Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 10 February

    Амьдралын буруу хэвшлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Хүний амьдралын буруу хэвшлээс болж үүсдэг өвчин, тэдгээрийн нөлөөлөл нь 21 дүгээр зуунд томоохон сорилт болж байгааг НҮБ-ын 2011 оны Ерөнхий Ассамблейн 66 дугаар хуралдаанаар тэмдэглэсэн байдаг.Амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан нас баралт манай орны хүн амын нас баралтын 72 хувийг эзэлж байна. 70-аас доош насны эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 55 орчим хувь нь дээрх өвчний шалтгаанаар цаг бусаар хорвоог орхиж байгаа …

  • 10 February

    Боловсролын салбарын туслах ажилтнуудад 5 жилийн тэтгэмж олгож эхэлжээ

    Энэ 7 хоногт Засгийн газрын “11 11 төв”-д нийт 608 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Засгийн газраас ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар  нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулж иргэдээс энэ талаар тодруулахаар тус төвд нилээдгүй хандсан байна. “Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын 2014 оны 15 тоот тогтоолоор тэтгэврийн хэмжээг 200000 хүртэлх тэтгэврийг 27000 төгрөгөөр, 200000-600000 хүртэлх тэтгэврийг 22000 …

  • 9 February

    Сочигийн өвлийн олимпийн анхны алтан медалийг АНУ-ын тамирчин хүртлээ

    АНУ-ын сноубордчин, 20 настай Сейж Коценбург “Сочи-2014” өвлийн XXII олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигөр болсон эрэгтэйчүүдийн сноубордын slopestyle төрөлд анхны оролдлогоороо 93,50 оноо авснаар олимпийн аваргын титэм зүүсэн байна. Харин мөнгөн медалийг Норвегийн Стаал Сандбех /91,75/, хүрэл медалийг Канадын Марк МакМоррис /88,75/ тус тус хүртжээ.

  • 9 February

    Манай жүдочид Парисийн Их дуулгаас алт, мөнгөн медаль авлаа

    Монголын жүдочид Морин жилийн эхний тэмцээнийг амжилт дүүрэн угтлаа.   Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо болж буй жүдогийн “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар  алтан медаль хүртлээ.  Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа орох тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа ажээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа …

  • 9 February

    Домогт дуучин Нана дэлхийд ховордсон мазаалайн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

    Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ 3-р сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон. Тэгвэл домогт дуучны тоглолтыг зохион байгуулж байгаагийн өөр нэг чухал ач холбогдол нь тэрээр Монголд хийх тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар таатай мэдээ дуулдаж эхэллээ. Говийн баавгай …

  • 8 February

    Станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна.

    Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай энэ онд нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлжээ. Энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулахаар нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн зардлыг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэхээр болжээ. Өнгөрсөн наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил станцуудад нийлүүлэх нүүрсний үнийг 10 хувиар нэмсэн байна. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500, Шивээ-Овоогийнх 16000-18000 төгрөг …

  • 8 February

    Сочигоос видео дамжуулж болохгүй

    Өнгөрсөн шөнө нээлтээ хийсэн “Сочи 2014” өвлийн Олимпоос зураг авах, мессэж, сэтгэгдэл бичих нээлттэй гэнэ. Харин харин дуу болон бичлэгийг зөвшөөрөлгүй дамжуулахыг хориглосон байна. Тодруулбал, Олон улсын Олимпийн хороо нэвтрүүлэх эрхийг нь эзэмшиж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Австралийн тамирчид олимпийн дүрмийг шүүмжилж Олимпийн хорооноос сануулга авчээ. Өмнө нь Лондоны Олимпийн үеэр Грекийн тамирчин “Твиттер” хуудаснаа Африкийн тамирчдыг доромжилж бичсэнийхээ төлөө …

  • 8 February

    Экс Ерөнхийлөгчийн эхнэр 90 настай нөхрөө араар нь тавихаа зогсоохгүй бол сална хэмээн мэдэгдэв

    Польшийн Ерөнхийлөгч асан, 90 настай генерал Войцеха Ярузельскийг араар тавьдаг хэмээн эхнэр Барбара нь буруутгаж, салах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрэв тэр өөрийг нь үл хүндэтгэн, энэ явдлаа үргэлжлүүлсээр байх юм бол тэдний 53 жилийн хамтын амьдрал эцэс болох бололтой. Өдгөө 84 настай Барбара Ярузельская салах өргөдлөө хэдийн дөрвөн сарын өмнө бэлдсэн бөгөөд хэрэв 90 настай нөхөр нь одоо явалдаж байгаа …

  • 8 February

    Сочи хотын тэнгэрт өвлийн олимпийн галт бамбар бадамлан аслаа

    Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн  нэгээхэн хэсэг болох  Сочийн  Өвлийн олимпийн XXII  их наадмын нээлт өчигдөр болж, олимпийн галт бамбар бадамлан аслаа. Эл бамбар 2014 оны 2 сарын 7-оос 2  сарын  23-ны өдрүүдэд бадамлан асаарбайх юм. Энэ удаагийн Сочигийн өвлийн олимп олон зүйлээрээ шинэлэг болж байгаа ажээ. Юуны  өмнө ОХУ энэ олимпийн бэлтгэлийг 6 жилийн өмнөөс эхлэж нийт …

  • 8 February

    Манай Улсын гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурчээ

    Монгол Улсын гадаад худалдааны алдагдал жилийн өмнөх үеэс 13.6 дахин буурч 15.9 сая ам.доллар болсон байна. Тодруулбал, өнгөрсөн сард гадаад худалдааны нийт эргэлт 658.3 сая ам.долларт хүрсний 321.2 сая ам.доллар нь экспорт, 337.1 сая ам.доллар нь импорт байсан болохыг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

  • 8 February

    14 мянга 685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна

    Монголбанкнаас 2014 оны хоёрдугаар дугаар сарын 6-ны байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг танилцууллаа. Тус мэдээллээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17 мянга 105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман …

  • 8 February

    Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд далбаагаа мандууллаа

    Монголын баг тамирчид Сочигийн олимпийн цэнгэлдэхэд төрийнхөө тугийг мандуулсаар орж ирлээ. Энэ удаагийн цагаан олимпод Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж тугчаар багаа ахлан алхсан бөгөөд нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлтэд оролцлоо. Монголын тамирчдын хувьд гүйлтийн цанын төрөлд ОУХМ  Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Бямбадорж  нар өрсөлдөх юм.  Манай тамирчид  энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана. Тамирчиддаа амжилт хүсье.  

  • 8 February

    16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа

    Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, …

  • 8 February

    Шүлхийн голомтод 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна

    УИХ-ын хаврын ээлжит чуулган хүртэл долоо хоногийн баасан гараг бүр хуралдахаар болсон Засгийн газрын хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар шүлхий өвчний талаар авах арга хэмжээ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт БНАСАУ-тай хамтран ажиллах хэлэлцээрийн талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж …

  • 8 February

    Boeing 737-800 онгоцонд тэсрэг бөмбөг илрээгүй

    Агаарын тээврийн Pegasus компанийн онгоц өчигдөр орой барьцаалагдан Станбул хотноо буулт хийсэн талаар Туркийн тээврийн яамны ажилтан Habip Soluk CNNTurk сувгаар шуурхай мэдээлсэн билээ. Тодруулбал, тус онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч “Энэ онгоцонд тэсрэг бөмбөг байгаа. Үүнийг Sabiha Gokcen нисэх буудалд буулгахгүй, шууд өвлийн олимп болж байгаа Сочи руу аваачих хэрэгтэй” хэмээн заналхийлсэн аж. Үүний дараа онгоц барьцаалагдлаа хэмээх дохиог …