I. Нийгмийн үзүүлэлт Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцэст урьдчилсан дүнгээр 2931.3 мянга, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 2824.2 мянга болж, өмнөх оныхоос 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өслөө. Улсын хэмжээнд 2013 онд 79371 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 79780 болж, өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 4897 буюу 6.6 хувь, хүүхдийн …
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
13 January
Дэлхийн сонгодогыг “VIP 100” –аас мэдрээрэй
СТА Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглогдох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ үдэш зөвхөн СТА Ө.Цэрэнчунтаар дамжин та бүхэнд хүрэх гэж байна. Мэргэжлийн өндөр түвшинд гайхалтай тоглолтыг амлаж байгаа Ө.Цэрэнчунтын хувьд энэхүү тоглолт нь эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт юм. Энэ удаагийн “VIP 100” тоглолтод “Маринский” театрын …
-
13 January
Буудлага спортын өсвөрийн УАШТ эхэлнэ
Буудлага спортын 2014 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд болох ажээ. Зургаа дахь удаагийн энэхүү тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн охид, хөвгүүд өрсөлдөх аж. Улсын аваргаас шалгарсан тамирчид ирэх гуравдугаар сарын 7-нд Кувейтэд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Залуучуудын олимпийн эрхийн төлөө …
-
13 January
Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байна
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлага, төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчид өнөөдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагаас Төрийн ордон дахь Парламентын түүхийн хөгжлийн танхимд болох бол 13.00 цагаас УИХ-ын удирдлагууд …
-
13 January
Намын бүлгүүдийн хуралдаан эхэллээ
УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг дэгийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх юм. Тодруулбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас …
-
13 January
“Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж Халдвартын замтай холбоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Сар шинийг угтаж ,томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай …
-
13 January
Гар утасны 99,9 хувийн нян устгагчтай дэлгэц бүтээжээ
Гар утас батга , хатиг, мундас, савханцар, хоолны хордлогын нян тээгч болдог бөгөөд суултуураас 18 дахин бохир байдаг ажээ. Тэгвэл гар утасны энэ бүх бактеритай тэмцэх шинэ дэлгэцийг АНУ-ын “Corning” компани бүтээжээ. “Corning” компанийн “Gorrila” шилэн дэлгэц 100-гаас ч олон нянгаас хамгаалах чадвартай бөгөөд зохион бүтээгчид шилний бүтцэд мөнгөн усны ион давхарга үүсгэснээр бактер, мөөгөнцөр, хөгцийн өсөлтийг 99.9 хувиар хязгаарлаж …
-
13 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
– ССАЖЯ-д 10:00 цагт Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг урин, Үндсэн хуулийн тухай ярилцлага хийнэ. – Энэрэл эмнэлэг нь Шинэ Анагаах Ухааны сургуулийн клиникийн бааз эмнэлгээр хамтран ажиллаж ирсэн ба тус сургуулийн оюутнуудын санаачилга, хандиваар тус эмнэлгээр үйлчлүүлэгч эмзэг бүлгийн иргэдэд хувцас ахуйн хэрэглэл, асаргаа сувилгаанд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зэргээр тусалж ирсэн. Уг санаачилгыг энэ жил сургуулийн захиргаа, …
-
13 January
Дуучин Л.Болдбаатар эмээл хазаартай морь бэлэглэнэ
Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тодотгож хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойны хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон байна. …
-
13 January
Монголын хөгжмийн зохиолчдын дунд хөгжмийн бүтээлийн уралдаан зарлалаа
ҮДБЭЧ-ын Үндэсний Хөгжмийн Их найрал, бүрэлдэхүүнд зориулан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зарлах хөгжмийн бүтээлийн уралдааны болзол удирдамж Уралдааны зорилго ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжмийн урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх , Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг олон улсад сурталчилан таниулах зорилготойгоор бүтээлийн уралдаан явуулж байна. Уралдааны ач холбогдол Монголын хөгжмийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, бүтээн туурвих их үйлсэд дуудан …
-
13 January
“АЧЛАЛТ ААВ”, “АЧЛАЛТ ЭЭЖ” өргөмжлөл олгох хүндэтгэлийн арга хэмжээ
Сар шинийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна. –Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай …
-
13 January
“Улаанбаатар автозамын засвар арчлалт” ТӨХК-ийг хуваахаар болов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. /2013.01.11/ Автозамын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар дараах арга хэмжээг авна Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэхийн хирээр өдөр тутмын засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын …
-
13 January
Улсын сайн малчин, фермер, тариаланчид тодорчээ
Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч болон тэргүүний тариаланч хамт олныг шалгарууллаа Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбогдох журмын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан 53 малчныг улсын сайн малчнаар, 1 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 9 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 15 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа. Улсын сайн малчид 34-78 …
-
13 January
Шатар сонирхогчдын улсын аварга шалгарлаа
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохиогдсон Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж Ням гарагийн үдээс хойш өндөрлөлөө. Тэмцээний явцаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг толилуулж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад саяхан болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль …
-
12 January
Гүүрнээс унасан залуу гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй
Сэлбэ голын Арслантай гүүрний урд байрлах шинэ гүүрэн дээрээс өчигдөр 12.00 цагийн үед хүн унаж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал хохирогч 30 орчим настай, эрэгтэй хүн байсан бөгөөд түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Тэгвэл урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон эсвэл хальтирч унасан хэмээн таамаглаж байсан бол гадны нөлөөтэй нас барсан хэмээн эх сурвалж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл