Мэдээ мэдээлэл

August, 2022

  • 4 August

    Булган аймгийн “Айраг наадам” Өрмийн цагаан нуурын эрэгт болно

    Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам” энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана. Айраг наадам нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн АЙРАГ үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв …

  • 4 August

    Горхи Тэрэлжийн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулав

    Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг эхнээс нь шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо. Тус хорооны иргэдийн хувьд газар …

  • 4 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тул нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 3 August

    Др Сергей Диордица:Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын …

  • 3 August

    “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

    Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их  насны морьдын уралдаан болохын дээр жороо морь уралдуулдаг онцлогтой. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар хурдан морины уралдааны морины бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй …

  • 3 August

    Г.Энхбаяр: Хөвсгөл нуурын эрэгт тулгаж барьсан хашааг буулгалаа

    Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар мал амьтны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хашааг буулгаж эхэлжээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын баруун эрэг орчимд нуурын ус руу тулгаж барьсан хашааг өнгөрсөн долоо хоногт буулгасан байна.  Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяраас тодруулахад “Нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу орц, гарцыг нээх ажлыг …

  • 3 August

    Сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээг чингэлтэй дүүрэгт зохион байгуулж байна

    Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн амд сүрьеэ өвчний 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингээрээ 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр өвчлөлтэй 22 улсын тоонд багтаж байна. Иймд ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэгт эрсдэлт бүлгийн 5700 орчим хүнийг …

  • 3 August

    Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг  байгууллаа. Энэхүү ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 …

  • 3 August

    Сэрэмжлүүлэг: Долоон сарын хугацаанд усны ослоор 52 том хүн, 17 хүүхэд амиа алджээ

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 71 удаагийн усны осол гарч, 69 хүн амь насаа алдсан байна.  Үүний 52 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …

  • 3 August

    Вьетнам улс руу мах болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьжээ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа …

  • 3 August

    “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам болно

    Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагдсан “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдана. Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, …

  • 3 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа юм. Мөн …

  • 3 August

    Монгол улс “ФАТФ-ын зөвлөмж 15”-ын үнэлгээг ахиулав

    Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн /АНДМУТБ/ 25 дахь жилийн ээлжит хурал Малайз Улсын Куала Лумпур хотод энэ оны 7 дугаар сарын 24-28-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Монголбанк, СЗХ, НПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан амжилттай оролцлоо. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, энэ …

  • 3 August

    “Аравт-2022” уралдаанд дөрвөн орны морьтон дайчид оролцоно

     “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.        Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн …

  • 3 August

    Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна

    Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар энэ онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсан. Мөн 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Эдгээр зам засвар, шинэчлэлийн ажил болон шинээр авто зам, замын байгууламж барих ажлын үйл явц өнөөдрийн байдлаар …