Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 22 February

    “Дотоодын валютыг ашиглах тухай” хэлэлцээрийг батална

    Монгол Улсын Засгийн газар, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага хооронд байгуулах “Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргадаг …

  • 22 February

    Өвөр монголчуудын өрөвдөлтэй, үнэн түүх

    Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас 1911 онд Монгол улс манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хошууны 36 нь туурга тусгаар Монгол улсдаа нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж байжээ.1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан самуун цэрэг өмнөд Монголын урд …

  • 22 February

    Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад үүрэг өглөө

    Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв төрийн бус байгууллагаар 5 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө. Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж …

  • 22 February

    Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина

    Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг Концессын хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн дагуу нийслэлд шинээр барих 2 объектыг концессын гэрээгээр барих тухай асуудлыг  Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн …

  • 22 February

    Монголын уулын холбоо мэдээлэл хийхээр зарлалаа

    Баян-Өлгий аймгийн нутагт, Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ осолдож, амь насаа алдсан уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Л.Болдбаатарын шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирчээ.  Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13+нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гарч уруудаж, яваад осолдсон юм. Ингээд аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэл явуулснаар талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд …

  • 22 February

    Хөрөнгө оруулалтын хуулийн журам баталлаа

    УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Энэ хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдийг даллах, татах зорилго бүхий хуулийн төсөл юм. Энэ хуулийг дагаж мөрдөх журмыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг тодорхой болгож баталсан байна. Энэхүү журамд гэрээ байгуулах явцыг ил тод байлгах, зөвлөх …

  • 22 February

    Улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон байна

    Энэ онд улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр баталсан. Харин улсын нэгдсэн төсвөөс 5.5 их наяд төгрөг зарцуулж, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгажээ. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон …

  • 22 February

    Виктор Анн өвлийн олимпоос гурван алт, нэг хүрэл медаль хүртээд байна

    Оросын нэр дээр уралдаж буй Солонгос гаралтай Шорт трэкийн тамирчин Виктор Анн өчигдөр хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтыг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна. 2006 оны Турины олимпийн аварга тамирчин Виктор Анн нь энэ удаагийн олимпод Шорт трэкийн 1500 метрин уралдаанд хүрэл авсан бол 1000, 500 метрийн ганцаарчилсан уралдаан, …

  • 22 February

    Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргана

    Барилга, хот байгуулалтын салбар нийслэлтэй 2.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан ажиллах талаар салбарын яамнаас мэдээллээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон “Шинэ хороолол” төслийг хамтран хэрэгжүүлэх юм байна. Мөн Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу бүсчлэлийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд байгаа бүх станцын …

  • 22 February

    Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоолоо

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар азаргын нуруу, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уул, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баян цагааны тал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уул, мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших …

  • 21 February

    ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

    НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …

  • 21 February

    Гамшгаас хамгаалах Барилга, хот байгуулалтын улсын албаны удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ

    Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон тус албаны удирдах бүрэлдэхүүн, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзалт хийлээ. Уулзалтаар тус албаны 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2014 онд хамтран ажиллах чиглэлийг ярилцаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллах, албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Энэ …

  • 21 February

    Украинд ажиллаж амьдарч буй иргэдийн анхааралд

    Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүсч байна. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай …

  • 21 February

    Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна

    Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань худалдсан байна. Энэ удаагийн арилжаагаар гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлжээ. Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна. Гадаад валютын дуудлага худалдааг Монголбанкнаас долоо хоног бүрийн …

  • 21 February

    Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 74 хувийг импортоор хангадаг

    2013 онд Монгол Улс 26.6 сая литр буюу 45.2 тэрбум төгрөгийн сүү үйлдвэрлэсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар нэмэгдэж, 4.5 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд сүү, сүүн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ өмнөх 2012 оныхоос 12.4 хувиар нэмэгдсэн бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 5.9 хувиар нэмэгдсэн байна. 2013 онд үйлдвэрлэсэн …