Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 14 January

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барив

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр /2014.01.13/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна. …

  • 13 January

    ЭМД-ын хуульд “даатгуулагчийн төлөөлөл” хаанаас сонгогдох нь тодорхой бус байгааг МҮЭ тодруулах шаардлагатай

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо өөрсдийн байр сууриа илэрхийллээ.   МҮЭ-ийн холбоо нь 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгуулагчдын хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг …

  • 13 January

    1 сарын 12-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2014оны 01-р сарын 12-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 90 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …

  • 13 January

    “Бүтээн байгуулалтын цаг”-аар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо

    Долоо хоног бүрийн даваа гаригт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын өнөөдрийн уулзалтад Эдийн  засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд хийгдэх “Нэг маягийн зураг” төслийн талаар танилцуулав. Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих бөгөөд одоогоор 129 байгууламжийн зураг …

  • 13 January

    Цахилгааны доголдолтой холбоотой гомдол их гарах болжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр /01.13/ болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. 2013 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 08.00 цагаас 2014 оны 01 дүгээр сарын 11-ний 08.00 цаг  хүртэлх 21 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн …

  • 13 January

    Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 19,6 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил, мэргэжилгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил нийт 6417 хүн уг сургалтад хамрагдаж …

  • 13 January

    Мартамхай гишүүн

     УИХ-ын ги­шүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин  нар  өргөн мэ­дүүл­сэн ний­тийн ал­­баны тухай хуульд өөрч­­лөлт оруу­лах төс­лөө татан авч бай­гааг УИХ-ын дарга З.Энхболд хэлс­нээр чуул­ганы хуралдаан эхлэв. Харин үүнийг сонссон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдөр бүр нэг хуулийн төсөл татаж байна. Ингэж татах байсан юм бол юу гэж санаачилсан юм. Яамдаас са­нал, Засгийн газраас зөвшөөрөл авч байж УИХ дээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хууль санаачлах …

  • 13 January

    “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг лхагва гаригт болно

    Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу лхагва гарагт зохион байгуулагдана. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийжээ. Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр …

  • 13 January

    Сонирхогчдын боксын ДАШТ-нд өрсөлдөх манай тамирчид

    Маргааш Казахстаны нийслэл Алматы хотноо дэлхийн 116 орны 570 гаруй боксчин оролцох “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ” эхлэх гэж байна. Тэмцээнд манай улс долоон тамирчин долоон жинд өрсөлдөх юм. Үүнд: 49 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д Б.Шинэбаяр, 81 кг-д …

  • 13 January

    Автобус баазыг улсын биш, Увсын байгууллага болгосон гэв үү?

     Шинэ оны эхээр  “Автобус-1” компанийн ажилчид ажил хаяснаас нийт 100 автобус шугаманд гараагүй иргэдийг чирэгдүүлсэн. Нисэх, Яармаг, Нарангийн гол, Шархад гээд ихэвчлэн нийслэлийн захын хорооллын 14 чиглэлийг “Автобус-1” төрийн өмчит компани хариуцдаг. Тэд ажил хаясан шалтгаанаа “Цалингаас нь үндэслэлгүй суутгал авдаг, орлогын нэмэгдэл өгдөггүй” зэрэг олон зүйлтэй холбон тайлбарласан. Ажилчид “Манай удирдлагууд шинэ албан тушаал бий болгож, таньдаг хүнээ авч …

  • 13 January

    Гэр бүлийн хүчирхийллээс болж 49 хүн амиа алджээ

    Үндэсний өдөр тут­­­мын “Өглөөний со­нин”-ы нийтлэлийн бод­­логын зөвлөлийн ху­­ралдааны шийвэрээр энэ жил манай хамт олон “Гэр бүл, эмэгтэй­чүүд, хүүхдийн хүчир­хийллийн эсрэг” ажил­лахаар болсон билээ. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон тө­рийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажил­лах бө­­­­гөөд нийг­мийн ха­риуц­­­­­лагаа хамтран хэ­рэг­жүүлэхдээ таатай байна. Энэ удаагийн ду­гаа­раас эхлэн бид нийгэмд тулгамдаж буй гэр бү­лийн хүчир­хийллийн эсрэг мэ­дээ, мэдээлэл, сур­вал­жилгуудыг …

  • 13 January

    Зургаан дүүрэгт мах, цагаан идээний үзэсгэлэн гарна

    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг 1 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн мэдээгээр мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт “Түншлэл” төвийн 2 давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол дүүрэгт …

  • 13 January

    З.Энхболд: Үндсэн хууль бол хэзээ ч гар хүрч болохгүй дархлагдсан хууль биш

             Монгол Улсын нийт иргэд ээ,       Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийт иргэд, Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдэд баярын мэнд дэвшүүлэе.        Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ялалт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг бүхэлд нь өөрчлөх бодит нөхцлийг бүрдүүлсэн.       Үүний дагуу 1990 …

  • 13 January

    Логоны уралдаан зарлаж байна

    Зорилго: “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймагт гадаад, дотоодын жуулчид олноор ирэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино. Ингэснээр Монгол Улс, Ховд аймгийг дэлхий нийтэд таниулах бахархал нэгээр нэмэгдэх бөгөөд нэр хүндийг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, …