Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 11 March

    Урьдчилгаа төлбөрөө төлсөн албан хаагчид байрны түлхүүрээ гардах боломжтой

    Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна. Эхний ээлжинд Буянт-Ухаа …

  • 11 March

    Томоохон музейнүүд сельфи саваа ашиглахыг хориглолоо

    Лондон хотын үндэсний музей уртасгагч ашиглан сельфи хийхийг хоригложээ. Энэ нь урлагийн бүтээлүүд болон түүнийг үзэж байгаа хүмүүсийг хамгаалах зорилготой гэнэ. Уртасгагч ашиглан зураг авах нь том талбайг хамардаг бөгөөд урлагийн  бүтээлүүдийг нийтэд нь хамруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн өнгөрсөн сард Ром Италид ч энэхүү савааг хориглосон байна. Парисын Луврын музей ч мөн ялгаагүй энэ сараас саваа ашиглан зураг …

  • 11 March

    Сайд Н.Төмөрхүү БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хоёр орны Элчин сайд нар, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асуудлыг хариуцсан газрын дарга Ц.Цогтбаатар …

  • 11 March

    Эмэгтэйчүүдийн 24,1% нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байна

    Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд боллоо. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 15004 эмэгтэй хамрагдсан байна. Судалгааны багийнхан үндсэн 8 бүлэг сэдвийн хүрээнд үндсэн 25, туслах 5, нийт 30 асуулгатай судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс товч танилцуулахад: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 24,1% …

  • 11 March

    Монголын Залуучуудын холбооны мэдэгдэл

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Гэрлэх ёслолын  ордныг хувьчлах тухай  асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг Монголын нийт иргэд, Улаанбаатарчууд, залуучуудад сонордуулж байна. Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ …

  • 11 March

    Хөрөнгийн бирж тойрсон улс төр

    Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар ажлаа хүлээлгэн өгчээ хэмээн хэвлэл мэдээллээр цацагдав. Түүний оронд “Бишрэлт” группийн захирал Б.Ундармааг томилсон тухай ч мэдээллэсэн. Энэхүү мэдээлэл хөрөнгийн зах зээлд тоглогчдод таатай сонсогдсонгүй. Учир нь хөрөнгийн биржийн удирдлага хэн байхаас үл хамааран сэргэж буй арилжаа эргээд унахвий гэх болгоомжлол байна. Үнэт цаас арилжаалах нь аливаа улсын эдийн засгийн гол тулгуур …

  • 11 March

    Шуурхай мэдээ: Түргэн тусламжийн машинтай мөргөлджээ

    Замын түгжрэл ихтэй нийслэл хотын маань жолооч нар яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж, саадгүй явуулах үүрэгтэй, ухамсартай баймаар. Өнөөдөр 12 цаг 20 минутын үед ШУТИС, Өргөө-2, МУИС-ийн уулзвар замд  эмнэлгийн түргэн тусламжийн машин, 2088 УНЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргажээ. Олон улсын жишгээр өвчтөн түргэн тусламж дуудсанаас хойш эмч өвчтөн дээрээ 8-10 минутын хугацаанд ирж анхны тусламж үзүүлэх ёстой байдаг. …

  • 11 March

    Жүжигчин С.Болд-Эрдэнэ, П.Баярцэнгэл нар ирэх сарын 1-нээс анд гарна

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартайшилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Тодруулбал: Орчин үеийн Гамлет …

  • 11 March

    Өртөөчилсөн сургалтанд 75 хүн хамрагдлаа

    Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөв дэх хөтөлбөр 2012-2016 онд хэрэгжих хугацаанд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч, эхийн эндэгдлийн түвшин буурсан. Жил бүрийн гуравдугаар сарын наймныг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мари Стопс олон улсын байгууллага …

  • 11 March

    М.Зоригт: “Б.Бат-Эрдэнэ ээ, өчигдөр таны өдөр байлаа”

    УИХ-ын 76 эрхэм дотор “гэрэл зураг”-т нугасгүй дуртай хэдэн зурагчин бий. Тэдгээрийн толгойлогч нь М.Зоригт гишүүн. Мөн тэрбээр олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхитэй нэгэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, бодлого гэхээсээ илүүтэй байсхийгээд л твиттер, фэйсбүүк хуудсандаа зураг нийтэлдэг эрхэм гишүүн өчигдөр орой “Хоролмаа” хийж “ангийн анд” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “чимхээд” авлаа. Учир нь дуучин С.Жавхлан тэргүүтэй хэсэг иргэд төрийн …

  • 11 March

    “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт болж байна

    “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт ХХААЯ-нд өнөөдөр болж байна. Тус уулзалтанд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, тулгамдсан асуудлууд”-ын талаар ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Даваадулам, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ссалбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд”-ын талаар Монголын Тогоочдын холбооны Ерөнхийлөгч Ж. Октябрь, Тогооч нарын холбооноос хийж гүйцэтгэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар Тогооч нарын …

  • 11 March

    Чингэлтэйчүүд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ

    Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 03.10-нд “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвийн ерөнхий захирал С.Ансетя, Аюулгүй байдал хариуцсан инженер С.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Засаг дарга Д.Ганболд “Бид жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ирсэн. Тэднийхээ ачааллаас үүрэлцэхийн тулд “Алтжин-Бөмбөгөр” төвд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ талбай түрээслэх хүсэлттэй байна. Мөн Чингэлтэй хайрханы бэлд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 2 жилийн хугацаанд 10 …

  • 11 March

    УДБЭТ-ын 4-7 дугаар сарын тоглолтын хөтөлбөр

    УДБЭТ-ын 04-07-р сарын тоглолтын хөтөлбөр 4-р сарын хөтөлбөр 04 нд 17.00 цагт Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь 05 нд 17.00 цагт А.Адан “Жизель” балет 11 нд 17.00 цагт Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь 12 нд 17.00 цагт П.И.Чайковский “Франческа да римини”, Х.Вера “Диваажин энд байна” балет 18 нд 17.00 цагт Ж.Верди “Аида” дуурь 19 нд 17.00 цагт Ж.Верди “Аида” дуурь 25 нд …

  • 11 March

    Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов

    Энэ долоо хоногийн Мягмар гарагт Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулсан юм. Дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, алба, газрын дарга нараас улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2015 онд баригдах цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, спортын цогцолборын ажлын явцын талаар тодрууллаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга О.Даваарагчаа нар онцгой байдал, цэргийн штабаас …

  • 11 March

    Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

    Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвших залуусын …