Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 14 January

    Жүжигчин Баатархүүгийн хайрын түүх

    “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү хайрынхаа түүхийг дэлгэжээ. Тэрээр ярилцлагадаа “Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань. Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж …

  • 14 January

    Ерөнхийлөгч Чех улсад төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын …

  • 14 January

    Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч дээд зэргийн анхаарал, хариуцлагатай байх ёстой

    Жолооч нар нь Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих  зөрчлийг гаргасаар байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д  “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байна. Замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглах нь осол гэмтэлд өртөх эрсдлээс сэргийлнэ. Харин замын …

  • 14 January

    Ганга мөрнөөс 100 гаруй хүний цогцос олджээ

    Энэтхэгийн Ганга мөрнөөс 104 хүний цогцос олдсон байна. Эдгээр цогцос Уттар Прадеш мужийн Уннао дүүргийн орчмоос олдсон бөгөөд голын эрэг дагуу нохой, тас шувуу олноор цугларч эхлэхэд орон нутгийн оршин суугчид анзаарсан байна. Эрх баригчид албаны хүмүүст хэргийг тодруулж, мөрдөн шалгах үүрэг өгсөн байна. Гэхдээ нас барсан хүмүүсийн ар гэр талийгаачийг оршуулах болон чандарлах санхүүгийн боломжгүйн улмаас голд хаях тохиолдол …

  • 14 January

    Г.Уянга: Надад амьд гэрч байгаа

    -Одонтой эхчүүд, жирэм­сэн эмэгтэйчүүд, хүүхдийн мөнгийг танах хэлбэрээр төсвийн тодотгол орж ирсэн. Чуулганаар хэлэлцэхэд нь та ч хатуу үг хэллээ. Таныхаар төсвийн тодотголын энэ таналтыг ямар хэлбэрээр хийх байсан бэ? -Буруу хэсгийн орлогоос таналтаа эхэлсэн нь Ерөнхий сайдыг, цаашлаад энэ Засгийн газрыг ч хүнд байдалд оруулж мэдэхээр байна. Эмзэг, дундаас доод бүлгийн иргэдийнхээ гар дээр очдог багахаан мөнгийг танаад харин …

  • 14 January

    Д.Батзориг: Оюутны 70 мянгаас төр засаг татгалзаж байгаа нь үнэндээ нэг овооноос чулуу аваад нөгөө овоонд өргөхтэй адил хэрэг

    “Монголын Оюутан Залуусын Нэгдэл” ТББ-ын Ерөнхийлөгч  Д.Батзоригтой ярилцлаа – Та 70.200 төгрөгийг оюутнуудад олгох асуудлыг төсөл байхаас нь хэрэгжүүлэхийн төлөө, оюутнуудад олгуулахын төлөө тэмцэж байсан хүмүүсийн нэг байх аа,  эндээс яриагаа эхлэх үү? – Тийм ээ, миний хувьд  анх 2010 онд Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулагдаж байх үеэс УИХ-д батлагдах хүртэл бүхий л үйл ажиллагаанд …

  • 14 January

    Өвлийн улиралд заавал явах ёстой аялалууд

    Монголын өвөл хамгийн сайхан нь. Гэхдээ Улаанбаатарын утааг эс тооцвол. Гэсэн ч бид өргөн сайхан тал нутаг, цэвэр сайхан агаар, байгалийн дурсгалт газрууд, урт удаан цаг хугацааны түүхтэй ард түмэн. Хэдийгээр нийслэл Улаанбаатарт хүн амынх нь тал хувь нь байршиж, утаан дунд эрүүл мэндээ алдаж байна гэж байгаа ч бид чөлөөт цагаараа агаарт гэр бүл, найз нөхөд, ангиараа гарах бүрэн …

  • 14 January

    Чингэлтэй дүүрэгт үндсэн хуулиа сахин хүндэтгэх өдөрлөг боллоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд шинэ Үндсэн хууль батлалцсан Улсын Их Хурлын гишүүн, АИХ-ын 13 дугаар тойргийн депутат Д.Лүндээжанцан, Дүүргийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, баярын мэнд …

  • 14 January

    Зам тээврийн хэргийг шийдвэрлэжээ

    Содномдаржаагийн Болдбаатар  2014 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 07:40 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны адаг Цэнхэрийн гүүрний тойргийн замд “Дайчин сүх” ХХК ны эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог …

  • 14 January

    Засгийн газрын 1111 төвд Цагдаагийн албан хаагч нарт талархал ирүүлжээ

    Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт гэмт хэргийг таслан зогсоож, шуурхай илрүүлэн ажилласанд иргэн Ц.Буяннэмэх, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Баттулга нь хулгайн гэмт хэргийн үйлдэл дээр нь барьж илрүүлэн иргэний эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн явдалд иргэн Ш.Ганзориг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах ахлагч н Оюунболдод хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэнд …

  • 14 January

    Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр 2015.01.14-нд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний өв, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж …

  • 14 January

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО  БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн …

  • 14 January

    Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай”  А/30 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн …

  • 14 January

    129 өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулна

    Нийслэлийн Засаг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах тухай” А/35 дугаар захирамж гаргаж, байгууллагын тогтвортой байдлыг хангаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлэн ажилласан 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Гүйцэтгэлийн гэрээгээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй нэг жил, “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн  өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 6 сарын хугацаатайгаар 1 сард багтаан 2015 оны гүйцэтгэлийн …