Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид өнгөрсөн шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны гурван дуудлага хүлээн авчээ. Гал түймрийн дуудлагуудын тухайд ахуйн хүрээний галын дуудлагууд байсан байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш тус төвд 100 айл орчимд айлын байшин шатсан дуудлагын дагуу шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Тиймээс иргэдэд хүйтэн сэрүүний улиралд галын аюулгүй байдлыг ханган галлагаа …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
1 January
Эх орончийг сүүлчийн замд нь үдэхүй
“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, эх орныхоо төлөө тэмцэгч С. Дашцэрэн нь хүнд өвчний улмаас 2014 оны 12 сарын 30-ны өдөр тэнгэрийн орноо одож, хамтран зүтгэгчид, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо. С. Дашцэрэн нь Монгол эх орныхоо төлөө, Монгол газар шорооныхоо төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэж, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн уул ус, нутаг бэлчээрээ эх …
-
1 January
Шинэ он солигдох мөчид гал түймрийн дуудлага 14 гарчээ
Өнгөрөгч 31-ны шөнө НОБГ-т галын 14, аврах тусламжийн 3 дуудлага ирснийг ОБГ-ынхан шуурхай ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна. Энэхүү гарсан гал түймрийн дийлэнх хувь нь ахуйн хүрээнээс гарсан болохыг тогтоосон бөгөөд иргэдийг галын аюулгүй ажиллагааг хангаж байхыг анхаарууллаа. ЧОЙ
-
1 January
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Шинэ жил-эрүүл хяналт” арга хэмжээг энэ сарын 27-31-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах чиглэлээр зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 385 уулзвар, хяналтын цэгт давхардсан тоогоор 499 офицер, 523 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 240 сонсогч ажиллаж, 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгасан байна. Ингэхдээ …
-
1 January
Бөхчүүдийн нутаг ус, цолноос илүү бөгсийг нь алдаршуулав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрсөн билээ. Бөхчүүдийн барилдаан сайхан болж, хоёр аварга, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Т.Өсөх-Ирээдүй нар уран барилдаанаар үзэгчдээ баясгасан. Харин бөх тайлбарлагчийн ур чадвар үнэндээ сэтгэлд хүрсэнгүй. Барилдааныг МҮОНТ-ээр тайлбарласан нөхөр бөхчүүдийн цол гуншин, нутаг уснаас …
-
1 January
Ц.Элбэгдорж, В.Путин, Си Зиньпин нар ард түмэндээ юу гэж хэлэв
Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд шинэ он гарах мөчид улс орныхоо иргэдэд хандаж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ: …Хамгийн гол нь хариуцлага, бүтээн байгуулалтыг эрхэмлэн ажиллацгаая. Энэ тухай саяхан бид УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой ярилцсан. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжиж, түмний хөрөнгийг зарцуулах үйл явц нээлттэй, хяналттай болох цаг …
-
1 January
36 сарын цалин үгүй болвол орон нутагт ажиллах хүнгүй болно
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг багасгахыг Засгийн газар санал болгосон билээ. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжинд төсөвлөдөг юм байна. Харин 2015 онд энэ мөнгийг багасгаснаар 13 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана хэмээн тооцоолоод байгаа. Хуультай хамтатган гаргасан журмаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн …
-
1 January
Шанхайчууд гашуудаж байна
БНХАУ-ын Шанхай хотод шинэ оны босгон дээр 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Шанхай хотын эрх баригчид гэмтэж бэртсэн 47 хүний 33-ийг нь хэн болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа юм. Тэдний дунд Малайзын нэг, Тайваний хоёр иргэн байсан гэдэг мэдээллийг хотын эрх баригчид бататгав. Одоогийн байдлаар Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн хүнд 40 гаруй хүнд түргэн …
-
1 January
Италид 100 гаруй хүн салютанд түлэгджээ
Италид он солигдох мөчид 102 хүн салютанд түлэгдэж гэмтсэн тухай “La Repubblica” сонин мэдээлэв. 5,8 сая хүн амтай Кампания мужид галын наадам хийсний улмаас 71 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Неаполь хотод 10 настай хүү галын наадмын үеэр түлэгдэж, хүнд гэмтэл авчээ. Италид шинэ жилийн баярын галын наадмаас хохирох явдал тасрахгүй байна. Өнгөрсөн онд гэхэд 350 хүн гэмтэж …
-
1 January
Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ
Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар батлуулсан юм. Хуулийн гол зорилго бол улсын төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтэд нээлттэй байлгах явдал. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад …
-
1 January
“Мөнгөн өвөл” дугуйн аялал маргааш болно
“Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал маргааш буюу 1-р сарын 3-нд эхлэх гэж байна. Уг аялал долоо дахь жилдээ болж байгаа ба аялал 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг баг 9-12 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.
-
1 January
Шинэ жилийн үдэш /өгүүллэг/
“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг. Гартаа бас …
-
1 January
Эрлийн ажиллагаа тэнгисийн гүнд явагдаж байна
Шумбагчид болон нисэх онгоц, усан онгоцны мэргэжилтнүүд лхагва гарагт Индонезийн Ява тэнгист эрлийн ажиллагааг шинээр эхлүүллээ. Үүнээс нэг хоногийн өмнө “AirAsia” компанийн QZ8501 нислэгийн онгоцны үлдэгдэл олдсон юм. Энэ мэдээ зорчигчдын гэр бүлд хүнд цохилт болж, хоёр ч хүн ухаан балартан эмнэлэгт хүргэгджээ. Онгоцны үлдэгдэл хэсэг онгоцны хамгийн сүүлд тогтоогдсон байршлаас 100 гаруй километрийн зайтай уснаас олдсон гэж аврах багаас …
-
1 January
2015 оноо төв талбайдаа угтан авлаа
Эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ жилийн баярын түрлэг эгшиглэж Монголчууд 2014 оноо түүхийн хуудсанд залж, 2015 оноо угтан авлаа. Улиран одсон 2014 он Монгол түмний хувьд ололт амжилт арвин их байж, дэлхийн оюун ухаан, урлаг, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг бүхий л тавцанд Монгол хүн нэрээ гаргаж чадсан билээ. Улс орны хувьд засаг төр солигдсон, эдийн засаг …
-
1 January
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр Эрхэм хүндэт ард иргэд ээ, Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ. Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл