Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 13 December

    МҮОНТ-ийн захирлаар Ё.Батбаяр томилогджээ

    МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын оронд Ё.Батбаярыг томилжээ. Тэрээр өнөөдөр МҮОНТ-ийн даргын ажлаа албан ёсоор хүлээж авсан байна.  Ё.Батбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь АНУ-д суралцаж буй хугацаандаа “Америкийн өнгө” нэвтрүүлгийг бэлтгэж UBS телевизээр гаргадаг байсан ажээ. Ugluu.mn

  • 13 December

    Гэмт хэргийн тухай мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болно

    Ирэх 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа гэмт хэргийн талаар ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болох гэнэ. Тодруулбал, энэ нь ирэх оноос “хохирогч болон гэрчийн мэдээллийг нууцлах хуулийн заалт” хэрэгжиж эхлэж байгаатай холбоотой юм байна. Хуулийн заалт дагуу гэмт хэргийн тухай ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас хуулийн хүрээнд прокурорын заасан, боломжтой гэж үзсэн хэмжээнд өгөхөөр шийдвэрлэжээ. …

  • 13 December

    Чуулганы хуралдаан өндөрлөв

    УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож дууссанаар өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Д.Сумьяабазар гишүүн үг хэлсэн бөгөөд “Сайдын мэдэгдсэнээр урд жилүүдэд хийгдээгүй хуримтлагдсан ажлыг хийж байгаа тухайгаа хэлж байна. Урд жилүүдийн алдаа мадаг гэж чихэж бухаж суух биш гурван ээлжээр …

  • 13 December

    Британий судлаачид “Агаар”-аас бензин гарган авчээ

    Британийн «Air Fuel Synthesis» компанийн судлаачид дэлхийд анх удаа цэвэр агаараас бензин гарган авсан байна. Эрдэмтэд эхлээд агаараас “нүүрс-ус, устөрөгч, нүүрс төрөгч, хүчилтөрөгч”-ийг ялган авч, тухайн нэгдлүүдээр метанол үйлдвэрлэж, метанолоо химийн хувиргалтанд оруулж бензин  гарган авчээ. «Air Fuel Synthesis» компанийхан цаашид агаараас гарган авсан түлшийг тогтмол гаргаж авахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүний өмнө томоохон цахилгаан станц барих шаардлагатай аж. Учир …

  • 13 December

    Батлан хамгаалах болон Хууль зүйн яамнаас бусад бүх яамд нэг байранд орно

    МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бусаар эзэмшиж байсан нь тогтоогдож улсын өмчид бүртгэн аваад байсан  “Улаанбаатар таймс” сонины байрыг буулгаж, оронд нь бүх яамдын нэгдсэн барилгыг барихаар болжээ. Тодруулбал, шинээр баригдах тус барилгад Батлан хамгаалах болон Хууль зүйн яамнаас бусад бүх яамд байрлах бөгөөд барилгыг 20 давхар орчин үеийн загвар дизайнтайгаар барих болсон байна. Барилгын ажлыг 2016 оноос өмнө бүх яамны …

  • 13 December

    Өнөөдөр “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд гардуулна

      Монголчуудын оюуны болоод урлагийн үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг Парис хотноо өнгөрсөн сарын 05-20-ний хооронд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлаас гаргасан юм. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан …

  • 13 December

    УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: зөрчилд холбогдсон нөхцөлд гишүүнээс дуртайяа түдгэлзэн шалгуулна

    УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар АТГ-т шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэрээр энэ тухай албан бичиг үйлдэн хүсэлт гаргасан бөгөөд Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин халагдсан Н.Энхээ нь хэвлэлээр “Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг” гэх утгатай мэдэгдэл хийснээс болж ийнхүү хандах болсон аж. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсантай нь холбогдуулан ийн хэлснийх нь үнэн зөвийг …

  • 13 December

    2014 онд өргөтгөн шинэчлэх болон шинээр тавих автозамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл

    НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндсэн 4 бүлэгт хувааж  516 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөн баталсан юм. Ирэх онд хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр 438 ажил үйлчилгээ хийхээр тусгасан бөгөөд хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах чиглэлээр 33 ажил багтжээ. Эдгээрээс …

  • 13 December

    Анхаар! БНСУ хурдан шуурхай явуулж өгнө гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилж байна

    БНСУ-д явахаар бүртгүүлсэн иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нэрийг барьж хурдан шуурхай явуулж өгнө гэж их хэмжээний мөнгө авч хууран мэхлэх, залилаж мөнгө авах явдал гарч байгаа учраас та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. БНСУ-ын хөдөлмөрийн биржд байршуулах бүртгэл нь үнэ төлбөргүй бөгөөд солонгосын талаас татгалзаагүй тохиолдолд байрших бүртгэл хийлгэсэн иргэн ажил хайгчаар байрших болно. Ажил хайгчаар байршсан нь …

  • 13 December

    Сурагчдын II улирлын амралтын хуваарь гарлаа

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу хөдөө орон нутгийн болоод нийслэл хотын сурагчдын II улирлын амралт зөрүүтэй эхлэх юм байна. Тодруулбал, Нийслэлийн сурагчдын II улирлын амралт:   * I–V ангийн сурагчид 2013 оны аравхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног, * VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр …

  • 13 December

    “Кармен” дуурийг шинэчлэн тавих гэж байна

    Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийг ДБЭТ-ын хамт олон шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Анхлан 1984 онд найруулагч Л.Эрдэнэбулган чин эрмэлзлэлээр үзэгчдийн хүртээл болж байсан тус дуурь тухайн цагаас хойш одоог хүртэл тавигдахдаа тайз, гэрэл, чимэглэл, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйл нь яг тэр хэвээрээ тоглогдсоор ирсэн байна. Олон жилийн турш тайз нь нэг л …

  • 13 December

    Ирэх оноос “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор авахгүй

    Ирэх 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор хийхийг хоригложээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34,5-д “Америк доллараар илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоог хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална” гэсэн заалтыг байдаг. Гэтэл Сангийн яамны Төрийн сангийн газраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4,2-д “Улсын болон орон …

  • 13 December

    Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өргөн барижээ

      УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр /2013.12.12/ Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон …

  • 13 December

    Өсвөрийн жудочид Азийн аваргаас ганзага дүүрэн ирлээ

    БНХАУ-ын Хайнань хотноо болсон “Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс манай тамирчид ганзага дүүрэн иржээ. Ази тивийн 22 орны жүдочид өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг-д н.Хонгорзул нар мөнгөн медаль, -52кг-д н.Алтанцэцэг, 63кг-д н.Даваасүрэн нар хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид нийт 7 …

  • 13 December

    Хүнсний бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ ханш

    Мах: Адууны мах, ястай: 5,780₮ (Кг) Үхрийн мах, цул: 9,022₮ (Кг) Үхрийн мах, ястай: 7,756₮ (Кг) Хонины мах, цул: 6,780₮ (Кг) Хонины мах, ястай: 6,711₮ (Кг) Ямааны мах, ястай: 4,950₮ (Кг) Хүнсний ногоо: Байцаа: 1,250₮ (Кг) Манжин: 1,522₮ (Кг) Монгол лууван: 1,278₮ (Кг) Монгол төмс: 815₮ (Кг) Сонгино: 1,290₮ (Кг) Хятад лууван: 600₮ (Кг) Хятад төмс: 456₮ (Кг) Гурил: Алейка …