Лалын шашинтнуудын тэргүүний зургийг нүүр хуудсандаа шоглон зурснаар лалын бүлэглэлийн дургүйг хүргэж улмаар халдлагад өртөн одоо ч лалынхны бай болсон хэвээр байгаа Францын “Charlie Hebdo” ёгт сэтгүүлийн шинэ дугаар дэлхийн 16 хэлээр нийт 3 сая хувиар хэвлэгдэн гарлаа. Алан хядах ажиллагаанаас өмнө “Charlie Hebdo” сэтгүүл нь 60 мянган хувиар хэвлэгддэг байсан юм. Шинэ дугаарын нүүрний ёгт зургийг редакцийн шуурхайд сууж …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
14 January
Нийслэлийн засаг дарга ”Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын “Кореа смарт карт” компаний захирал Даесунг Чой тэргүүтэй төлөөлөгчид, “Дата Карт консорциум” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгос Монголын хамтарсан “Дата карт консорциум” компани Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахим мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх “Ухаалаг Автобус” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нийслэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ ажлын хүрээнд …
-
14 January
76 гишүүн унааны зардлаасаа татгалзвал ХАГАС ТЭРБУМ төгрөг хэмнэнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. МАН-ын бүлгийн 26 гишүүн төсвөөс олгодог унааны зардлаасаа татгалзаж энэ төрлийн зардлыг хувиасаа гаргаж байх шийдвэрээ танилцууллаа. МАН-ын бүлгийн гишүүд автомашины зардлаасаа татгалзаж 2015 оны төсвөөс хасуулах саналтай байна. УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. Үүнээс үзвэл МАН-ын 26 гишүүн жилдээ 156 сая орчим …
-
14 January
Оросын хямд нүүрс Тавантолгойн үр ашгийг бууруулж болзошгүй
“Citigroup”-ын шинжээчдийн үзэж буйгаар рублийн ханш болон газрын тосны үнийн уналтаас үүдэн Оросын нүүрс экспортлогчид Австрали, Хойд Америкийн ижил түүхий эд нийлүүлэгчдээс нэг тонн бүтээгдэхүүнээ даруй 20 ам.доллараар хямд нийлүүлэх боломжтой болжээ. Шинжээчдийн тооцоолсноор хойд хөршийн хямд нүүрс нэн ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт хямд үнээрээ Австрали, Хойд Америк, Өмнөд Африк төдийгүй манай Тавантолгойн нүүрсийг ч шахаж эхэлж байгаа …
-
14 January
“Лалын улс” хүүхдээр 2 залууг буудуулжээ
ТОКИО. /NHK/. Хоёр залууг нэг хүү буудаж байгааг харуулсан шинэ дүрс бичлэгийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл гаргалаа. Мягмар гарагт гаргасан уг дүрс бичлэгээс харвал, Оросын тагнуул гэж буруутгагдсан, өвдөг сөгдсөн хоёр залуугийн ард “Лалын улс”-ын босогч бололтой нэг залуу, буу барьсан хүүтэй зогсож байна. Хоёр залуугийн араас хүү толгойн тус газар нь буудахад тэд газар унаж байгаа нь мөн …
-
14 January
Багш нарыг сургуульдаа зэвсэгтэй ирэхийг зөвшөөрчээ
Пакистаны баруун хойд нутгийн сургуулиудын эрэгтэй багш нарт хичээлдээ зэвсэгтэй ирэхийг зөвшөөрчээ. Энэ тухай телевизийн “Гео-ТВ” суваг мэдээлсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд хэт давруу үзэлтнүүд Пешавар хотын дунд сургуульд халдсаны дараа Хайбер-Пахтунхва мужийн эрх баригчид ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрчээ. Энэ халдлагын улмаас 134 хүүхдийг оруулаад 150 орчим хүний амь үрэгдсэн юм. Энэ мужийн боловсролын байгууллагуудын …
-
14 January
Эмнэлэг эрүүлжүүлэх болсон эмгэнэл
Манай эрх мэдэлтнүүдийн амнаас сүүлийн үед хэрэгжүүлэхэд тун чиг бэрх тушаалууд гарах боллоо. Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ гээд томчууд ард түмэнд голоо тасартал бүсээ чангалах тушаал өгсөн. Тушаалыг биелүүлэх гэж сэтгэлээр унасан иргэд түр ч атугай ухаанаа тасартал сархад зооглох арга замыг сонгож байна. Угаас омголон, дэврүүн зантай монголчууд ухаан балартсан үедээ хэнд, ямар зан гаргадагийг бид бүгд мэднэ. …
-
14 January
Жиү жицү бөхийн УАШТ ирэх сард болно
Монголын жиү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд Спортын ордны “А” зааланд болно. Тэмцээн “Мастер” ангилал (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, …
-
14 January
Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө
Сүүлийн жилүүдэд эхийн сүүг өтгөрүүлсэн хуурайшуулж нунтагласан болон зохиомол сүүн тэжээлээр орлуулах нь элбэг болжээ. Эхийн сүүг орлуулах зорилгоор бүтээсэн сүүн тэжээл нь янз бүрийн аргаар өөрчлөн боловсруулсан үнээний сүү зарим тохиолдолд ямааны сүү байдаг. Сүүг ихэвчлэн цөцгийн тос эсвэл амьтан ургамлын гаралтай бусад тос, аминдэм болон зарим төрлийн шимт бодистой хольж бэлтгэдэг байна. Үнээний сүү эсвэл зохиомол сүүн тэжээлээр …
-
14 January
Б.Эрдэнэсувд: 327 аж ахуйн нэгж, иргэнд 53.3 тэрбум төгрөгийн зээл олгосон
Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Зээлийн батлан даалтын сангийн үндсэн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Зээлийн батлан даалтын сан- гийн тухай хуулийг 2012 онд ба- талсан. Банк санхүүгийн байгууллага иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо барьцаа хөрөнгө шаард- даг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хүнд шалгуур болдог. Учир нь зээл хүссэн иргэд төдийгүй аж …
-
14 January
Тархины судасны өндөр үнэтэй оношлогоог монголд үнэгүй хийдэг болжээ
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг өнгөрсөн оны сүүлчээр допплер буюу тархины судсанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийх хүчин чадалтай аппараттай болжээ. Энэ талаар тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга, тархины судасны допплерографийн эмч П.Алтанцэцэгээс тодрууллаа. -Тархины судасны өвчин манай улсад хэр их байдаг вэ. Допплерийн санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэв? -Тархины судасны эмгэгээс улбаалсан өвчин улс орнуудад их байдаг. Манай улс энэхүү …
-
14 January
Алдарт ногоон уут урдаас орж ирдэг нь тодорхой боллоо
Хотын дарга Э.Бат-Үүл болсноос хойш олон ШБОС хэрэгжүүлж байгаа ч нүдээ олсон нь ч байна, олоогүй ч байна. Буруу рультэй машин хотын төвөөр явуулахгүй гэж яриад олон нийслэлчүүдийг цус харвуулахаа шахсан. Дундаж, дунджаас доогуур амьдралтай хүмүүс жижиг япон машин унадаг. Нийслэлийн гудамжаар дүүрэн приусууд. Зөв рультэй машин нь дандаа баячуудын том жийпнүүд. Хэдэн муусайн соната, элентранууд. Буруу талдаа рультэй машиныг …
-
14 January
Нийтийн тээвэрт смарт карт тун удахгүй
Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн онд “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулахаар болсон. Тус компани “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, …
-
14 January
Сүйрсэн онгоцны их биеийг өнөөдөр далайгаас гаргана
Сингапурын тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн 28-ны өдөр Ява тэнгист сүйрсэн AirAsia компанийн QZ8501 нислэгийн дугаартай онгоцны их биеийн хэсгийн байгаа газрыг тогтоожээ. Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хэн фэйсбүүк хуудастаа “Ява тэнгисээс сүйрсэн онгоцны их биеийн хэсгийн байгаа газрыг илрүүллээ” хэмээн бичиж, тэнгисийн усанд буй Эйрбус онгоцны хэсгийн зургуудыг нийтэлжээ. Түүний нийтэлсэн зургуудад “Одоо хүн бүр нисч чадахаар боллоо” …
-
14 January
Дуучин Намсрайноров бүл нэмжээ
Нийтийн дууны ертөнцөд нэгэн шинэ аялгуу нэмэн орж ирсэн дуучин бол дуучин Д. Намсрайноров. Түүнийг “Хонгор чамдаа”, “Амрагын болзоо”, “Санах тусамаа дуулаарай” гэх мэт дуунуудаар нь сонсогчид андахгүй мэдэх билээ. Хамгийн сүүлд гаргасан “Хайрлан хайрлан дурламаар” буюу Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа хэмээн дуулах дуу нь нилээдгүй сенсаци дэгдээсэн. Тэр хэрээр садар самуунд уруу татсан бүтээл хэмээн багагүй шүүмжлэлийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл