Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 2 March

    Бяцхан охин уушгины бяцралт, тархины цус харвалтаас болж амиа алдсан гэв

    Дөрөвхөн настай балчир охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч нийгмийг цочроосон. Бяцхан охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр гарав. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд “Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан …

  • 2 March

    Galaxy S6, S6 Edge-ийг танилцуулжээ

    “Samsung” компани өчигдөр шинэ загварын ухаалаг утас болох S6, S6 Edge-ийг танилцууллаа. “Galaxy” цувралын хамгийн сүүлчийн загвар S6 Edge нь хажуу тал руугаа үргэлжилсэн налуу дэлгэцтэй гэдгээрээ онцлог аж.Энэхүү налуу дэлгэцийн давуу тал нь хэрэглэгчийн сонгосон мэдээллийг харуулж байх урсгал мэдээлэлд зориулагдсан юм байна. “Samsung” шинэ загвар гаргаж ирэхийн тулд хуванцараар бус металлаар хүрээ оруулж, арын хэсгийг нь шилээр хийжээ. …

  • 2 March

    Сиамын ихрүүдийн шинэ амьдрал

    Алтан гартай эмч нарын ачаар цээж болон хэвлий гэдэс хэсгээрээ залгаатай төрсөн, 10 сартай хоёр охины шинэ амьдрал, шинэ ирээдүй гэрэлтэж эхэллээ. Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Жон Эрикийн гэр бүлд хоёр охин мэндэлсэн нь сиамын ихрүүд байжээ. Аав ээж нь ихэр охидоо хэвийн биш төрнө гэдгийг анх 5 сартай ураг байхад нь эход харуулаад мэдсэн ч тэднийгээ төрүүлэхээр шийдэн …

  • 2 March

    Өөрийн хавтаст хэргийг хулгайлж шатаасан хэрэгтэн 15 жилийн ял авчээ

    П.Батсүх гэгч нь Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байгаад 2015 оны 01 дүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн билээ. Учир нь П.Батсүх 12 аймаг, 9 дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар …

  • 2 March

    Хятад Монголын орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа

    Өвөрмонголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ жил соёл урлагын салбарт Монголчуудтай хамтарч олон ажил хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө Соёлын төв өргөөнөө “Энх мэндийн хадаг” урлагын тоглолтыг зохион байгуулж, ая дууны дээжээ Монгол түмэндээ өргөн барьсан. Тэгвэл өчигдөр Хятад Монголын орчуулагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Уран зохиол судлаач, шүүмжлэгчид, орчуулагчид гээд өргөн хүрээг хамарсан энэхүү …

  • 2 March

    Налайхчууд Эх орончдын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Налайх дүүргийн Монгол Ардын Намын хорооныхон  өчигдөр   Эх орончдын баяраа  дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяртын арга хэмжээнд  НИТХ-ын төлөөлөгч дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, Бага хурлын гишүүн Ч.Сарангэрэл, “Сэргэн мандалт” группын ерөнхийлөгч Д.Төмөрчулуун болон дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл оролцож, эрхэм журмын нөхөддөө хүндэтгэл үзүүлсэн юм. Баярыг нээж дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн …

  • 2 March

    Гандангаас хулгай хийсэн хоёр иргэн баригджээ

    Хулгайчид сэжиг, сүжиг хамаагүй бололтой. Иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16-р хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогджээ. Ямар ч төрлийн хулгай гэдэг хүнд сайн үр дагавар авчирахгүй. Монголчуудын ярьдгаар хоол болохгүй. …

  • 2 March

    Машин хулгайлсан хэргийг илрүүлжээ

    Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвгэрт байрлах Нэхий плазагийн автомашины зогсоол дээрээс машинаа алдлаа гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Б-ийн Тоуота Vitz маркийн автомашиныг Баянгол дүүргийн 13-р хороонд оршин суух 22 настай Э хулгайлсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэрээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Иргэд та бүхэн машинаа түр зогсоолд байрлуулахдаа …

  • 2 March

    Түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/163 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан VCH380001886 арлын дугаартай, Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 4 680 533 төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт …

  • 2 March

    Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн …

  • 2 March

    Зарим хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375  төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг …

  • 2 March

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт “Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” Зөвлөлдөх уулзалт “Монгол-Японы төв”-д болно. Уулзалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран зохион байгуулж байна. 09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин тэнхимд Оюу Толгой компаний үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг буюу өмнийн говьд “Биологийн олон янз байдлын мониторинг судалгаа 2013-2014” хэмээх …

  • 2 March

    “Сутай” хайрханыг улсын тусгай хамгаалалтад авчээ

    Эртний домогт Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон Сутай хайрхан хэмээн өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх …

  • 2 March

    “Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” Үндэсний чуулган болно

    Эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь охид, оюутан охид, залуу ээж гэсэн гурван өөр насны ангиллаар зохион байгуулагдах юм. “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг …

  • 2 March

    Хүндэтгэлийн “алдаа” буюу он цагийн хэлхээс

    Монголын улс төрийг сүүлийн 10 гаруй жил бужигнуулж, туг ч барьж, тугал ч хариулж асан Н.Энхбаяр Хан улсад эмчлүүлж, хэсэгтээ намжмал байснаа оны өмнөхөн гэнэт ирж, “засаг унагаад” явж одсон. Харин хонь жилийн босгон дээр дахин ирж, ээлжит дуулианаа Бөхийн өргөөнд битүүний өдөр “санамсаргүй” юм шиг “санаатай” зочилж, анхаарлын төвд орсноор, АТГ-аас саатуулах оролдлогод “бараг” л өртсөн зэрэг үйл явдлуудаар …