Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 19 February

    Монгол улсын засгийн газраас Иргэдийнхээ буян заяаг даатган Mандал өргөлөө

    Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар нар Гандантэгчинлэн хийдэд очлоо. Уламжлал ёсоор иргэдийнхээ буян заяаг даатган Мандал өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Ugluu.mn

  • 18 February

    Монгол улсын Ц.Элбэгдоржийн сар шинийн мэндчилгээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэ жил өнтэй сайхан гарч байна. Өвгөн жил улирч, өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Өнтэй жил гэдэг энэ байх …

  • 18 February

    Багахангай дүүргийнхэндээ сар шинийн мэнд хүргэе

    Монгол түмний уламжлалт баяр – Сар шинийн мэндийг Багахангай дүүргийн нийт зон олондоо дэвшүүлж, XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилдээ ургаараа элэг бүтэн, удмаараа хийморь төгс, мандан бадарч, дэвжин дээшлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг айлтган мэндчилж байна. Морилон ирж буй Модон хонь жилдээ хүн бүр өөрийн өмнө тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, санасан сайн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, …

  • 17 February

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун …

  • 17 February

    Цагаан сараар үнэтэй бэлэг өгөхийг хоригложээ

    Хятадын Засгийн газар Цагаан сарын баярын үеэр олон нийтийн радио, телевизийн сувгуудаар брэндийн цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэг, дурсгалын зүйлсийг сурталчлахыг хориглосон тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Хэт үнэтэй бэлэг сурталчлах нь бэлэгний жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг дүгнэх хүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулах, ёс суртахуунд ч сөрөг үр дагавартай гэж үзжээ. Шинээр хэрэгжүүлэх уг хориг …

  • 17 February

    Архины хордлогын улмаас 557 хүн эмнэлэгт ханджээ

    2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Томуу томуу төст өвчний 7 дах долоо хоногийн мэдээ: 2015 оны хоёрдугаар сарын 9- 15-ны өдрийг дуустал долоодугаар долоо хоногт улсын хэмжээнд 159,306 хүн амбулаториор үйлчлүүлсний 11,434 (7.2 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага, 10,000 хүн …

  • 17 February

    Прокурорын газраас хэвлэл мэдээллийн ажилчидад дурсгалын зүйл гардууллаа

    Айлчлан ирж байгаа 17-р жарны Модон хонь жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар өнгөрөгч 2014 онд прокурорын байгууллагатай мэдээ, мэдээллийн чиглэлээр идэвхи зүтгэл гарган хамтарч ажилласан зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдад дурсгалын зүйл гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр УЕПГ-т боллоо. Энэхүү арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат нээж :  2014 онд прокурорын …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн удирдлагын мэндчилгээ

    Ирж буй Галзууруулагч  хэмээх хөхөгчин хонин жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын дарга  Д.БАТ-ЭРДЭНЭ Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Д.ГАНБОЛД Ugluu.mn

  • 17 February

    Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

    Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Монгол Улсын Тод манлай уяач цолоор Ховд …

  • 17 February

    Ховд аймаг: Алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдрийн баатарлаг түүхт Ховд аймгийг бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэхэд хүндтэй гавьяа байгуулан, түүхийн хуудаснаа тод үсгээр бичигдэх алдартнууд, гавьяатнууддаа аймгийн Засаг дарга жил бүрийн цагаан сарын баярын өмнө хүндэтгэл үзүүлж, идээний дээжийг гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар …

  • 17 February

    Баярын өдрөөр банкуудын ажиллах цагийн хуваарь

    Баяр, амралтын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.Шинийн нэгний өдөр Капитал банкны Нисэх дэх салбараас бусад нь амрах юм байна.Харин хоёрдугаар сарын 23-наас эхлэн бүх банкууд ердийн хуваарийн дагуу ажиллах аж.Ингээд баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • 17 February

    Нийслэлийн удирдлагууд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Улаанбаатар хотын иргэд ээ!Ирж буй XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн  сар шинийн мэндийг хүргэж, түмэн амгаланг тань айлтгая. Эргэх дөрвөн цагийн саалтад эв эеэр хорвоог хөглөж, хотлоороо ахуй амьдралаа нугалсаар ирсэн Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сартайгаа бид золгож байна. Монголчууд бид өрлөг түүх, өв соёл, ёс заншлаа үлэмж дээдлэн, азай буурал, …

  • 17 February

    УДБЭТ-ын 3 дугаар сарын тоглолтын хөтөлбөр

    3-р сарын хөтөлбөр 01 нд 17.00 цагт А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет 07 нд 17.00 цагт Ж.Бизе “Кармен” дуурь 08 нд 17.00 цагт “Тэнгэрлэг бүсгүй танаа” концерт 14 нд 17.00 цагт Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурь 15 нд 17.00 цагт Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет 21 нд 17.00 цагт Ж.Верди “Трубадур” дуурь 22 нд 17.00 цагт Э.Чойдог “Чойжид дагина” балет 27 нд 19:00цагт …

  • 17 February

    Зам өргөссөн ч “зан” нь хэвээрээ бол түүх давтагдана

    Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баярын өдөр хаяанд ирлээ. Өнөөдөр битүүний өдөр маргааш “Амар байна уу” гэж буурлуудтайгаа золгодог. Сар шинийн баярын шинийн нэгэн, хоёрны  өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог. Энэ нь мөнөөх замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартай холбоотой. Тэд тэвчээргүй, замын хөдөлгөөний дүрмээ …

  • 17 February

    Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

    Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон …