Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар энэ сарын 1-нээс Замын Цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах албыг татан буулгахаар болсон билээ. Тэгвэл Замын Цагдаагийн газрыг татан буулгахгүй зөвхөн нэрийг нь өөрчлөх аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Замын Цагдаагийн газрыг татан буулгахгүй. Зөвхөн нэрийг нь өөрчилж Нийтийн хэв журмыг хамгаалах газар болгож байгаа. Түүнчлэн …
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
10 January
“Сочи 2014”-т манай 2 тамирчин л оролцоно
“Сочи 2014” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр манай 2 тамирчин оролцох гэж болжээ. Олон улсын цанын холбоо (FIS)-ноос өгсөн эрхийн дагуу “Монголын цанын холбоо”-оос сонголтоо хийж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг /23 нас/, 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж /23 нас/ нарыг цагаан олимпд оролцуулахаар болсон байна. FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлсэн амжилтаараа олимпод оролцох …
-
10 January
Амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлана
Гуравхан долоо хоногийн дараа болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган амралтын өдрүүдэд, хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ. Өчигдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уг шийдвэрийг гаргасан бөгөөд цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах юм байна.
-
10 January
МАН-хан нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд 5 хоногийн завсарлага авлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Харин энэ үед МАН-ын бүлгийн зүгээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ийнхүү завсарлага авах болсон шалтгааныг энэ хугацаанд УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үзэл …
-
10 January
Зарим хуулийн төслүүдэд иргэдээс санал авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй хуулийн төслүүдээр иргэдийн саналыг авч байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол …
-
10 January
Хүнсний зах, худалдааны төвүүд дэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ ханш
Нийслэлийн статистикийн газраас нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийг танилцуулж байна. /1 сарын 8-ны байдлаар/ Махны дундаж үнэ 2014 оны 1-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7580 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо …
-
10 January
Дэлхийн хамгийн анхны Лилаягер
Дэлхийн хамгийн анхны Лилаягер буюу арслан, лаягер /арслан-бар/ хоёроос мэндлэсэн зулзага төржээ. Киара хэмээх эмэгтэй Лилаягерийг Сибирийн Новосибирск амьтны хүрээлэнд гаргаж авсан байна. Лилаягерийн эцэг нь арслан, эх нь лаягер буюу арслан барын эрлийз ажээ.
-
10 January
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах цэгүүд
Нийслэлд энэ жил нөөцийн махыг “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд бэлтгэн борлуулахаар болсон бөгөөд өнгөрөгч оны 12-р сарын 25-наас худалдаанд гаргасан билээ. Тэгвэл Сар шинийн баярт зориулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн дүүргүүдэд 2014 оны нэгдүгээр сарын 11-29-нийг дуустал зохион байгуулахаар болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Сүхбаатар дүүрэгт: Бүрд зах -“ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т); …
-
10 January
“Шарга даага” өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно
Төрсөн нутаг, ах дүү гэр бүлийн харилцааны нандин сайхныг өгүүлсэн “Шарга даага” УСК өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кинонд нутаг руугаа гүйсэн шарга даага болон өссөн гэрээ санагалзах бяцхан хүүгийн тухай өгүүлэх аж.Гол дүр Галт хүүг өргөж авсан авга ах нь өөд болсноор киноны үйл явдал эхлэх бөгөөд төрсөн гэртээ эргэж ирсэн нь хүүд тийм ч таатай байсангүй. …
-
10 January
Өнөөдөр болох үйл явдлууд
– 09:00 цагт Шинээр ашиглалтанд орж байгаа УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн нээлт болно. Байршил: УБИС-ын замын эсрэг талд яаралтай тусламж 103-ийн хажууд Дэлгэрэнгүй мэдээллийг 94949458 – Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт өнөөдөр 9:00-18:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэ хурлаар санхүү, эдийн засгийн холбогдолтой салбар хуралдаанууд зохион байгуулагдана. – 9:00 – 17:00 цагын хооронд “Нийгмийн эрүүл …
-
10 January
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/: -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна. -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, …
-
9 January
Эмэгтэй хүн хэрхэн дур тавьдгийг харуулсан анхны кино бүтээгджээ /+18/
Ратжерс их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн Барри Комисарук нэгэн ер бусын судалгааны ажлыг хийжээ. Тэрбээр эмэгтэй хүний уураг тархинд түүнийг дур тавих үед ямар үйл явц өрнөдгийг тод томруун харуулахаар зорьсон гэнэ. Энэ судалгааны ажлаас өмнө эрдэмтэд энэ талын мэдлэгээр хомс байсан билээ. Профессор эр энэ үйл явцыг соронзон резонансын томографийн тусламжтайгаар дүрсжүүлж авсан байна. Ингэснээр энэ үйл явцад эмэгтэй …
-
9 January
“Макс Өргөө”-ийн осолтой холбоотой хоёр хүнийг баривчилжээ
“Тэнгис” кино театрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж байсан барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон харамсалтай осол өнгөрөгч мягмар гаригт гарсан билээ. Дээрх осолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг …
-
9 January
“Автобус 1”-хэн таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ
“Автобус 1” ОНӨҮГ-ын ажил хаяад буй ажилчид Үйлдвэрчний эвлэлийн зарим удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Үүнд: 1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах, 2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох, …
-
9 January
Аливаа хүнийг бичгийн хэвээр нь тодорхойлж болдог
Хүний зан төлөв болон хандлага нь бичгийн хэлбэрт нь илэрч байдаг. Үүнийг сэтгэл судлалын нэгэн салбар болох “психографологи” судалдаг. o Эгц дээш бичдэг хүмүүс ихэвчлэн зөрүүд. Тэднийг ятгаж өөрийнхөө санаад итгэлцүүлнэ гэдэг бол үнэхээр хүч чармайлтын хэрэг. o Ойлгомжгүй бичигтэй хүмүүс зөвхөн бодит байдалд буюу одоогоор амьдардаг. Тэд ажилдаа маш үнэнч бөгөөд тэднийг маш их үнэлдэг. Гэвч хэтэрхий яаруу байдлаасаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл