Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 23 December

    Дэлхийн дулаарал эрчүүдийг алж буйг эрдэмтэд тогтоов

    Хүрээлэн буй орчны өндөр температур сперматогенезэд сөрөг нөлөөлдгийг аль хэдийн нотолжээ. Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд Европын холбооны орнуудад 2003 онд болсон цаг агаарын гаж үзэгдлээс хойших хүн амын төрөлтийн асуудлыг судалж үзэв. Аймшигт халуунаас хойш есөн сарын дараа буюу 2004 оны гурав дөрөвдүгээр сард Францад 87 000 хүүхэд төрсөн. Энэ нь сүүлийн таван жилийн дундажаас харьцангуй бага ажээ. Түүнээс гадна хамгийн …

  • 23 December

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаантай. Тодруулбал, Намын бүлгүүдийн хуралдаан: -Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; -Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; -Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 23-ны Даваа …

  • 21 December

    Ирэх долоо хоног сайтуудын хувьд алтан долоо хоног болно

    Энэ долоо хоногийн сүүлчээр Монголын тэнгэрт “Алтан шонхрууд” нисэлдэж телевизийн салбарынхан оны шилдгүүдээ тодруулсан бол ирэх долоо хоног вэбсайтуудын алтан долоо хоног болох юм байна. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй вэбсайт 8 мөнгөн цом, нэг алтан цомын төлөө өрсөлдөнө. Энэ сайтууд бүгд Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд бөгөөд энэ жил интернетийн орчинд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан тус холбооныхны …

  • 21 December

    Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

    “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Цөм сүргийн үржлийн төвийг татан буулгаж, тус төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсэний улмаас цөм сүргийн малын стандарт шаардлагыг хангах малын тоо толгой буурч, улмаар цөм сүрэггүй болох нөхцөл байдал үүссэн байна.  Иймээс цөм сүргийн үржлийн аж ахуйнуудыг тухайн үүлдэр омгийн …

  • 21 December

    Дахин нэг эмэгтэй биеэ бяцартал ташуур, жирмээр нөхөртөө зодуулж амиа алджээ

    -ХҮҮХДҮҮДЭЭ ӨНЧРҮҮЛЭХГҮЙН ТУЛД ТЭВЧСЭЭР ДАХИН НЭГ БҮСГҮЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД АМИА АЛДЛАА- Хардалт гэх сэтгэцийн өвчин газар авч байгааг, хардалтаас болж залуус улам бүр зэрлэгшиж, үүний золиос нь охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд болсоор байна. Гэвч Монголд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс аврах, хамгаалах нэг ч байгууллага алга. Хүчирхийлэлтэй тэмцдэг гэх олон арван байгууллага байдаг ч үнэндээ хэн ч юу ч хийж чадахгүй байна. Баталгаа …

  • 21 December

    Луис Суарэз: Премьер лигийн медалийг ч хангалттай хүртэж чадна гэж бодож байна

     Багтайгаа шинэхэн гэрээг үзэглээд буй довтлогч Луис Суарэзийн багийн албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Луис, юуны өмнө багтайгаа гэрээгээ шинэчилсэнд баяр хүргэе. Ливэрпүүлтэй шинэ гэрээ дөнгөж үзэглэсний дараа танд ямар мэдрэмж төрж байна? Баярлалаа. Би зүгээр ч нэг өөрийн гэрээн дээр 2,5 жилийг нэмээгүй. Гэрээгээ сунгаснаар би энд удаан хугацаанд үлдэх хүсэлтэйгээ ойлгуулахыг зорьсон. Би жаргалтай байна. Гэрээгээ шинэчлэхийг …

  • 21 December

    “Алтан шонхор” наадмын шилдгийн шилдгүүд

      “Монголын телевизүүдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор” наадмын шилдгийн шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн “Алтан шонхор” наадмын гол онцлог нь шүүгчид байлаа. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдийн шүүгчдийн бүрэлдэхүүнд телевизүүдийн захирлууд багтдаг байсан бол энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг нь ч байгаагүй юм. Ийнхүү телевизийн урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” наадмын шилдгүүдийг танилцуулж байна. Телевизийн …

  • 21 December

    Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохыг хориглоно

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохоор төлөвлөж буй конгрессийн хуулийн төслийг хүчингүй болгохын тулд хориглох эрхээ ашиглахыг Цагаан ордон сануулжээ. Хэрэв Тегеран Женевт баталсан ираны цөмийн хөтөлбөрийн завсрын зөвшилцлийг зөрчвөл тэдний эсрэг хориг цээр тавихаар америкийн хууль боловсруулагчид бүгд найрамдах болон ардчилагчдын сенаторуудын дэмжлэгтэйгээр төлөвлөж байгаа юм. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хориг тавих шаардлага байхгүй гэж …

  • 21 December

    Ирэх 7 хоногт НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

    2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-ААС 27-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬНЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 23-ны Даваа гарагт: -Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; -Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” …

  • 21 December

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг хуулийн төслүүд өргөн барив

     УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр /2013.12.20/ УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна. …

  • 21 December

    Шинэ халаалтын технологи бүхий монгол гэр

     УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2013.12.20/ Шинжлэх Ухааны Академийн удирдлагуудтай уулзаж орон нутагт агаарын бохирдлын хэмжээг хэрхэн багасгах талаар санал солилцлоо. Шинжлэх Ухааны Академийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс утаагүй түлшний загвар үйлдвэр барьсан тухай уулзалтын үеэр Доктор, Профессор Д.Батсүрэн хэллээ. Энэ үйлдвэрийн хийж буй утаагүй түлш нь нүүрснээс дутахгүй сайн шаталт сайтай бөгөөд хамгийн гол нь утаа …

  • 21 December

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаанд зогсоох тухай асуудлыг хэлэлцлээ.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна  гэсэн үг юм.  Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох …

  • 21 December

    Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Ингээд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. Өмнөд хөршийн нутаг дэвсгэр дээр хар тамхитай холбоотойгоор Монгол Улсын нэг ч иргэн дахин шийтгүүлээгүй “Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн энэ өдрийн амгаланг айлтгая. Ярианы эхэнд би нэг зүйлийг хэлье. Ийнхүү уулзаж, төрийн зүгээс аливаа асуудалд анхаарлаа …

  • 20 December

    Монголын хамгийн их ашиг орлоготой 3 дуучин

    Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв 10 жилийн ойгоо тэмдэглэн, оюуны өмч хамгаалагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа зохион байгуулж, ашиг орлогоороо тэргүүлсэн гурван уран бүтээлчийг шалгаруулжээ. Шалгаруулалтыг МУГЖ Т.Ариунаа, СТА Х.Лхагвасүрэн болон залуу дуучин СТА Б.Анхбаяр буюу A Cool тэргүүлсэн байна.  

  • 20 December

    УИХ дахь МАН-ын бүлгээс З.Энхболдод хүргүүлсэн шаардлага

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод их хуралд үүсээд буй цаг үеийн асуудлаар шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад “УИХ-ын дарга З.Энхболд таныг хуулиар олгогдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан парламентад шударга ёс, тэгш байдлыг бий болгох, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, зөвшилцлийн уламжлалт тогтолцоог сэргээж, УИХ-ын байнгын хороодын дарга нарын ажлын хариуцлагыг өндөржүүлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг хооронд нь …