Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 25 February

    Өмнөд Солонгос цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болно

    Өмнөд Солонгос Пхеньяны цөмийн төхөөрөмжүүдийг гэмтээх зорилгоор кибер халдлагын төхөөрөмжүүдтэй болохоор төлөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг төхөөрөмжүүд нь Ираны уран баяжуулах үйлдвэрийн сүлжээнд халдахаар бүтээсэн “Stuxnet” кибер зэвсэгтэй төстэй байх гэнэ. Тус яам энэхүү төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан хэмээн “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос улс 2006 онд цөмийн зэвсгийн амжилттай туршилт хийсэн …

  • 24 February

    “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаан зарлагдлаа

    Нэг. Үндэслэл Жил бүрийн 3 дугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хүний эрхийн байгууллагууд олон арван ажлуудыг санаачлан зохион байгуулдаг ч хэвлэл мэдээллийн салбарынхан энэ чиглэлд анхаарал сул хандуулдаг, санал санаачлага гаргах тал дээр учир дутагдалтай байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх мэдээлэл нь хэтэрхий хар бараан, аливаа хүчирхийллийн үйлдлийг тоочон мэдээлсэн, дуулиан шуугианы хэлбэртэй байгаа …

  • 24 February

    Замын эвдэрсэн гэрэлтүүлэг, хяналтын камерыг энэ 7 хоногт багтаан засварлана

    Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 267 дуудлага  бүртгэгдсэнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 127, осол, зөрчлийн шинжтэй 140 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 4 бүртгэгдсэн” гэж мэдээллээ. Хүний амь нас хохирсон гэм хэргийн талаар “02 дугаар сарын 10-ны өдөр  18 …

  • 24 February

    Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулана

    Шинэчлэлийн Засгийн газраас даваа гараг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулж, Засгийн газрын гишүүд ажлаа тайлагнадаг. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрынхан оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулах бөгөөд үүний 141-ийг …

  • 24 February

    2-р сарын 22-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Хоёрдугаар сарын 22-нд 134 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 670 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 24 February

    Махны үнэ буурчээ

    Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүни үнэ энэ сарын 19-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна. Тодруулбал, махны дундаж үнэ хонины ястай махных өмнөх сарынхаас 2.5, үхрийн ястай махных 2.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буурсан байна. Харин адуу, ямааны махны үнэ бага зэрэг өсчээ. Энэ сарын 19-ний байдлаархи …

  • 24 February

    Монгол Улсад жуулчны визээр орж ирсэн Солонгосчууд зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг хийж байжээ

    Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр гадаадын зарим иргэд эмнэлэгийн үйлчилгээг амралтын өдрүүдээр хийж байна. Эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирэн, офиссын өрөөнд үзлэг хийж байсан Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо Өдөр тутмын …

  • 24 February

    “Galaxy S5”-ын нээлт маргааш болно

    Өнөөдөр Испанийн Барселон хотноо олон улсын гар утасны MWC2014 үзэсгэлэн нээлтээ хийлээ.    Дэлхийн  14 орны  1700 компани оролцож өөрсдийн бүтээсэн гар утсанд хамаарах бүх төрлийн технологи, шинэ бүтээгдэхүүнээ нийтэд үзүүлдэг уг үзэсгэлэнд Солонгосын 4 компани ,190 гаруй терлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бөгөөд  Самсунг компанийн бүтээл “Galaxy S5” гар утас олны сонирхлыг хамгийн их татаж байна.    Дэлхий даяар хамгийн …

  • 24 February

    2014 онд 10 мянган залуусыг ажилтай, орлоготой болгонo

    Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн жил “Сумын залуус” …

  • 24 February

    Төрийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн худалдан авах цахим дэлгүүр 4-р сард нээгдэнэ

    Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг 4 дүгээр сарын 1-ний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахыг Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газарт даалгаад байгаа юм. Ажлын явцын талаар өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар тус газраас мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд энэ жил 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас …

  • 24 February

    “Улаанбаатар БҮК” 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэнэ

    Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэхээр “Улаанбаатар БҮК”-ийн төмөр замын бетон дэрний үйлдвэр 2013 оноос ашиглалтад ороод байна. Гэхдээ шаардагдах хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа учраас төмөр замын бетон дэрийг нийлүүлж эхлээгүй байгаа талаархи мэдээлийг тус компанийн зүгээс өгчээ. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар БҮК” нь 2013 онд инженерийн байгууламжийн төмөр бетон хийц, эдлэл үйлдвэрлэж, …

  • 24 February

    Уран гулгагч Ким Ён А зодог тайллаа

      Олимпийн аварга уран гулгагч  Ким Ён А Сочигийн Олимпоос Мөнгөн медаль хүртсэнээр мэргэжлийн тамирчны хувьд зодог тайллаа.    Тэрээр Олимпийн түүхэнд 2 удаа Алтан медаль авсан Германы алдарт уран гулгагч Катрина Биттийн амжилтыг эвдэлж чадалгүйгээр зодог тайлж байгаа бөгөөд одоог хүртэл ОХУ-ын уран гулгагч А.Сотникова Алтан медаль авах ёстой биш гэсэн маргаан үргэлжилсээр байна.    Шүтэн бишрэгч олонтой   …

  • 24 February

    “Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх талаар байгуулагдсан цагаасаа хойш яригдаж байгаа. Гэвч зах зээлийн нөхцөл байдал сайнгүй, “Эрдэнэс ТТ” компанийн өөрийн үйл ажиллагааны төвшин, засаглал ч сайнгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь IPO-г 2016 онд г аргах болсон талаар мэдээлсэн байна. Ингэхдээ Улаанбаатар, Хонконг, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргахаар …

  • 24 February

    Шүүхийн бүтцэд өөрчлөлт хийгджээ

    Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлтөд холбогдох асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийжээ. Тодруулбал Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн анхан, давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулжээ. Үүний дагуу хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс гадна Давж заалдах шатны шүүхийг хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах …

  • 24 February

    Баавгай эрт ичээнээсээ гарчээ

    Баавгай ер нь гуравдугаар сарын сүүлчээр ичээнээсээ гардаг амьтан юм. Харин энэ өвөл дулаахан байснаас ОХУ-ын төв нутагт байдаг “Брянский лес” дархан цаазат газрын баавгайнууд ичээнээсээ гарчээ. Энэхүү дархан цаазат газрын байгаль хамгаалагч “Намар дулаахан байснаас баавгайнууд арванхоёрдугаар сарын сүүлчээр ичсэн. Цаг агаар дулаарч байгаа нь амьтдын амьдралын мөчлөгт хүртэл нөлөөлж байна” гэж хэлжээ. Зарим газрын баавгай энэ сарын дундуур …