Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 12 December

    Хөлийн хуруунд эвэр ургавал яах вэ?

    Хөлийн эрхий хурууны дээд талд байдаг товгор яс заримдаа өвдөөд байх юм.  Энэ нь яс ургах өвчин үү? – Тодорхой газар үрж, дарснаас үрэвсэн, сорвижих, эвэрших шинж тэмдэг илэрдэг.Мөн хэтэрхий бариу, өндөр өсгийтэй гутал өмсөх нь хөл эвэрших үндэс болдог. Нөгөө талаар эрхий хурууны хавьд яс ургах подагра гэж өвчин байдаг. Энэ өвчний үед эрхий хуруу орчимд өөрчлөлт орж, овойж, …

  • 12 December

    Хүнсний 16 нэрийн барааны үнэ өсчээ

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 15 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 16 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 12-р сарын 2-р долоо хоногт хонины …

  • 12 December

    Н.Нацагням 100 сая төгрөгөө гардан авлаа

    “Дэлхийн шилдгүүдийн сэдэж, бүтээж байгааг Монголын инженерүүд ч хийж чадна гэдгийг эрдэмтэн Н.Нацагням харууллаа. Бид өнөөдөр оюунлаг бүтээн байгуулалт, монгол ухааныг алдаршуулж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн шагналт эрдэмтэнд Засгийн газрын нэрэмжит 100 сая төгрөгийн шагнал гардуулахдаа хэллээ. Инженер Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээрээ олон тэрбум ам.долларын инновацын импортыг орлуулж …

  • 12 December

    Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

     УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.12.12/ нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн боловсруулсан болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн гүйцээн санал хураалт явуулсны дараа найруулгын саналуудаар мөн санал хураалт явуулснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дуусаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын …

  • 12 December

    12-р сарын 11-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Замын хөдөлгөөний удирдлагын төвд 12 сарын 11-ний өдөр  гэрлэн дохионы 65, хурд хэтрүүлсэн 140 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/12/11 04:50:38 0021УНЯ SIGNAL RED / 0.258 2013/12/11 12:24:10 0226УНД SIGNAL RED / 0.081 2013/12/11 13:46:41 0334УНП SIGNAL RED / …

  • 12 December

    Плей-оффт өрсөлдөх шилдэг 16 багийн нэр тодорлоо

            Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, плей-оффт өрсөлдөх шилдэг 16 багийн нэр тодорлоо. “E” хэсгийг Лондоны “Челси” тэргүүлж, Германы Шальке хоёроор гарлаа. Харин “F” хэсгийн эхний гурван баг адилхан 12 оноотой гарсан ч бөбмөгний зөрүүгээр Италийн “Наполи” хасагдаж, ирэх хавраас Европа лигт л тоглох эрхтэй боллоо. “G” хэсгийг Испанийн “Атлетико” итгэл төгс тэргүүлж, хойд хөршийн “Зенит” …

  • 12 December

    Куба улс нүдний чиглэлээр хамтарсан эмнэлэг байгуулах хүсэлтэй байна

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Мерреро Бетанкуртыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр дэд сайд ” Куба улстай оюутан солилцоог нэмэгдүүлэх болон тус улсын эрдэмтдийг урьж сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх” тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин ноён Омар Бетанкурт “хамтын ажиллагааны хүрээнд нүдний чиглэлээр хоёр …

  • 12 December

    УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлдэг болно

    Ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр авдаг болно. Тодруулбал, гишүүд хуралдаандаа суухдаа хурууны хээгээ бүртгүүлээд улмаар УИХ-ын даргаас картаа авдаг болох юм байна. Мөн гишүүд хэлэлцэж буй тухайн асуудлын талаар асуулт тавих, санал хэлэхдээ түрүүлж кноп дарснаараа биш хурууны хээгээ бүртгүүлж хуралдаан ирсэн дарааллаараа саналаа хэлдэг болох юм байна. УИХ-ын гишүүд зарласан хуралдаандаа ирэхгүй мөртлөө картаа хэн нэгэнд өгч …

  • 12 December

    Оюутан ахуйдаа дэлхийг өөрчилсөн 5 эрхэм

    Марк Цукерберг – FacebookЭнэ залуугийн тухай та бид хангалттай ихийг мэднэ. Тэрээр Харвардын их сургуульд байхдаа таван найзын хамт “Facebook”-ийг анх бий болгосон. Энэ тухай “Social Network” нэртэй кино хүртэл гарсан. Гэхдээ энэ кинонд үнэн бодит зүйл маш бага орсон гэж Mарк Зукерберг киног үзсэний дараа мэдэгдсэн байдаг. Тэрээр “Кино урлагийг би хүндэтгэж үздэг. Кино бол кино шүү дээ. Зарим …

  • 12 December

    Р.Амаржаргал гишүүн хэвээр үлдлээ

    УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ гаргаад байсан Р.Амаржаргал гишүүний эл хүсэлтийг гишүүд хүлээж авсангүй. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний өргөдлийг хэлэлцэж “дэмжье” гэсэн томёлолоор нууц санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 34 нь буюу 52.3 хувь нь дэмжихгүй гэсэн санал өглөө. Нэгдсэн хуралдаанд 65 гишүүн оролцсон юм.

  • 12 December

    Замын түгжрэлийг бууруулах ажилд зах, худалдааны төвүүд хамтран ажиллана

    Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.  Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг …

  • 12 December

    Чингисийн талбай дахь каток энэ ням гаригт нээгдэнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгуулахаар болж, өчигдөрөөс засаж эхэлээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн …

  • 12 December

    “Оюутолгой”-н ТУЗ-ын хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна

    “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан хоёр дахь өдрөө манай оронд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн хуралдаанд “Оюутолгой” компанийн Монголын болон гадны талаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд оролцож байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол талын  ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорьж,  15 асуудлын хүрээнд шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн ээлжит хуралдаанаас ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт …

  • 12 December

    ГССҮТ-ийн даргын албан тушаалд 4 хүн өрсөлдөж байна

    Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны 12-р сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлжээ. Тиймээс зөвлөл хүсэлтийн дагуу 12-р сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын …

  • 12 December

    Цахилгааны төлбөрийн мэдээллээ мессежээр авах боломжтой боллоо

    Иргэд цахилгааны төл­бөрийн үлдэгдлээ шалгахын тулд хэрэглэгчдэд үйлч­лэх төвийг зорьдог цаг түүх болон үлдлээ. Өөрөөр хэл­бэл хэрэглэгч ца­хил­гааны төлбөрөө шал­гахыг хүсвэл үүрэн холбооны бүх оператороос 137004 ду­­гаарын  утсанд  хэрэг­лэгчийн­хээ  кодыг мессе­жээр илгээснээр төлбөрийн мэдээллээ авах боломжтой болжээ. “Улаанбаатар ца­хилгаан түгээх сүлжээ” компани иргэдийн цагийг хэмнэх, үйлчилгээгээ шуур­хай байл­гах зорилгоор ийм үйлчилгээг нээж байгаа бө­гөөд төлбөрийн үлдэгдлээ шалгахад мессежийн эн­гийн тарифаар …