Их Британий археологичид Израйлийн Назаред хотод хийсэн олборлолтын үеэр Христийн Есүсийн амьдарч байсан байшинг олжээ. 19-р зууны сүүлчээр Иосеф, Мариа хоёрын амьдарч байсан газрыг хаанаас хайхаа илрүүлсэн хэдий ч эрдэмтэд энэ асуудалд анхаараагүй байна. Тэрээр олдсон малтмалын зурагнуудыг олонд нийтэд заралсан аж. Тус олдвороос эртний чулуун хана үлдсэнийг харж болно. Байшин ойролцоогор бүтэн зууны турш баригдсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна. …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
3 March
Монголд анх удаа “Шатрын багш дасгалжуулагчийн анги” шинээр нээгдлээ
Монголд, тэр дундаа МУБИС-д шатрын багш, дасгалжуулагчийн анги шинээр нээгдлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр МУБИС-ийн Б байранд боллоо. МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал нээлтийн үеэр: “Оюуны спортын хатан хаан” гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой нээсэн” гэж ярьлаа. Шатрын багш, дасгалжуулагчийн анги нь: – шатар сонирхсон хэн бүхэнд нээлттэй -давхар мэргэжил эзэмших боломжтой. Нэг жилийн …
-
3 March
Аймгуудын цахим хурал боллоо
Цахим хурлын эхэнд Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Сонгино сум-Хяргас нуур чиглэлийн болон Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох хатуу хучилттай авто зам …
-
3 March
Дэлхийн циркийн гайхамшигт үзүүлбэрүүд Монголд тоглогдоно
“Монгол Циркийн Хөгжлийн Төв”-өөс санаачилан Монголын Үндэсний Цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “АСА” циркт хэвлэлийн бага хурал хийж холбогдох хүмүүс мэдээлэл өглөө. Тоглолтонд АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Ардчилсан Солонгос, Украйн, Вьетнам, Беларусь, Латви, Монгол зэрэг 12 орны …
-
3 March
16 тэрбум жилийн нарийвчлалтай цаг бүтээжээ
Японы эрдэмтэд 16 тэрбум жилийн хугацааг тодорхойлох нарийвчлалтай атомын цаг үйлдвэрлэсэн байна. Уг цагийг Токиогийн Их сургуулийн профессор Хидетоши Каторийгаар ахлуулсан судалгааны баг зохион бүтээжээ. Шинэ технологи гайхалтай үнэн зөв үзүүлэлттэй болохыг туршилтын үеэр баталжээ. “Энэхүү цагийн тусламжтайгаар манай гариг дээр өрнөсөн байгалийн өөрчлөлт, геологийн насжилтыг тогтоох боломжтой. Мөн манай гаригт өдгөө амьдарч буй амьтдын биологийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлоход дөхөм …
-
3 March
Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв баригдана
Өнөөдөр Монгол дахь Японы элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”- ийн гэрээнд гарын үсэг үзэглэх ёслол боллоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд …
-
3 March
Бүрэн шаталттай зуухыг 3-р сарын 30-ныг хүртэл худалдана
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна. Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 …
-
3 March
Ногоон байгууламжийн хаврын арчилгааны ажил эхэллээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд 2015 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж, эхний ээлжинд зүлэг самналт 178561м2 хийж, 159 мод, 383 ширхэг бут, сөөгийг хэлбэржүүлэх, ургамлан хашлагыг 1756 метрт хийх ажил үргэлжилж байна.
-
3 March
“Цусаа бэлэглэж-амьдрал хайрлая” аян эхэллээ
Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяны нээлт өнөөдөр ЦССҮТөвийн байранд боллоо. Энэ аяныг Монголын Оюутны холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. 3 сард цусны өвчин эрс ихэсдэг учир үүнтэй холбогдуулан оюутнуудыг байнгын донор болгож, жилд 2 удаа ч болтугай цусаа өгвөл цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах зорилготойгоор …
-
3 March
Амь+бий
Найдангийн ГАНХУЯГ (Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор) Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө …
-
3 March
Төрсөн охиноо зодож хөнөөсөн харгис эцэг өөрийгөө зөвтгөжээ
Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй. Одоогоор харгис эцэг, хойд эх хоёрыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд төрсөн эцэг Т.Цогт нь …
-
3 March
Ерөнхийлөгч Эрдоганд 4 мянган ам долларын торгууль ногдуулжээ
Истанбул хотын шүүх Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд гар урлалын зүйлийг хараан зүхэж доромжилсон хэмээн буруутгаж, 10 мянган лирагаар ($ 4 сая) торгожээ. Тэрээр энэ мөнгийг бүтээлийн эзэн уран бүтээлчид төлөх юм байна. Энэ хөшөөг Туркын Карс мужид “Туркуудын болон Аримийн эв найрамдалд” зориулж босгосон аж. Шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийн өмгөөлөгч “Эрдоган хөшөөг хараан зүхээгүй , харин шүүмжилсэн” гэж …
-
3 March
Олимпын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана
“Рио-2016” зуны олимпын наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргахаар болжээ. Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын70 хувийг Бразилийн иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах аж. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпын 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 7.5 …
-
3 March
Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг хурааж авчээ
Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь …
-
3 March
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагчдын хамт хэвлэлийн бага хурал хийлээ
ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл