголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг хэрэгжүүлэхээр болжээ. МЗХ-оос дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласан  бөгөөд энэхүү сарын нэг томоохон ажил нь уг төсөл юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр …

  • 20 March

    Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана

    2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ. Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянголдүүргийнзарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очижажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээрхангах үйлчилгээг үзүүлсэн.Тэгвэл энэ жилтөвийн 6 дүүрийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран …

  • 20 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.20/

    2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:  Томуу, томуу төст өвчин, албан: 2015 оны 3 дугаар сарын 9-нөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 168.671 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.223 (5.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 3.9%-иар бага, 10,000 хүн амд 33.4 тохиолдол бүртгэгдсэн нь …

  • 20 March

    УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар БНЧУ-д айлчиллаа

    Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетрын урилгаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр болон Сенатын танхимын Тамгын газрын дарга …

  • 20 March

    Вьетнам улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Элчин сайд Фан Данг Дуонгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён элчин сайд Монгол, Вьетнам улс хөдөө аж ахуйн харилцаагаа өргөжүүлэхийн тулд шинэ шатанд гаргах хэрэгтэйг онцоллоо. Учир нь, ирэх сард Монгол Улсад зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хурал нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн Вьетнамд экспортлох …

  • 20 March

    Оюутнууд бөөгийн хэрэгслээ зүүж явж багш нараа айлгадаг

    Бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар “Дархад судлалын дээдэс хайрхад академи” ТББ, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий” ТББ-аас хамтран өнөөдөр МҮОНРТ-д хэвлэлийн бага хурал хийлээ. Бөө бол бусад шашнаас хамгийн түрүүнд дэлгэрсэн. Гэсэн хэдий ч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр бөө мөргөлийг цоо шинэ уламжлалт бус зан үйл, этгээд хачин, хор хорлолтой худлаа зүйл хэмээн бусад шашнууд үгүйсгэж ёс …