Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 12 January

    “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье

    Оршил Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч …

  • 12 January

    Танин мэдэхүй: Цагаан сарын тухай …

    Билгүүн номч, гүүш Бямбын Ренчин бээр 1961 онд бичиж “Современная Монголия” сэтгүүлийн хоёр дахь пугаарт нийтлүүж байсан нийтлэлийг доор сийрүүлэв. Сар шинийн баяр хаяанд буусан үед уншигчдад сонирхолтой байж мэдэхийн учир ийн шийдвэрлэв. Монголчуудын жилийн дөрвөн улирлыг нэрлэдэг нэр хэл шинжлэлтэн, түүхч нарт нэн сонирхолтой боловч жирийн олон түмэн дотроос энэ нэрсийн утга учрыг тайлан ухаарах талаар сүвэгчилдэг хүн цөөхөн …

  • 10 January

    Монголчууд үнээний сүүнээс “инсулин” гаргаж авна

    Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсад таниулах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг “Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” /МББҮХ/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-тай хамтран байгуулж, гарын үсэг зурах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд МББҮХ-ны ТУЗ-ийн дарга Б.Балжинням, ТУЗ-ийн гишүүн Н.Ганбямба болон ХААИС-ын захирал, доктор профессор Т.Хэрүүга, Инноваци бизнес эрхэлсэн дэд захирал доктор профессор Д.Эрдэнэбаатар нар оролцсон юм. Дэлхийд …

  • 10 January

    Л.Болд сайд эх орноо Гиннесийн номд бичүүлнэ

    Парламентын ги­шүүд Гадаад харил­цааны сайд Л.Болдыг Монгол Улсаа Гин­несийн амжилтын но­монд бүртгүүлэх нь хэмээн хошигнох бол­жээ. Тэрбээр сайдын аж­лаа авснаас хойш нэлээд олон улстай дипломат харилцаа тогтоогоод байгаа юм. Тиймээс өчигдөр болсон ху­ралдааны үеэр гишүүд түүнийг “Хамгийн олон улстай дипломат харилцаа тогтоосон орон болох гээ юу” хэмээн гоочлоод амжив. Харин эрхэм сайдын хувьд тэрхүү номд бичүүлэхдээ бус Монгол Улсын гадаад …

  • 10 January

    Төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэгч “Харанга Ресурс” Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ

    Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд тус компани уурхайн техник эдийн засгийн үндэслэл болон төлөвлөлтийг боловсруулж өргөн барих, уурхай байгуулах зэрэг асуудлууд тусгагджээ. Одоогоор “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төслийн ордод 17.2 хувийн төмрийн агуулга бүхий 254 сая …

  • 10 January

    Даниэл Старриж: Рожэрс намайг олон жил “онилж” байсныг сонсоод маш их гайхсан

    Английн шигшээ баг болоод Ливэрпүүлийн довтлогч Даниэл Старриж бэртлээсээ эргэн ирж мэргэн буучдын өрсөлдөөнд өөрийн нэрээ дээшлүүлж, топ 4-н эгнээнд багаа оруулахаар тэмцэхэд бэлэн болж байна. Бэлтгэлийнхээ дундуур тэрээр Рожэрс өөрийг нь олон жилийн турш ажиглаж байсныг сонсоод гайхсан тухайгаа ярьсан юм. Ливэрпүүлийн төлөөх 30 тоглолтондоо 22 гоолыг жилийн хугацаанд оруулаад буй тэрээр энд ирээд яг 12 сар 7 хоног …

  • 10 January

    Анх удаа “Хөршийн холбоо”-нд суурилсан Бичил зээлийн хөтөлбөр хэрэгжинэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 01 сарын 09-ний өдөр болж, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2013-2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан нийслэлийн хүн амын ажилгүйдлийг бууруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор 2014 оноос …

  • 10 January

    “Автобус 1”-ийнхэн ажилдаа гарлаа

    Ажил хаялт зарлаад хоёр хоног хасаг өдөр болоод байсан “Автобус нэг” ОНӨҮГ-ынхан өнөөдөр үдээс хойш ажилдаа гарцгаажээ. Тэд өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж тохиролцоонд хүрсэн бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид жолооч кондукторуудын тавьсан 5 заалт бүхий шаардлагын хариуг ирэх долоо хоногийн ажлын гурван хоногт багтан өгөхөөр болсон байна.

  • 10 January

    ЭМД-аас даатгуулагчид үзүүлэх мөнгөний хэмжээ нэмэгджээ

    Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын олгох хэмжээг Эрүүл мэнд, Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоожээ. Шинэчилсэн тогтоолын дагуу нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан эмнэлгүүдэд, ЭМД-тай иргэдийг хэвтүүлэн эмчилсэн улсын эмнэлэгт тухайн өвчтөний өвчний оношоос шалтгаалан дунджаар 300 мянга, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг …

  • 10 January

    ЗЦГ-ыг татан буулгахгүй, нэрийг нь л өөрчилж байгаа гэв

    Цагдаагийн албаны ту­хай хуульд зааснаар энэ сарын 1-нээс Замын Цаг­даагийн газар болон Эрүү­­гийн цагдаагийн га­зар, Мөрдөн байцаах ал­­­быг та­тан буулгахаар болсон би­лээ. Тэгвэл Замын Цаг­­даа­­гийн газрыг татан буул­гах­гүй зөвхөн нэрийг нь өөрч­лөх аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажил­­­тан, цагдаагийн ахмад Ё.Лхаг­­­васүрэнгээс тодруу­лахад “Замын Цагдаагийн газрыг татан буулгахгүй. Зөвхөн нэрийг нь өөрчилж Нийтийн хэв журмыг хам­гаалах газар болгож байгаа. Түүнчлэн …

  • 10 January

    “Сочи 2014”-т манай 2 тамирчин л оролцоно

    “Сочи 2014” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр манай 2 тамирчин оролцох гэж болжээ. Олон улсын цанын холбоо (FIS)-ноос өгсөн эрхийн дагуу “Монголын цанын холбоо”-оос сонголтоо хийж 3725008 ID дугаартай Чинбатын Отгонцэцэг /23 нас/, 3720011 ID дугаартай Болдын Бямбадорж /23 нас/ нарыг цагаан олимпд оролцуулахаар болсон байна. FIS-ийн сонгон шалгаруулах тэмцээнд Б.Бямбадорж 174.56, Ч.Отгонцэцэг 235.90 онооны амжилт үзүүлсэн амжилтаараа олимпод оролцох …

  • 10 January

    Амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлана

    Гуравхан долоо хоногийн дараа болох гэж буй сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган амралтын өдрүүдэд, хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ. Өчигдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уг шийдвэрийг гаргасан бөгөөд цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах юм байна.

  • 10 January

    МАН-хан нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд 5 хоногийн завсарлага авлаа

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Харин энэ үед МАН-ын бүлгийн зүгээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ийнхүү завсарлага авах болсон шалтгааныг энэ хугацаанд УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үзэл …

  • 10 January

    Зарим хуулийн төслүүдэд иргэдээс санал авч байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй хуулийн төслүүдээр иргэдийн саналыг авч байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол …

  • 10 January

    Хүнсний зах, худалдааны төвүүд дэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн дундаж үнэ ханш

    Нийслэлийн статистикийн газраас нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийг танилцуулж байна. /1 сарын 8-ны байдлаар/ Махны дундаж үнэ 2014 оны 1-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7580 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8350 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо …