Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 4 February

    Нөхрийн гомдол /Хөгжилтэй сургамжит өгүүллэг/

    Нэгэн эр өдөржин салж унахаа шахан ажиллаж байхад эхнэр нь гэртээ зүгээр л хэвтээд өнждөгт нь их л гомдолтой явдаг байжээ. Тэр нэг өдөр ч болов солигдохсон гэж хүсдэг байв. Тэгээд тэр бурхнаас хичээнгүйлэн гуйв: “Хүндэт бурхан минь би өдөрт 8 цаг үхэр шиг зүтгэж ажиллаж байна. Гэтэл эхнэр зүв зүгээр л ард хоцордог нь таалагдахгүй байна. Би түүнийг ганц …

  • 4 February

    Хөрөнгийн биржийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна

    Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдэд санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, хөрөнгийн зах зээлд арвин туршлагатай, ял шийтгэлгүй, санхүүгийн хүндрэлд ороогүй буюу аливаа өр, төлбөргүй байх зэрэг шаардлага тавьжээ. Нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороо ирэх гуравдугаар сарын 4-нийг хүртэл хүлээн авах аж …

  • 4 February

    Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцохоор замдаа гарчээ

    Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх …

  • 4 February

    Дэлхий дээрх цорын ганц хувьдаа сүмтэй нохой

    Нээрэн л хүнээс илүү тансаг амьдардаг амьтад байх юм. Тэдний нэг нь Нанами хэмээх энэхүү лайяк үүлдэрийн нохой аж. Нанамид эзэн нь зориулан хувийн сүм бариуласна бөгөөд нохой сумдээ орж тухлан, унтаж амардаг аж. Нохойн сүм Японы алдарт мацумото сүмийн жижигрүүлсэн хувилбар бөгөөд 2,5 метрийн өндөртэй байна. Сүмийг бүтээлгэхэд 50 мянган иень /583 доллар/ зарцуулжээ.

  • 4 February

    Нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна

                                                             Харгалзагчгүйн хохирогчид Харгалзах хүнгүй гэрт үлдсэнээс хохирогч болж буй хүүхдүүд олширсоор. Хамгийн сүүлийн жишээ, 2014 оны нэгдүгээр сарын 23. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр  хүүхэд осгож, долоон настай эгч нь амиа алдсан юм. Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийнх нь буузыг чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч, …

  • 4 February

    Ээлжит бус чуулганы тов гарлаа

    УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сардаа багтаан зарлах сураг дуулдсан ч гуравдугаар сард хийхээр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ. Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах аж. Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Үүнд нэгдүгээрт, 2014 оны төсвийн тодотгол багтаж байгаагийн …

  • 4 February

    “Хилчин” хотхон амины орон сууц бүхий шинэ хороолол болно

    УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн …

  • 4 February

    ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар маргааш эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй  сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ны орой 18:00 цагт дуусах ажээ. Сурагчид урьд жилүүдийн адил  www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. Мөн энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр …

  • 4 February

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварт 3 тэрбум төгрөгөөр зарцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа.  Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ. Нийслэлийн Засаг дарга …

  • 4 February

    Хор багатай антибиотик бүтээжээ

    АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний эрүүл мэндэд хор багатай аминогликозидийн антибиотик бүтээсэн байна. Антибиотик нь өвчний бактерууд бүхий ри­бо­сомыг устгахдаа бактергүй рибосомуудад хор хөнөөл уч­руулдаг аж. Харин аминогликозидийн нэгдлийг ний­лэг аргаар гаргаж авсан антибиотик бактеруудтай тэмцэхдээ хүний рибосомыг бага хэм­жээ­гээр гэмтээх гэнэ. Эрдэмтдийн туршилт амжилттай болсон учраас хор хөнөөлгүй шинэ анти­биотик гарган авна гэж найдаж байгаа юм байна.

  • 4 February

    17 ба түүнээс дээш давхар барилгуудыг шалгалж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нараас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад  шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Буяннэмэх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөөнд багтсанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан …

  • 4 February

    “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

     Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-ны …

  • 4 February

    Жүжигчин Р.Адъяа: Ухвал зөвхөн сайн үрийг л суулгая

       Монголын хошин урлаг болоод кино ертөнцөд өөрийн авъяас билэг, өвөрмөрц жүжиглэлтээрээ хэдийнэ өөрийн орон зайг бий болгож, тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн “Амар медиа” продакшны захирал, жүжигчин Р.Адъяатай цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна. – Өөрийг тань үзэгчид хошин мэдрэмжтэй, элдэвтэй хичээнгүй жүжигчин гэж таньж хүндэлдэг. Тэгвэл шинэ кино продакшн …

  • 4 February

    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

    Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит, “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ” эхэллээ. Энэ удаагийн УАШТ анх удаа хамгаалалтын дуулгагүй болж байгаа бөгөөд тэмцээнд 24 байгууллагын 150 орчим тамирчин оролцож байгаа аж. Боксчид долоон өдрийн турш өрсөлдөн аваргаа шалгаруулах ба Н.Төгсцогт МУГТ, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд оролцох юм. Харин УАШТ-ий 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, …

  • 4 February

    Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорыг шалгаж эхэлжээ

    “Ноёд” группын за­хирал Г.Буяндоржид хол­бог­дох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн хя­налтын про­курор хянаад хэрэг­сэхгүй болгосон тухай мэ­дээлэл цацагдсан. Тэгвэл түүний хэрэгт хя­налт тавьж байсан проку­рорыг ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгов гэдгийг шалгаж эхлээд байгаа аж.