Өвлийн Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэгт тооцогддог биатлоны спортын уралдаан тэмцээнүүд эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар өчигдөр боллоо. Цаг агаарын нэн тааламжтай нөхцөлд нийт 87 тамирчин босоо ба хэвтээ буудлага хийж өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Уле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний кареертаа хүртэж буй Олимпийн 12 дахь медаль нь …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
10 February
2 сарын 9-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2014 оны хоёрдугаар сарын 09-нд 37 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 626 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!
-
10 February
БНСУ-ын виз мэдүүлэхэд Монголчуудаас барьцаа авахыг болиулж магадгүй
Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, …
-
10 February
Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх бүх мэдээллийг 24 цагийн турш авах боломжтой боллоо
Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд түргэн, шуурхай хүргэх зорилгоор “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890” дугаарын утсаар олон нийтэд хүргэдэг мэдээллийг 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан тасралтгүй хүргэж эхэллээ. Тус газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай …
-
10 February
Гэгээн хайрын өдөрт зориулж ”Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг тоглогдоно
Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Гэгээн хайрын валентиний баярт зориулан энэ сарын 12, 13, 14 15-ний өдрүүдэд Английн алдарт зохиолч Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг тоглох гэж байна. Энэхүү жүжиг нь гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлдэг бүтээл юм. Гэр бүлийн үнэ цэнийг залуучуудад ойлгуулж, эцсийн зогсоол нь …
-
10 February
Нийслэл эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилтод хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бүртгэл судалгааг шинэчлэн гаргаж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн цэцэрлэг, …
-
10 February
Сүүлийн үед зам тээврийн хэргийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. “Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 2014 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 08-ны хооронд иргэд, байгууллагаас 111 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс 44.1 хувийг орон сууцтай холбоотой, 39.6 хувийг цахилгааны доголдолтой …
-
10 February
Нийслэлд гурван хүнээс H1N1 вирус илэрлээ
Өнгөрсөн сард Баян-Өлгий аймагт А хүрээний H1N1 вирус илэрч сургууль цэцэрлэгийг хаасан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл H1N1 вирус нийслэлд илэрч Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт гурван хүнийг тусгаарлан эмчилж байна. Вирусийн халдвар тээсэн хүмүүс нь 40-50 хүртэлх насныхан бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь харьцангүй тогтвортой вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү вирусээр халдварласан хүнд ханиад томуутай адил …
-
10 February
“ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжиг дахин тайзнаа
Өнгөрөгч оны шинэ уран бүтээл “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ 2014 оны 2 сарын 16,17-ны 11:00, 13:00 цагуудад ҮДБЭЧуулгын тайзнаа тоглоно. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь “Цуутын цагаагч гүү” ардын үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх сайхан уран бүтээл болсон билээ. Ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, …
-
10 February
Иргэд 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна
Улсын хэмжээнд 2013 оноос өмнөх дөрвөн жилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 154.7 мянган иргэн 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг 2012 онд тус үзүүлэлт өмнөх оныхоос 12 хувиар нэмэгдэж 48.8 мянгад хүрснээс харж болохоор байна.Энэ жилийн хувьд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татварын хөнгөлөлтөд …
-
10 February
Хөдөө аж ахуйн бирж нийт 420 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна
Хөдөө аж ахуйн бирж арилжаагаа эхлүүлснээс хойш буюу өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд 140 удаагийн арилжаагаар нийт 420 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор биржийн арилжааны идэвх суларч, үнийн дүн буураад байсан ч сүүлийн хоёр сард шинэ түүхий эдүүдийг биржээр арилжаалж эхэлсэн нь идэвхийгсэргээж, үнийн дүнг ч багагүй өсгөлөө. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн …
-
10 February
Шүлхийн голомтоос 2 тонн мах хулгайгаар оруулж ирэхийг завджээ
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Гэтэл тус аймгийн Дарьганга сумын 4-р багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярууны хоёр тонн махыг Улаанбаатар хотруу оруулахаар завджээ. Түүнийг “Бонго” маркийн автомашинд малын мах ачин, нийслэлрүү явж байхад нь Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулсан байна. Одоогоор хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж …
-
10 February
“Номгон IX” ордын ногдол ашгаас 65 хувийг хүртэнэ
Өмнөговь аймгийн нутагт орших “Номгон IX” талбайд “Сансарын геологи хайгуул” компани газрын тосны хайгуул хийж байгаа билээ. Газрын тосны газар болон тус компанийн хооронд 2014 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Уг гэрээнд сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн …
-
10 February
Хүүхэд хөхүүлэх нь даралт бууруулдаг
Хүүхдээ хөхөөрөө хооллодог эмэгтэйчүүд хөхөө “хайрладаг” бусдаасаа бодвол хамаагүй бага даралтын төрлийн өвчинд нэрвэгддэг болохыг судалгаа харуулжээ. Анхны хүүхдээ төрүүлээд доод тал нь 6 сар хөхөөрөө хооллосон бол цаашдаа цусны даралт нь ихсэхгүй тогтвортой байдгийг Америкийн Хойд Каролинагийн их сургуулийн судлаачид тогтоож. Судалгаанд 50 мянга гаруй эх хамрагдсан гэнэ. Хөхний хэв алдагдана гэж үздэг эмэгтэйчүүд хүүхдээсээ гадна бас өөрийгөө “хорлож” …
-
10 February
Буянт-Ухаагийн 567 айлын орон сууцны захиалга хоёрдугаар сарын 15-наас эхлэнэ
Буянт-Ухаагийн дэнжид ашиглалтад ороод байгаа 567 айлын орон сууцны захиалга тав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэх юм. Эл ажлыг Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци хариуцаж, иргэдийн захиалгыг хүлээн авна. Гол нь дээрх орон сууцны 1 ам метр талбайн үнэ 1.280 сая төгрөгөөр зарлагдсан учраас өнөөдрийн байрны ханштай харьцуулахад хоёр дахин доогуур үнэ юм. Түүнийг дагаад эрэлт ч өндөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл