Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 14 October

    Хэн гэдэг эрх мэдэлтэн явган хүний зам дээр барилга барихаар зэхэж байна вэ

     Газрын наймааны нууц ноёдыг илрүүлэхгүй хэрнээ нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байгаа нь хачирхалтай  Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн өнгө үзэм­жийг гутааж буй ТҮЦ-үүдийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан билээ. Гэтэл эл шийдвэртэй зэрэгцэн автобусны буу­дал, яв­ган хүний зам буюу нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатгажээ. Уг нь Нийслэлийн Засаг дарга, хот тохижилт, үйлчил­гээний газар Улаанбаатарын өнгө зүс, ирээдүйн …

  • 14 October

    Ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 18,2 тэрбум төгрөг болж өсчээ

    Сүүлийн гурван жилийн турш Монгол улсын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэмжих, ялангуяа ноолуурын салбарт  анхаарч ажилласны дүнд ноолуурын салбар дахь түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж улмаар борлуулалт хоёр дахин өссөн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэв. Тодруулбал, 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97.8 тэрбум төгрөг, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28.7 …

  • 14 October

    Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах иргэдийн оролцоотой санаачлагуудыг АНУ-ын азийн сан дэмжинэ

    АНУ-ын Азийн сан түүний Сратегийн Түнш болох Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагтай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2012 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Азийн сан Улаанбаатар хотын  захиргаатай хамтран гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээний хангамжийг сайжруулах болон хот төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн тус сан иргэд, оршин …

  • 14 October

    “Рио Тинто”-гийн төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатарт ирнэ

    “Рио Тинто” группийн төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотноо ирнэ. Учир нь Лондонд болсон хэлэлцээрийн үргэлжлэл буюу “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ долоо хоногоос Улаанбаатар хотноо үргэлжлэх гэж байгаатай холбоотой юм. Өмнөх хэлэлцээрээр, хоёр талын маргаантай байсан нийт 30 асуудлаас 15-ыг шийдвэрлэж, хоёр талын хамтарсан гурван ажлын хэсэг гарган ажиллаж эхэлсэн билээ. Тиймээс одоо үлдсэн 15 асуудлыг талууд шийдвэрлэх юм. Г.Сонор

  • 14 October

    “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ зэсийн катодын үйлдвэр барина

    2011 оноос хойш яригдаж буй “Эрдэнэт” үйлдвэр дэргэд байгуулах зэсийн катодын үйлдвэрийн барилгын ажлыг  ирэх 2014 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн катодын зэс боловсруулах хүчин чадалтай бөгөөд одоогоор төслийн нарийвчилсан судалгааны ажил үргэлжилж байгаа ажээ. Л.Бадрах

  • 14 October

    ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ 2015 ОНООС БАРИНА

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.  Анх 1964 онд хоногт …

  • 14 October

    Энэ сарын 18-аас цэрэг татлага эхэлнэ

    Монгол орон даяар энэ сарын 18-аас эхлэн энэ оны II ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байна. Цэрэг татлага 18, 19, 21-ны өдрүүдэд явагдах бөгөөд маргааш 2012 оны I ээлжийн цэргүүд халагдах ажээ. Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга …

  • 14 October

    Дэлхий хамгийн жижигхэн нохой

         Английн Арчие Томсонд амьдардаг Жак Руселлын гэр бүл дэлхийн хамгийн жижигхэн нохойтой айл болжээ. Гэрийн эзэн Жак Руселл нохойндоо “Эрхий хуруу” хэмээх нэр өгсөн нь эгээ л Монгол ардын үлгэр дэх “сүүлэн хүү” гэмээр санагдана. Эрхий хуруу нэртэй энэ гөлөг нь эхээсээ гараад 3 долоо хоноод өсөлт нь зогсчээ. Уг гөлөг  хамрын үзүүрээсээ авхуулаад сүүлийн үзүүр хүртлээ 10см …

  • 14 October

    Ажилгүйчүүдийн 70 хувийг бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэрэгтэй иргэд эзлэж байна

     Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, өмнөх жилийн мөн үеэс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлж гарчээ. Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор,  6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн …

  • 14 October

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний 9 сарын байдлаар)

    I. Нийгмийн үзүүлэлт   Улсын хэмжээнд 2013 оны эхний 9 сард 59685 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 59990 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 4074 буюу 7.3 хувиар, хүүхдийн тоо 4134 буюу 7.4 хувиар өссөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 9 сард нялхсын эндэгдэл 853 болж, өмнөх оны мөн үеийнхээс 9 хүүхэд буюу 1.1 хувиар, 1-5 …

  • 14 October

    Өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж 600 хүн алхлаа

    “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10 дугаар сарын 13-ны өдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал алхалтад оролцогчдод хандан хэлэхдээ бид “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд ахмадуудаа ясны сийрэгжилтээс сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр …

  • 14 October

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Даваа гаригт бүр хуралддаг уламжлалын дагуу өнөөдөр УИХ дахь: – АН-ын бүлэг А танхимд 10:00 цагт – МАН-ын бүлэг Б тахимд 10:00 цагт – Эвслийн бүлэг В танхимд 10.00 цагт тус тус хуралдах ажээ. Намын бүлгүүд хуралдсаны дараа ажлын хэсгүүд хуралдах бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгүүд тус тус …

  • 14 October

    МУГЖ, дуучин Ч.Амаржаргалын “Амин нүдэн” тоглолт маргааш болно

     “Үггүй хайр”, “Амин нүдэн” гэх уянгалаг сайхан дуунуудаараа сонсогчдийн сонорыг мялааж яваа уран бүтээлж бол Ч.Амаржаргал. МУГЖ, дуучин Ч.Амаржаргал энэ сарын 15-нд “Амин нүдэн” тоглолтоо хийх гэж байна. Тэрээр 2011 онд “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй цомгоо гаргаж, өнгөрсөн онд цомгийнхоо хүндэтгэлийн тоглолтоо хийгээд 21 аймгаар аялан тогтолт хийжээ. Үүнийхээ дараа Ерөнхийлөгчөөс гавъяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Шагнал …

  • 14 October

    Спортын дэд мастер М.Одгэрэл, домогт Зоя Голубеваг хожжээ

    Монгол Улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ. “Пума империал” зочид буудалд болж буй 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р өрөгт тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер М.Одгэрэл Латвийн Зоя Голубеваг хожлоо. 12 өргийн дараах байдлаар 18 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан дэлхийн 12 удаагийн аварга, домогт …

  • 14 October

    Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч: АНУ-ын төсвийн хямрал дэлхий нийтэд заналхийлж байна

    Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким АНУ-ын удирдлагыг тус оронд үргэлжилж буй төсвийн хямралтай холбогдуулан шүүмжилжээ. Тэрээр “2011 оны 8-р сард мөн ийм байдал болж бараг л АНУ дампуурах шахсан бөгөөд улсын өрийн дээд хэмжээг ихэсгэх талаарх маргаан хөгжиж буй орнуудын учир байдалд хүндхэн үр дагаврыг учруулсан” гэж Германы «Зюддойче цайтунг» сонины сурвалжлагад мэдэгдсэн байна. «Шилжилтийн эдийн засагтай орнуудад …