Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 31 December

    Хакухо гар барилдаанд Оросын тамирчинд ялагдав /видео/

    Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакухо М.Даваажаргал жил бүр уламжлал болгон зохиодог Японы “Giant Killing 3” гар барилдааны шоунд ОХУ-ын Байлдааны самбо бөх, тулааны спортын нэрт тамирчи, “Сүүлчийн эзэн хаан” хочит Фёдор Емельяненкотой өрсөлдөн, ялагджээ.

  • 31 December

    Баярын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь

    “ХААН” банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд энгийн цагийн хуваариар ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Голомт банк:Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Худалдаа хөгжлийн банк:Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төвүүд 18.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбарууд амарна. Төрийн банк:Арванхоёрдугаар сарын 31-нд …

  • 31 December

    Ам.доллар төгрөгийн эсрэг 15.29 төгрөгөөр чангарлаа

    Өчигдөр орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1638 төгрөг 81 мөнгөнөөс 1654 төгрөг 10 мөнгө хүрч 15 төгрөг 29 мөнгөөр чангарлаа. Харин евро төгрөгийн эсрэг 2255 төгрөг 41 мөнгөнөөс 2275 төгрөг 63 мөнгө хүрч 20 төгрөг 22 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2699 төгрөг 45 мөнгөнөөс 2728 төгрөг 2 мөнгө хүрч 28 төгрөг 57 мөнгөөр, иень 15 төгрөг 65 мөнгөнөөс 15 …

  • 31 December

    “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүний хөтөлбөр

    20.00: Үлгэрийн баатрууд, алиалагч, Санта бусад амьтдын хамт улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөнө. /21.00 цагт талбайд орж ирнэ/ 21.00: Чингис хааны талбайд хуран цугласан иргэд, залуучуудад амьд хөгжмийн залуу хамтлагууд уран бүтээлээ толилуулна. 21.00:Colorsхамтлаг 21.20:Rec On хамтлаг 21.40:Mednessхамтлаг 22.00: Хөтлөгч: Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлчдийг тайзнаа урина. 22.00:Дуучин …

  • 31 December

    Дэлхий дээрхи цорын ганц үл танигдах омгийнхон /видео/

    Амазоны шугуйд нам гүмхэн амьдарч, ердөө хэдхэн зуун үгээр өөр хоорондоо ярилцдаг дэлхийн хамгийн хаагдмал, ганц ч удаа бусад хүмүүстэй холбоо тогтоож байгаагүй, үл мэдэгдэх цорын ганц омгийнхон юм. Тус омгийнхоны талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зөвхөн тэдний аж байдлыг агаар дээрээс тусгай татагч дурангийн тусламжтайгаар хальснаа буулгаж авдаг байна. Омгийнхоныг ерөнхийд нь Индианчууд хэмээн нэрлээд байгаа бөгөөд …

  • 31 December

    Serie А болон Bundes Liga-ээр сонин хачин

    Bundes Liga-ээр сонин хачин Тун удахгүй нээгдэх солилцоо наймааны цонхонд Германы шилдэг багууд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Ирэх 1-р сард хамгийн их олны анхаарлын төвд орж хүлээгдэж байгаа зүйл бол Польш довтлогч Robert Lewandowski-ийн цаашдын ирээдүйн тухай юм. Түүний хувьд ирэх зун Dortmund-тай хийсэн гэрээ нь дуусах бөгөөд Borussia-гийн зүгээс ирэх 1-р сард тоглогчийг бусад клубуудтэй урьдчилсан тохиролцоо хийхийг …

  • 31 December

    “Нарантуул” худалдааны төв рүү орох, гарах гарцыг нэмэгдүүлжээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эхний ээлжинд “Нарантуул”,  “Хархорин”  “Барс” …

  • 31 December

    Сар шинийн өмнө гурван аймгийг эрчим хүчтэй холбоно

     Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Баянхонгор аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангах ажлын явц байдлын талаар Эрчим хүчний яамны албаны хүмүүс болон Вива Ланд компанийн захирал Б.Баттогтох нартай уулзаж ярилцан чиглэл өглөө. Монгол Улсын Эрчим хүчний сайдын багцад 2012-2013 оны улсын төсвийн хөрөнгөөр нийт 4.280.209.146 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг сумын 35кВ-ын 127.4 км цахилгаан дамжуулах агаарын …

  • 31 December

    УЛСЫН ИХ ХУРАЛ 2013 ОНД

     -Улсын Их Хурал 2013 онд 215 хууль тогтоомж батлав- Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар бие даасан 25 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 106 хууль,  зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 4 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 11 хууль, Улсын Их Хурлын 69 тогтоолыг хэлэлцэн баталлаа. 1. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг тодорхойлов Монгол Улсын …

  • 31 December

    Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх бие даасан 6 хууль

     -2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчинтөгөлдөр болох хууль тогтоомжийн товч танилцуулга- Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилнэ. Эдгээр бие даасан хууль нь дараах онцлог, шинэлэг зохицуулалтыг агуулж байна: 1.Үнэт цаасны зах зээлийн тухай …

  • 31 December

    Ажлын дэд хэсгийн хуралдаантай

    Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.

  • 30 December

    Жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар Төрийн дээд одонгоор шагнууллаа

    Өнөөдөр УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа. “Амьдралын алтан хонх”, “Унаган хайр” зэрэг жүжгийн дууг дуулж амьдруулсан, дуучин, жүжигчин МУСТА Б.Нармандахын урлагт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Харин УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг Г.Амгаланбаатарыг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнаж байна.  Тэрбээр “Атга нөж”, “Хар санаа …

  • 30 December

    “Монгол шуудан” ТӨХК худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах хэрэгтэй байна

    МХЕГ-ын 2013 оны шалгалт хийх төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан шалгалт хийх ажлын удирдамжыг үндэслэн “Монгол шуудан” ТӨХК-ийн 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ахлах байцаагч Д.Гэрэл, Д.Баатар, П.Шаравхорол, улсын байцаагч Д.Гантулга нар 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд …

  • 30 December

    Саудын Арабд шинэ жил тэмдэглэхийг хоригложээ

    Саудын Арабд “бүх нийтээр шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх хориг”-ийг тус улсын Исламын шашинтнуудын дээд зөвлөлөөс гаргасан байна. Энэхүү хориг нь хаант засаглалт тус улсын иргэд болон тэнд амьдарч буй гадаадууд ер нь хэн бүхэнд хамааралтай гэнэ. Хоригийн хэрэгжилтэд шашны цагдаагаас хяналт тавьж байгаа бөгөөд цэцэг, бэлэг дурсгалын зүйлс худалдаалж байгаа дэлгүүрүүдийг тухайн бараануудыг зарахгүй байхыг тушаасан байна. Тиймээс маргааш …

  • 30 December

    12 сарын 29-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    12-р сарын 29-ний өдөр тээврийн хэрэгслийн 82 жолооч гэрлэн дохио зөрчиж, 33 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ Гэрлэн дохио зөрчигсөд: Хурд хэтрүүлсэн: