Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болно. Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу зорчих нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх юм. Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “МУБИС- Хүй долоон худаг” чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний ХҮЙ 7:2 “МУБИС- ХҮЙ-7” чиглэлийн цагийн …
Мэдээ мэдээлэл
August, 2022
-
5 August
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, …
-
5 August
УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар, олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт ажиллаж байна. УИХ-ын даргатай хамт Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их …
-
4 August
Замын-Үүд-Эрээний боомтоор өдөрт 80 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн …
-
4 August
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс өнөөдөр /2022.08.04/ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн …
-
4 August
Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл ажиллана
Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан, улмаар Боловсрол, соёл, шинжлэх …
-
4 August
“Аравт” морин цэргийн уралдаанд оролцох ОХУ, Узбекистан улсын багууд ирлээ
“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ “Буянт-Ухаа” олон улсын …
-
4 August
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, …
-
4 August
Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр …
-
4 August
Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх …
-
4 August
Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий …
-
4 August
Г.Занданшатар: Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологийн үнэт олдвор бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд (2022.08.02) Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа. УИХ-ын даргатай хамт уг Ажлын хэсгийн ахлагч Улсын …
-
4 August
АНУ-ын Засгийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(ОУХА буюу USAID) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аар дамжуулан Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тасгуудад тараагдах энэхүү тусламж нь эрүүл мэндийн ажилтнуудын КОВИД-19-тэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг …
-
4 August
Ковидын BА 5 хувилбарын тархалт нэмэгдэж байна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа. Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA 5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд -Гэр бүлийн орчноос -Ажлын …
-
4 August
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд захидал ирүүлжээ. …