Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 3 March

    “Г.Дэнзэнг бариад ав” гэж сануулаагүй юу

    Нэг хүнд хэтэрхий ихэдсэн албан тушаал, чимэг сэтрээр хахаад байсан ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, хамгийн хэрэггүй нь мөртлөө хамгийн чухал тодотгол болох “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн” асан Г.Дэнзэн алга болчихож. Түүнийг оргон зайлсан гэж үзэж буй ч хэрэв сэжигтнээр тогтоогоогүй байсан бол тэр хилээр гарах эрхтэй. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг саатуулсан, тэр ч …

  • 3 March

    МУГЖ Т.Ариунаа эмэгтэйчүүдийн баяраар Харанга хамтлагийн дуунуудаас дуулах нь

    Жилийн бас нэгэн онцгой үдэш буюу “Мартын 8”-ны баярыг дуучин МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулж фенүүдтэйгээ үдшийг доргиж өнгөрүүлэх нээ. Энэ бол 3 дугаар сарын 7-нд “Баянгол” ресторанд 19 цагаас тоглогдох VIP, амьд тоглолт байх юм.    Монголын хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа, дуулж, бүжих ховорхон тоглолтыг “UP MUSIC” продакшнаас санаачлан эмэгтэйчүүдийн баярын хамгийн тансаг …

  • 3 March

    Н.Энхбаярыг гадаад руу зорчихыг хоригложээ

    Солонгос улсад эмчлүүлж байгаад эх орондоо саяхан ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахыг завдсан тухай мэдээлэл олныг шуугиулж байна. Энэ тухай Н.Энхбаяр өөрөө бас тайлбар хийж буй. Тэрбээр, улс төрийн зорилгоор намайг шалгах нь утгагүй зүйл гэсэн юм яриад байгаа. Харин өнгөрсөн намар түүнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт  хэрэгтэй тэмцэх газрынхан дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байв. Энэ нь …

  • 3 March

    Тэд гуйлга гуйгаагүй, чадлаараа хөдөлмөрлөж сууна

    Өөрөө өөртөө ажил гаргадаг худалдаачдаа төр засаг харж үзэхгүй байна гэж гар дээрээс наймаа хийдэг хүмүүс шүүмжилж байна. Нийслэлийн гудамж талбайд ил задгай буюу гар дээрээс худалдаа хийхийг хотын удирдлагууд хориглосон. Гэтэл улсаас тусламж гуйлгүйгээр ширхэгийн бохь чихэр зарж амьжиргаагаа залгуулдаг тухайгаа гар дээрээс худалдаа эрхлэгчид учирлаж байна. Тэд жилийн 4 улирал бүр халуунд халж, хүйтэнд хөрч, хүн ихтэй газар …

  • 3 March

    Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хасч, барилдах эрхтэй нь үлдээжээ

    Монголын үндэсний  бөхийн холбооноос өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг допингийн төрлийн бодис хэрэглэсэн болохыг илрүүлсэн. Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн дээрх хоёр бөхийн улсын наадамд тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Ингээд хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын …

  • 3 March

    Хятадад арванзургаан генералыг хорьжээ

    БНХАУ-д тус улсын Ардын чөлөөлөх армийн 16 өндөр албан тушаалын генералыг авлигын хэрэгт татан саатуулан  хорьсон тухай “The South China Morning Post” сонин мэдээллээ. Саатуулагдсан генералуудын дийлэнх нь өнгөрсөн жилээс эхлэн албан тушаал огцом дэвшжээ. БНХАУ-ын даргаар сонгогдсон Си Зиньпин улс даяараа авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлж, албан тушаалтнуудын дунд авлигыг устган иргэдийн нүдэн дээр намын засгийнхаа …

  • 3 March

    ШЕЗ-өөс шүүгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид ачаалалтай ажиллаж байгаа учраас шүүгчийн орон тоог нэмэх шаардлагатай гэсэн мэдээллийг өчигдөр хийлээ. Манай улсын анхан шатны шүүхэд 341, давж заалдах шатны шүүхэд 109, хяналтын шатны шүүхэд 25 гээд нийт 475 шүүгч ажиллаж байгаа юм. Уг нь УИХ-ын тогтоолоор 718 шүүгчийн орон тоо баталсан ч одоо 33 хувийн орон тоо дутуу ажиллаж байгаа аж. Анхан шатны …

  • 3 March

    Дэлхийд хамгийн анхны ижил хүйстэн гурван залуу хуримаа хийлээ

    Царайлаг, бие хаагаараа хэнээс ч дутахгүй эдгээр залуусын бусдаас ялгагдах зүйл нь тэд хамгийн анхны ижил хүйстэн гурван хос юм. Тайландийн иргэншилтэй 29 настай Жоке, 21 настай Белл, 26 настай Арт нар нь өнгөрсөн валентиний өдрөөр хуримаа хийжээ. Тэд гурвуулаа хуримынхаа үеэр сүйт залуугийн хувцастай байсан ба хоорондоо бөгжөө солилцсон байна. Беллийн хэлснээр “Бид дэлхийн хамгийн анхны гурвалсан харьцаатай ижил …

  • 3 March

    Жюү жицүгийн тамирчид медалын хур буулгалаа

    Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2-р сарын 26-аас 3-р сарын 1 хооронд Тайланд улсын Банконг хотноо болсон Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 10 орны 96 тамирчид оролцсоноос монголын баг тамирчид BJJ төрлөөр 3 алт, 2мөнгө 3 хүрэл, Fight төрөлд 2алт, 3хүрэл медаль хүртлээ. Эм: -56кг жинд М. Баярмаа алт, үнэмлэхүй жинд мөнгө -70кг жинд Б. …

  • 2 March

    МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Б.Сарантуяа нар хамтарсан тоглолтоороо бэлэг барина

    Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа наргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ.    Тухайлбал МУГЖ Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий” , Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр …

  • 2 March

    Цамаан баячуудын цадиггүй зан

              Монголчууд бид уламжлал ёс заншлаа эрт дээр үеэс дээдлэн ирсэн ард түмэн. Тэр тусмаа бидний өдийг хүртэл заншил болгон ирсэн хамгийн том баяр бол цагаан сар байдаг. Цагаан сарын гол идээ яахын аргагүй хэвийн боов. Үүнийгээ бид идээ идээний дээд болгон жаргал зовлон жаргал гэх билэгдэлээр засан шинэлдэг үнэхээр сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл идээнийхээ …

  • 2 March

    Рио-2016” зуны олимпийн тасалбар энэ сард худалдаанд гарна

    “Рио-2016” зуны олимпийн наадмын тасалбар энэ сард худалдаанд гарах аж. Наадмыг зохион байгуулах комиссынхон саяхан энэ талаарх мэдээллээ  BBC агентлагт танилцуулсан байна. Рио-де-Жанейрогийн олимп зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын 70 хувийг Бразилын иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой гэдгийг онцлов. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах юм байна. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпийн …

  • 2 March

    “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 сарын 1-нээс өдөр бүр…

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг 3 дугаар сарын 1-ны өдрөөс өдөр бүр 21 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн- аюуш нар тоглож байна. Хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр, Зураачаар Б.Мягмарсүрэн нар ажиллаж тус жүжгийг амилуулжээ.     Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас …

  • 2 March

    “Увертюра” хамтлаг ээжүүдийг баярлуулжээ

    Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгосон монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн уран бүтээлч залуучууд маань хэдхэн хоногийн дараа тохиох гэж буй “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан нийгмийн янз бүрийн давхаргад ажиллаж амьдарч буй ээжүүдийг хүүхдүүдээр нь дамжуулан баярлуулжээ.    Ингээд та бүхэндээ “Ээж минь” хэмээх нэвтрүүлгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.

  • 2 March

    МАН-ын хүний нөөцийг JCI байгууллага бэлддэг үү?

    Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 94-н жилийн ой болж өнгөрсөн. Энэ жилийн баярын онцлог нэгэн үйл явдал нь МАН-д гишүүнээр элсч буй таван залууд намын батлах гардуулан өгсний дотор Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн  элссэн явдал байлаа. Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тухай хуралд оролцогчид ам дамжин ярилцаж байсан бөгөөд МАН шинэ залуу боловсон хүчнээ  JCI байгууллагаас сонгон, бодлогоор татан  ажиллуулдаг гэх яриа чих дэлсэв. …