Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 32 асрамж, халамжийн газрын 1000 хүүхдэд зориулан анх удаа “Харшийн сүлд модны наадам”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн төвд 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон спортын алдартнуудыг төлөөлөн МУ-ын …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
29 December
70 орчим мянган өрх тогны хөнгөлөлтөд хамрагддаг
Хотын утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өрхийн дулааны хэрэглээндээ утаагүй зуух болон цахилгаан халаагуур ашиглаж байгаа өрхүүдэд хөнгөлөлт үзүүлж буй явдал юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 68895 айл өрх УБЦТС компанитай цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ байгуулж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаагаас 95 хувь нь сайжруулсан зуух ашиглаж 200 кВт.ц, цахилгаан халаагууртай 3682 өрх буюу шөнийн цагаар хэрэглэсэн …
-
29 December
Зогсоолууд төлбөргүй үйлчилнэ
Шинэ жилийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүнтэй холбогдуулан нөгөөдөр оройн 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун зүүн талыг хааж автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж явган зорчигч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. Тухайн арга хэмжээний үеэр талбайн орчим ажиллаж байгаа бүх төлбөртэй зогсоолуудад тээврийн хэрэгслийг хураамжгүй зогсоох …
-
29 December
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө
Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 103 жилийн өмнөх энэ өдөр наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон …
-
29 December
Бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөөнд хуран цугларсан ард, иргэдийн төлөөлөл, биднийг харж, сонсч байгаа Монголын нийт ард, иргэддээ монголчууд …
-
29 December
Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг өмнөх эзэмшигчд нь эргүүлэн авч байна
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгоод байгаа юм байна. Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан …
-
29 December
“Хөхөө Намжил” морин хуурын уралдаан болно
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү зорилтот …
-
28 December
Дүнжингаравын замыг маргааш нээнэ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны …
-
28 December
Хүчит 128 бөхийн барилдаан болно
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгууолж буй тус барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс, аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг хүчитнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө …
-
28 December
Он солигдох мөчид 4 цэгт ёслолын буудлага хийнэ
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт …
-
28 December
Найман хувийн хүүтэй зээл ирэх онд ч үргэлжилнэ
Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юү гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Албаны хүмүүсээс энэ таалаар лавлахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг …
-
28 December
Чингисийн талбайн мөсөн гулгуурийг дахин нэгээр нэмэгдлээ
Чингисийн талбай дээр хоёр дахь мөсөн гулгуурийн нээлт боллоо. Хүүхэд залуус дахин нэг мөсөн гулгуур нээх хүсэлт тавьсан аж. Учир нь энэ талбайд гулгах гэхэд багадаж, зай талбай нь ч жижигдэж байгаа аж. Ингэснээр Нийслэлийн Захирагчийн ажлын алба энэ байдлыг судалж үзээд дахин хоёр дахь мөсөн гулгуурыг нээлээ. Ийм хоёр мөсөн гулгуурын талбайтай болсноор 31-нд Чингисийн талбайд болох “”Улаанбаатарын мөнгөн …
-
28 December
Төрийн ордны баруун, зүүн талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
Он солигдох мөч буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд болох “Мөнгөн шөнө” арга хэмжээний үеэр Төрийн ордны баруун болон зүүн талын замын хөдөлгөөнийг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах ажээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас Чингисийн талбайтай ойролцоо байрладаг Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны …
-
28 December
Сураггүй болсон онгоцыг алан хядагчид барьцаалсан байж болзошгүй гэв
Малайзын “Air Asia” авиа компанийн Индонез-Сингапур чиглэлд 160 гаруй хүнийг тээвэрлэн нислэг үйлдэж байсан “Airbus A320-20″ онгоц өчигдөр орон нутгийн цагаар 07:24 цагт холбоо тасарч, сураггүй болсон. Тэгвэл сураггүй болсон “QZ8501” онгоцыг алан хядагчид барьцаалсан байж магадгүй гэж Австралийн талаас мэдээлжээ. Учир нь тус онгоцонд суусан зорчигчдын дунд лалын шашинтай хоёр хүн байсан гэнэ. Харин Индонезийн Тээврийн яамнаас “Тэднийг хэт …
-
28 December
ХААН банкны бүх салбарууд өнөөдөр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу өнөөдөр ХААН Банкны бүх салбар нэгжүүд амрах аж. Энэ өдөр ХААН банкны 372 АТМ, 3000 гаруй Картаар үйлчлэгч байгууллага (КҮБ), “Мобайл банк”, “Интернэт банк”, “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан хувийн санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжтой аж. Харин 2014 оны маргааш ХААН банкны бүх салбар нэгжүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Голомт банкны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл