Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 10 January

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах цэгүүд

    Нийслэлд энэ жил нөөцийн махыг “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд бэлтгэн борлуулахаар болсон бөгөөд өнгөрөгч оны 12-р сарын 25-наас худалдаанд гаргасан билээ. Тэгвэл Сар шинийн баярт зориулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн дүүргүүдэд 2014 оны нэгдүгээр сарын 11-29-нийг дуустал зохион байгуулахаар болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Сүхбаатар дүүрэгт: Бүрд зах -“ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т); …

  • 10 January

    “Шарга даага” өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно

    Төрсөн нутаг, ах дүү гэр бүлийн харилцааны нандин сайхныг өгүүлсэн “Шарга даага” УСК өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кинонд нутаг руугаа гүйсэн шарга даага болон өссөн гэрээ санагалзах бяцхан хүүгийн тухай өгүүлэх аж.Гол дүр Галт хүүг өргөж авсан авга ах нь өөд болсноор киноны үйл явдал эхлэх бөгөөд төрсөн гэртээ эргэж ирсэн нь хүүд тийм ч таатай байсангүй. …

  • 10 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    – 09:00 цагт Шинээр ашиглалтанд орж байгаа УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн нээлт болно. Байршил: УБИС-ын замын эсрэг талд яаралтай тусламж 103-ийн хажууд Дэлгэрэнгүй мэдээллийг 94949458 – Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт өнөөдөр 9:00-18:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэ хурлаар санхүү, эдийн засгийн холбогдолтой салбар хуралдаанууд зохион байгуулагдана. – 9:00 – 17:00 цагын хооронд “Нийгмийн эрүүл …

  • 10 January

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/: -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БАЯРЦОГТ танилцуулна. -Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, …

  • 9 January

    Эмэгтэй хүн хэрхэн дур тавьдгийг харуулсан анхны кино бүтээгджээ /+18/

    Ратжерс их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн Барри Комисарук нэгэн ер бусын судалгааны ажлыг хийжээ. Тэрбээр эмэгтэй хүний уураг тархинд түүнийг дур тавих үед ямар үйл явц өрнөдгийг тод томруун харуулахаар зорьсон гэнэ. Энэ судалгааны ажлаас өмнө эрдэмтэд энэ талын мэдлэгээр хомс байсан билээ. Профессор эр энэ үйл явцыг соронзон резонансын томографийн тусламжтайгаар дүрсжүүлж авсан байна. Ингэснээр энэ үйл явцад эмэгтэй …

  • 9 January

    “Макс Өргөө”-ийн осолтой холбоотой хоёр хүнийг баривчилжээ

    “Тэнгис” кино театрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж байсан барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон харамсалтай осол өнгөрөгч мягмар гаригт гарсан билээ. Дээрх осолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг …

  • 9 January

    “Автобус 1”-хэн таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ

    “Автобус 1” ОНӨҮГ-ын ажил хаяад буй ажилчид Үйлдвэрчний эвлэлийн зарим удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Үүнд: 1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах, 2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох, …

  • 9 January

    Аливаа хүнийг бичгийн хэвээр нь тодорхойлж болдог

    Хүний зан төлөв болон хандлага нь бичгийн хэлбэрт нь илэрч байдаг. Үүнийг сэтгэл судлалын нэгэн салбар болох “психографологи” судалдаг. o Эгц дээш бичдэг хүмүүс ихэвчлэн зөрүүд. Тэднийг ятгаж өөрийнхөө санаад итгэлцүүлнэ гэдэг бол үнэхээр хүч чармайлтын хэрэг. o Ойлгомжгүй бичигтэй хүмүүс зөвхөн бодит байдалд буюу одоогоор амьдардаг. Тэд ажилдаа маш үнэнч бөгөөд тэднийг маш их үнэлдэг. Гэвч хэтэрхий яаруу байдлаасаа …

  • 9 January

    Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

    Улс үндэстэн оршин тогтнохын баталгаа болсон Монгол хэлний дархлаа алдагдахад хүргэхээр олон сөрөг нөхцөл байдал үүссэнийг харгалзан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулжээ. Хууль санаачлагчид хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг авч тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. …

  • 9 January

    Польшийн визийг Монголоос авах боломжтой боллоо

    ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниакийг Польшийн талын хүсэлтээр энэ сарын 8-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Польшийн ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниак 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Польш Улс руу зорчих монгол иргэдэд 90 хүртэлх …

  • 9 January

    Олон улсын морин хуурчдын наадам ирэх хавар болно

      Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарсан байна. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болжээ. Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг аж. Энэхүү наадам нь мэргэжлийн …

  • 9 January

    Өчигдөр нэг ч жолооч хурд хэтрүүлээгүй байна

    2013 оны нэгдүгээр сарын 08-нд нэг ч тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлээгүй байна. Харин 108 жолооч улаан гэрлэн дохио зөрчжээ. ЗХУТ Гэрлэн дохионы зөрчил PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2014/01/08 12:54:36 0111УНЦ SIGNAL RED / 0.098 2014/01/08 22:01:14 0207УБЗ SIGNAL RED / 0.104 2014/01/08 08:50:56 0212УНМ SIGNAL RED / 0.237 2014/01/08 10:06:54 0230УНҮ SIGNAL RED / 0.353 2014/01/08 22:39:26 0232УБМ …

  • 9 January

    Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл захууд байгаль орчны үнэлгээ хийлгэхгүй гэдийсээр байна

            Хууль зөрчсөн л бол хэнч  байсан хариуцлага  үүрэх учиртай. Гачлантай нь бидний дунд хууль тэгш үйлчлэхгүй  байна. Энэ тухай олон баримт бий. “Томчууд”  нь хууль руу нулимж, “Наадах чинь ямар хамаатай юм” хэмээн агсардаг  боллоо гэж  гомдоллох  хүн  ч тааралдана.  Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ялангуяа нийслэл хотод  эмх замбараагүй зам, барилга тоймоо алджээ. Тухайн үеийн дарга нар хууль …

  • 9 January

    Төрийн өндөрлөгүүд, намын бүлгийн дарга нарт Үндсэн хуулийг видео хэлбэрээр тараана

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны залуучууд Үндсэн хуулийн өдөрт зориулан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн “Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид ерөнхий сайдыг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 26-р тогтоолдоо Төрийн албанд “түр орлон гүйцэтгэх” журам гаргасан, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 83-р захирамжаар Тагнуулын ерөнхий газрын …

  • 9 January

    Дмиртий Волоховтой VIP уулзалт хүлээн авалтад орох боломжтой

    Зөн Билгийн Тулааны ялагч Дмитрий Волхов ирж буй хөх морин жилийг сонгон манай оронд ирж, олон нийтэд зориулсан лекц уншихаар болсон билээ.  Ийнхүү лекцийн тасалбарыг 2014 оны 01 сарын 01-ээс худалдаанд гаргасан боловч Монголын Хүүхдийн Ордонд болох тус лекцийн тасалбар цөөхөн тоотой, эрэлт их байснаас өнөөдрийн байдлаар тасалбар дуусчээ. Харин та бидэнд нэг боломж үлдсэн нь VIP хүлээн авалт уулзалт …