Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 13 March

    “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ

    Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, чуулганаар батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомжийн талаар тайлбарлан таниулж тэдний санал бодлыг нь сонсож байгаа билээ. Тэрээр 3 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт СХД-ийн Иргэний танхимд 8 нэрийн барааны дэлгүүрийн эзэдтэй уулзаж “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн /шинэчилсэн найруулга/ талаар хэлэлцүүлэг …

  • 13 March

    Гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг шалгалаа

    Гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд буурсангүй.  Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, дуудлагуудын мэдээллийг хоёр хоногоор  тогтмол нэгтгэн мэдээлэх болсон бөгөөд эдгээрээс харахад зарим төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа ажээ. 2014 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1558 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 64 …

  • 13 March

    ҮХААЯ тендрийг шударга явуулаагүйгээс 2.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ

     Шүлхий өвчний голомт хүрээгээ  тэлсээр байгаа би­­лээ. Гэтэл Үйлдвэр хөдөө аж  ахуйн яамны  хурган дарга нар  хэдэн  нөлөө  бү­хий    өндөр албан тушаалт­нууд­тай­гаа нийлж хоёр хөршөөс орж ирсэн вакцины мөнгийг өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн биз­нес болгоод байна. Хамгийн гол нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан дөрвөн тэрбум төг­рөгийг ямар ямар вакцинд зориуласан бэ гэж салбарын сайд Х.Баттулгаас  асуумаар байна. Учир …

  • 13 March

    5.4 тэрбумыг хогний уутанд зарцуулахын оронд Хүүхдийн эмнэлэг барья

    Хогны уутанд зарцуулах мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья   Нийслэлийн агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрснээс хүүхэд  өвчлөх нь элбэг болсон. Нэг хэсэгт нь эм тариа, мөнгө төгрөг зайлшгүй шаар­дагдаад үхэх гэж бай­хад, тодорхой  хэсэг  бүлэг нөхдүүд дэмий зүйлд мөн­гө урсгаад байх юм. “Хүүхдийн эмнэлэг барья” гэдэг асуу­дал мөн ч олон жил яриг­даж байгаа. Гэвч үүнд зарцуулах мөнгийг засаг төр одоог хүртэл …

  • 13 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Монгол ньюсд:  11.00 цагт Монголын Энхтайван найрамдлын байгууллагаас Украинд болж буй үйл явдалтай холбогдуулж байр сууриа илэрхийлнэ. 11.30 цагт  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас Монгол улсын төрөөс баримтлах залуучуудын бодлого боловсруулж буй энэ үетэй холбогдуулж “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Оролцоо” сэдвийн хүрээнд бүсийн болон нийслэлийн залуусын дунд хэлэлц үүлэг зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. 12.30 цагт Монголын сэтгүүлчдийн эвлэл, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд …

  • 12 March

    Тусгай зөвшөөрлийг цэгцлэх ажлын хэсгийн 4 дэх хурал боллоо

    Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг нь энгийн хялбар болгохоор хоёр түвшний ажлын хэсэг ажиллаж байна. Яам, агентлагуудаас олгож буй бүх төрлийн зөвшөөрөл, лицензийг нэг бүрчлэн судлаад тэдгээрийг хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээх талаар анализын баг санал дүгнэлт боловсруулдаг. Хууль эрх зүйн үндэслэлтэй эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд болон тухайн салбарт бизнес эрхлэхэд ээлтэй эсэх …

  • 12 March

    Чингэлтэй дүүргийн “ Хүүхдийн Урлагийн VIII-р Их Наадам” удахгүй болно

     Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Наадмын зорилго нь хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, …

  • 12 March

    Эхнэрээ турааж алсан хэрэг Монголд гарчээ

    -Хөвсгөлд орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн тохиолдол ч гарч байсан гэнэ- Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендер, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр …

  • 12 March

    ҮАБЗ санхүү, эдийн засгийн байдал болон бусад асуудлаар хэлэлцжээ

    ҮАБЗ-ийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлал тогтоод байгаа билээ. Өнөөдөр болсон ажлын уулзалтаар ямар сэдэв хэлэлцсэн талаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржаваас тодрууллаа. -ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдийн өнөөдрийн ажлын уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ? -Өнөөдрийн ажлын уулзалтын эхэнд улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч …

  • 12 March

    Э.Мөнх-Эрдэнэ ДМИТРИЕВийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

    ОХУ-ын харьяа БҮГД найрамдах САХА улсын нийслэл Якутск хотноо ОЛИМП, Дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит ЗАЛУУЧУУДЫН эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 12 орны тамирчид оролцож байгаа бөгөөд эхний өдөр 50, 60, 74, 96 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 74 кг-ын жингийн ангилалд барилдсан Сонгинохайрхан дүүрэг – Ирээдүй ЦОГЦОЛБОР сургуулийн бөх Энхтөрийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Өчигдөр ОХУ, ИРАН, …

  • 12 March

    Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай 4700 хүн холбогдлоо

    Эдийн засгийн хөгжлийн сайдыг цахим ярилцлагад оролцож иргэдийн асуултад хариулах үеэр  4700 орчим  хүн хандаж мэдээлэл авлаа. Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явц, төслийн санхүүжилт болон зээлийн нөхцлийн талаар иргэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас түлхүү асуулаа. “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр нээлттэй зарласан төслийн шалгаруулалтад нийт 1151 төсөл ирсний 888 төслийг эхний …

  • 12 March

    Өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай хийсэн гэрээг дүгнэнэ

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 сарын 17 өдрийн гэрээ дүгнэх тухай А/94 дугаар захирамжаар Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан гэрээний 2013 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2014 оны зорилтот төвшинг батлах …

  • 12 March

    Хүүхдийн эрх автобусанд зөрчигдөж байна

    Нийтийн тээврээр зорчиход иргэдийнхээ амьдралыг тольдож болно гэдэг үнэн юм. Учир нь үүгээр төрөл бүрийн л хүмүүс үйлчлүүлэх аж. “Хөөе чи мөнгөө төлөөч. Төлж чадахгүй юм бол яах гэж суудаг юм. Алив буу, буу. Муусайн юмнууд” хэмээн мөнгө хураагч бүсгүй хэн нэгнийг ууртайхан зандарч эхлэв. Гайхан харвал цүнхээ дааж ядан зогсох бяцхан сурагч байна. Гэтэл түүний хажууд картаа үзүүлээд л …

  • 12 March

    “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаархи хэлэлцүүлэг болж байна

    Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болж байна.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийж байгаа юм. Мөн уулзалтад …

  • 12 March

    З.Энхболд Солонгос улсыг зорьлоо

    УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Тиймээс өнөөдөр тэрбээр Солонгос улсыг зорьлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхана. Мөн Солонгосын аж …