Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр дугаар сарын 13-нд Төрийн ордонд өдөр зохион байгуулахаар болжээ. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
5 February
М.Наранбаатар З.Энхболдоос уучлал гуйжээ
МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан, АН-ын гишүүн М.Наранбаатар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдоос уучлал гуйсан захидал илгээжээ. Ийнхүү 10 тэрбумын нөхөн төлбөр нэхэхдээ хүртэл хурцадсан нутгийн ах дүү хоёрын тэмцэл шувтарч байна. З.Энхболдтой ил цагаан дайсагнаж байсан нэр нэгт хоёрын нэг нь бууж өгсөнөөр өдгөө Дарханы АН-ын Л.Наранбаатар үлджээ. Эх сурвалж: NUUTS.mn
-
5 February
Чингэлтэй дүүргийн Засаг дарга БНТУ-ын элчин сайдтай уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …
-
5 February
“Дашваанжил”-ын станцад газ дэлбэрч, хоёр хүн гэмтжээ
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад өчигдөр/02.05/ 19.25 цагт гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулга “Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон …
-
5 February
Сургалт зохион байгуулжээ
Нийслэлийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс хяналтын чиглэлээр шинээр томилогдсон прокуроруудад хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих талаар болон ялын тооцоо бодох аргачлал, шинэчлэгдсэн журам, заавар, хууль хэрэглээ, түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэвэл зохих асуудлын талаар 4 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллажээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХМОНХАлба …
-
5 February
“Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …
-
5 February
Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэчлэн батлагдлаа
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэчлэн батлагдлаа. Тус шинэчилсэн журмын 4 зүйлд: “Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна” гэжээ. Үргэлжлэлийг Энд дарж уншина уу
-
5 February
Роналду бол 398 сая еврогийн үнэтэй тоглогч
АНКАРА. /ANADOLU/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиану Роналдугийн менежер Хорхе Мендес хэлэхдээ “хэрвээ Испанийн клуб түүнийг өөр клуб рүү шилжүүлэхээр болбол хамгийн багаар бодоход 398 сая еврогийн үнэд хүргэнэ” гэжээ. Өдгөө 29 настай Роналду бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин мөн бөгөөд түүнийг хэнтэй ч харьцуулах аргагүй гэж Мендес хэлсэн байна. “Тэр бол нэг тэрбум еврогийн үнэтэй тоглогч. Гэхдээ …
-
5 February
“Улаанбаатар цом” олон улсын тэмцээн эхэллээ
Монголын хоккейн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн өнөөдөр(II.06) Чингисийн мөсөн талбайд эхэллээ. Тэмцээнд ОХУ, Монголоос хоёр, БНХАУ, Финляндаас нэг нийт зургаан баг оролцож байна. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг “Капитал” банк, Мобиком, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй арав гаруй компани ивээн тэтгэж байгаа аж. “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн анх …
-
5 February
Хайрын өдөрт зориулсан тоглолт болно
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet” , “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг …
-
5 February
УИХ-н өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд
09.00 цагаас 1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай хуралдана/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна. 2.“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 3.Монгол хэлний тухай болон холбогдох …
-
5 February
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С. Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг …
-
5 February
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа. 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн …
-
5 February
Хог, хаягдлын асуудлыг хамтын хүчээр шийднэ
–Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг- БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт семинар өнөөдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх үндэсний хэмжээний сургалт,семинарт НҮБ-ын Олон Улсын Байгаль орчны технологийн төв, …
-
5 February
Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл