Нью-Йоркт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр ОХУ-ын Элчин сайд Виталий Чуркин Москвад Украинтай дайтах ямар ч хүсэл сонирхол байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Уг хуралд Украины шинэ Засгийн газрын Ерөнхий сайд Арсений Яценюк оролцсон бөгөөд ноён Чуркины хувьд түүний асуултуудад хариулт өгчээ. Чуркин энэ үеэр Крымын ОХУ-д нэгдэх талаар асуудал дээр ард түмнийх нь хүсэл зорилгоороо шийдэх асуудал хэмээсэн Кремлийн …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
14 March
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ /3-р сарын 12-ны байдлаар/
2014 оны 3-р сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.7 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2014 оны 3-р сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.4 хувь, үхрийн ястай мах 8.7 хувь, үхрийн цул мах 3.9 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны …
-
14 March
Монгол Улс бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотноо болж байгаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд оролцож үг хэллээ. Тэрээр ”Өнөөдөр дэлхий дахин Монгол Улсыг уул уурхайд тулгуурласан, эдийн засгийн өсөлт өндөртэй орон гэж харж байгаа. Гэвч Монголчуудын хувьд ганц уул уурхай биш хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, газар тарианлангын …
-
14 March
Орон сууцны үнэ дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадвараас өндөр байна
Монгол Улсад орон сууцны нийлүүлэлт 2014оныг 2013 онтой харьцуулахад 30 хувиар өсөх тооцоотой байна. Орон сууцны нийлүүлэлт 2016 он хүртэл одоогийн түвшнээс буухгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Мөн дунд болон урт хугацаанд дэд бүтэц өргөжиж, барилгажих нөөц талбайд нэгдсэн шийдэлтэй орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдсөн нь нийлүүлэлтийг тогтвортой болгоно гэж үзэж байна. 2014 онд Улаанбаатар хотод 37 мянга 49 …
-
14 March
180 тэрбум төгрөгийн богино хугацаат, 30 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаасыг тус тус арилжаалжээ
Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны арилжааны хуваарийн дагуу энэ оны нэгдүгээр улиралд нийт 600 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас арилжаалахаар төлөвлөөд байна. Харин нэгдүгээр улирлын эхний хоёр сарын дараах байдлаар 350 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалсан гэж Сангийн яамнаас мэдээллээ. Ялангуяа сүүлийн тайлант сар болох хоёрдугаар сард 180 тэрбум төгрөгийн богино хугацаат, 30 тэрбум төгрөгийн …
-
14 March
“Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд 1000 гаруй хүнийг Японд суралцуулна
Эдийн засгийн хөгжлийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу “Жайка”-тай хамтран Монгол Улсын инженер, технологийн салбарт суралцаж буй болон мэргэжилтэн бэлтгэж буй хүмүүсийг тус улсад суралцуулах тухай зээлийн хэлэлцээр байгуулжээ. Тодруулбал, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь энэ оноос эхлэн 2023 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд нийт 1000 гаруй хүнийг үе шаттайгаар хамруулах юм байна. Төсөлд хамрагдан …
-
14 March
Геологи хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна
Сүүлийн гурван жилийн хугацаанд монгол улс геологи хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосонтой холбогдуулан 5000 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим хайгуулийн зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд тусгай зөвшөөрлүүдийн тоо буурсантай зэрэгцэн геологи хайгуул, өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч зогсонги байдалд орж, гадны хөрөнгө оруулалт үндсэндээ тасарсан аж. Өнөөдрийн байдлаар монгол орны нийт газар …
-
13 March
Чингэлтэй дүүрэг: “Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтсан ёслолын жагсаал боллоо
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтан тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын алба, болон Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн хамтран ёслолын жагсаал зохион байгууллаа. Ёслолын жагсаалыг цэргийн штабын дарга дэд хурандаа Ж. Даваарагчаа командалсан юм. Тус арга хэмжээнд Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Засаг даргын тамгын газрын …
-
13 March
ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын 4 дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар энэ сарын 22-ний өдөр Бямба гарагт Монгол Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт 3 сарын 1-нд зохиогдсон бөгөөд 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна. Улсын аваргын тэмцээн нь …
-
13 March
Монгол Солонгосын сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллагаа, харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Жун Рюл нар Хамтын ажиллагаа, харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна. Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Жун Рюл айлчлалынхаа хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжилтэй танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах юм байна. Мөн хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид харилцан айлчлах, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын …
-
13 March
Сурагчдын автобусны маршрутыг нэмнэ
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлээс сургуулийн орчин дахь зам тээврийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд сурагчдын цүнхийг гэрэлтүүлэгчтэй болгосон төдийгүй сургуулийн автобусны үйлчилгээг эхлүүлж одоогийн байдлаар 7 дүүргийн 45 сургуулийн 4 880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж …
-
13 March
Манай улсын нас баралтын шалтгааны эхний таван байрт бөөрний өвчин ордог байна
“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байгаа юм. Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэгээс анхлан санаачилсан эл өдрийг дэлхий нийт 2006 оноос, харин манай улс 2009 оноос тэмдэглэх болсон юм. Харин энэ өдрийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт өнөөдөр иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж байгаа юм. Тус эмнэлэг энгийн өдөр хоногт 100 орчим иргэнд үйлчилдэг аж. Харин өнөөдөр өглөө 09.00 цагийн …
-
13 March
Улаанбаатар хотын гааль үйлчилгээгээ нэг цонхонд шилжүүлэх зорилт тавьжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр ГЕГ-ын харьяа Улаанбаатар хотын Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа. Тус газрын удирдлагууд үйлчилгээг аль болох чирэгдэлгүй, нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, тэдний зардлыг хэмнэх талаар багагүй ажил хийжээ. …
-
13 March
Газын зурвас дайралтад өртсөн байна
Өчигдөр орой Израйлийн Газын зурвасын ойролцоох өмнөд хэсгийн бүс нутаг пуужингийн дайралтад өртжээ. Израилийн цэргийн талын хэлж байгаагаар Газаас хөөргөсөн 60 пуужин олдсон байна. Энэ нь 2012 оны 11 дүгээр сард Израйль Газад хандаж “Хамгаалалтын багана” цэргийн үйл ажиллагаа явуулснаас хойш пуужингийн дайралтад хамгийн ноцтойгоор өртсөн тохиолдол болж байгаа аж. Харин энэхүү халдлагын хариуцлагыг Палестины Исламын төлөөх ариун дайн байгууллага …
-
13 March
Н.Ангирмаа “Наньжин 2014”-ийн эрх авчээ
Кувейт улсад болж буй буудлага спортын Азийн АШТ-ий хийн урт бууны дөрвөн дасгалд манай есөн тамирчин онч сорьсоноос залуучуудын ангиллын ХБ-6 дасгалд спортын мастер Б.Баттогтох (Снайпер) VI байр эзэллээ. Охидын ХБ-4 дасгалд нийт 43 тамирчин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн “Есүхэй мэргэн” клубийн тамирчин, спортын мастер Н.Ангирмаа хүрэл медаль, З.Намдуун (ТСТ) VII байр, Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч” клубийн тамирчин, спортын мастер …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл