Мэдээ мэдээлэл

December, 2014

  • 30 December

    Булганд малын галзуу өвчин гарчээ

    Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тус аймгийн Рашаант суманд малын галзуу өвчнөөр нэг үхэр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлагууд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Г.Сүрэн olloo.mn

  • 30 December

    Н.Одгэрэл хүрэл медаль хүртэв

    ОХУ-ын Красноярск хотод Д.Миндаишвилийн Бөхийн академийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХIII тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай орноос “Шонхор-Олимп” клубын Г.Амархүү дасгалжуулагчтай бөхчүүд оролцсоноос эмэгтэй 60 кг-ын жинд бөх Нямцэцэгийн Одгэрэл хүрэл медаль хүртжээ. Тэмцээний эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний хошой мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний 3 алтан медальт, тувагийн бөх Лариса Ооржак хэдэн жил завсарласны дараа барилдаж …

  • 30 December

    Шилдэг оюутан тамирчид тодорчээ

    Монголын Оюутны Спортын Холбоо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг. Энэ онд 21 дахь удаагаа 2014 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчыг шалгаруулах ёслолыг Спортын төв ордонд зохион байгуулсан байна. Шилдэг оюутан тамирчдаар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нарын 5 тамирчинг шалгаруулав. Шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарсан юм. Шилдэг оюутан …

  • 30 December

    2015 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

    2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны …

  • 30 December

    “AirAsia” компанийн онгоц ослын буулт хийжээ

    “AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоц Индонезид сураггүй болж, мягмар гарагт онгоцны сэгийг Ява тэнгист орших Борнео арлын орчмоос олсон билээ. Тэгвэл уг компанийн 153 зорчигч бүхий “Airbus A320-216” иргэний агаарын тээврийн онгоц мөн өнгөрсөн мягмар гарагт Филиппиний Калибогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч ослын буулт хийсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар онгоцонд зорчиж явсан орон нутгийн телевизийн сэтгүүлч Жет Дамазо …

  • 30 December

    “Алтан сарнай” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

    Жил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг, хамрах цар хүрээ, ёслол төгөлдөр өндөр хэмжээний зохион байгуулалт, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ”-н ийнхүү 13 дахь жилдээ шилдгүүдээ нэрлэх нь ээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион …

  • 30 December

    Аж ахуйн нэгжүүд дүүрэгтэйгээ хамтран шинэ жилийн уур амьсгал бүрдүүллээ

    Шинэ жилийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүрэг бүр нутаг дэвсгэрийн хэмжээндээ шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу нийслэлийн 9 дүүрэг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран гудамж, талбайд гэрлэн чимэглэл хийж, шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүллээ. Тухайлбал, СХД –ийн “Талх чихэр” ХХК цаа буга хөлөглөсөн өвлийн …

  • 30 December

    Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн  дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн  “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”,  Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”,  Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, …

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ

    Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш”  шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч  Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд  “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …

  • 30 December

    Засгийн газрын хуралдааны тойм

    Засгийн газрын 2014 оны “отгон” хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа Боомтын захиргаадыг татан буулгалаа Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ Эдгээрээс гадна: – Монгол, Австрийн Засгийн газар …

  • 30 December

    Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог олон улсын жишигт хүргэх эрх зүйн зохицуулалт хийнэ

    Аудитын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт нэвтрүүлэхэд шинэчлэлийн гол зорилго чиглэсэн байна. Тухайлбал,  аж ахуйн нэгж, байгууллагын ангиллыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, санхүүгийн тайланг нь жилд 1-2 удаа цахим …

  • 30 December

    Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

    Шилэн дансны тухай хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна. • – Ерөнхийлөгчийн Тамгын …

  • 30 December

    Төсвийн хуулиудад өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлнэ

    Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар …