Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 9 January

    Дмиртий Волоховтой VIP уулзалт хүлээн авалтад орох боломжтой

    Зөн Билгийн Тулааны ялагч Дмитрий Волхов ирж буй хөх морин жилийг сонгон манай оронд ирж, олон нийтэд зориулсан лекц уншихаар болсон билээ.  Ийнхүү лекцийн тасалбарыг 2014 оны 01 сарын 01-ээс худалдаанд гаргасан боловч Монголын Хүүхдийн Ордонд болох тус лекцийн тасалбар цөөхөн тоотой, эрэлт их байснаас өнөөдрийн байдлаар тасалбар дуусчээ. Харин та бидэнд нэг боломж үлдсэн нь VIP хүлээн авалт уулзалт …

  • 9 January

    Ахмадуудыг 8 хувийн зээлээр хямд өртөгтэй орон сууцтай болгох гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ханджээ

    Дархан-Уул аймгийн ахмадууд хямд өртөг бүхий найман хувийн зээлд хамрагдсан орон сууцтай болох гэж буй тухай чимэгтэй мэдээ дуулдаж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл  нийгэмд тустай энэ  бүтээн байгуулалтыг хийх “Сөгнөгөр хайрхан” ХХК  барилга барих зөвшөөрлөө авсан,  иргэдтэй байгуулсан гэрээ эрхзүйн бичгүүд ч  бэлэн болжээ.Харин ахмадууд болон компанийн  зүгээс  Засгийн газраас иргэддээ амласан орон сууцны хөнгөлөлттэй  зээлд эргэн …

  • 9 January

    Ма­рия Шарапова “Сочи”-ийн олимпод сурвалжлагчаар ажиллана

    Оросын теннисчин 26 настай, Ма­рия Шарапова сар гаруйхны дараа ОХУ-ын аялал жуулчлалын бүс Сочи хотод болох “Сочи 2014” өвлийн олимпод сурвалжлагчаар ажиллах гэнэ. Тэрээр “NBC” сувгийн сурвалж­лаг­чаар ажиллан, олимпын үйл явцыг газар дээрээс нь хамгийн түргэн шуурхай, оновчтой тайлбарлан хүргэхээр зорьж байгаа бөгөөд багагүй дасгал сургуулилт хийж байгаа аж. Сонирхуулахад, тэрээр “Форбес” сэтгүүлээс жил бүр шал­­гаруулдаг спортын сал­ба­рын 30 хүртэл …

  • 9 January

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн эрхийг орон нутаг шилжүүллээ

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад зорилготой юм байна. “Түгээмэл дархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн …

  • 9 January

    Жүдо бөхийн хөнгөн жингийн улсын аваргууд тодорлоо

    Жүдо бөхийн 2014 оны УАШТ-ий хөнгөн жингийн аваргууд тодорчээ. Тодруулбал, Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэлсэн УАШТ-ий хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын  жинд тамирчид хүчээ сорьсон байна. УАШТ-ий хөнгөн жингийн медальтнууд: Эрэгтэй: 60 кг: Алт: ОУХМ Г.Болдбаатар /”Хангарьд” спорт хороо/ Мөнгө: М.Ганболд /Биеийн тамирын сургалттай тусгай дунд сургууль/ Хүрэл: Г.Хэрлэн /”Женко” клуб/, Ц.Цогтбаатар /ОБЕГ-ын …

  • 9 January

    Шинэ оны анхны сүпер шоу болно

    Johnnie Walker болон дэлхийн шилдэг клубуудын тоонд анх удаа Монгол улсаас элсэн орсон VLVT Members Club Opening September 2013 нь та бүхэндээ ээлжит шилдэг шоугаа толилуулж байна. Манай энэ удаагын шоуг Galaxy Events зохион байгуулж байна. Ингээд та бүхэндээ урьд хожид үзээгүй сонин сайхан үзүүлбэрүүдийг үзүүлэхээр зэхэж байна. Бид сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь амлаж байгаа тул та бүхнийг нэгэн үдшийг бидэнтэй …

  • 9 January

    НАМЗХ-ны залуус цагдаагийн хоригийг үл харгалзан жагсаалаа хийнэ

    Өнөөдөр 13.00 цагт НАМЗХ-ноос “Ерөнхий сайдаа Огцруулах уу, Үндсэн хуулиа Оршуулах уу?” сэдэвт жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулан,  энэ үеэр Монгол Улсын хамгийн анхны урт хэмжээстээр буюу 40 метр урттай хэвлэгдсэн Үндсэн хуулийг төрийн удирдлагуудад барих зорилготой байгаа билээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн зүгээс гэнэт тэдний жагсаалыг хориглохыг оролдоод эхэлсэн байна. Ингээд бид энэ талаар мэдээлэл авахаар НАМЗХ-ны ерөнхий …

  • 9 January

    Их хэмжээний хуурамч 10,20 мянгатын дэвсгэрт хураан авчээ

    Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс их хэмжээний хуурамч 10,20 мянгатын дэвсгэртийг хураан авчээ. Тодруулбал, нийт 700 мянга гаруй төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртийг худалдаа үйлчилгээний байгууллагуудаас хураан авсан байна. Хохирогчдын мэдээлснээр иргэд шөнийн цагаар, гэрэлтүүлэг муутай газруудаар үйлчлүүлэхдээ хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн ажээ.

  • 9 January

    Нийт 5 автобус бааз ажил хаяад байна

    Яг одоогийн байдлаар нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудын 45-50 нь зогсолт хийгээд байна. Энэ талаар нийтийн тээврийн газраас тодруулахад, өчигдрөөс эхлэн ажил хаялт зарласан “Автобус-I” компанийн араас өнөөдөр “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “TransBus” болон “Автобус нэгдэл” гэсэн дөрвөн комапний ажилчид ажил хаяжээ. Үүний улмаас “үйлдвэр долоон буудал, Улаан хуаран, Тахилт, Орбит, зүүн салаа нарантуул, 13-р хороолол, долоон буудал ТЭЦ-3, …

  • 9 January

    2016 оны УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл

    Монгол Үндэсний Ардчилсан Намын Удирдах Зөвлөлөөс санал болгосны дагуу тус намын  Ерөнхий нарийн бичгийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлийг томилох шийдвэр гарчээ. Юутай ч 2016 онд Б.Цогтгэрэл хэмээх УИХ-ын гишүүнтэй болчихлоо. Намын генсект горилж байсан олон нөхдийн урдуур дайрчихсан догь эр. Намын жагсаалтын хоёрт бичигдэх эрэмбэтэй энэ суудалд очих хүсэлтэй хүн олон байдгийг бид мэднэ. Тиймээс нам …

  • 9 January

    “Хурд” хамтлаг 20-н жилийн ойн тоглолтоо Солонгост хийнэ

    Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэрээр 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 20-н …

  • 9 January

    МАН-ын эмэгтэйчүүд шинэ удирдлагатай болно

            МАН-ын дэргэдэх  Нийгмийн ардчилал  Монголын эмэгтэйчүүдийн холбоо сар шинийн өмнөхөн чуулганаа хийж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх нь тодорхой болжээ. Уг холбоог УИХ-ын гишүүн Д.Оюунхорол толгойлдог бөгөөд 2011 онд НАМЭХ-ны чуулганаар түүнийг тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл сонгогдсоноосоо хойш дүрэм ёсоор хоёр жил тутам хуралдах ёстой чуулганаа хийгээгүй гэх хэл ам дагуулаад байгаа. Намд олон жил тууштай ажиллаж, морь нохой …

  • 9 January

    БНСУ,виз олгох үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлжээ

    БНСУ-ын Засгийн газар улс орондоо үүсээд буй үнийн өсөлттэй холбоотойгоор гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлжээ. Тодруулбал, нэг удаагийн 90 болон түүнээс дээш хоногийн виз 40-60 ам.доллар, хоёр дахь удаа виз хүссэн бол 70 ам.доллар, олон удаагийнх бол 90 ам.доллар төлөх аж. Мөн байнга оршин суух “F-5” ангиллын визийн үйлчилгээний хураамж 200 мянган вонн, оршин суух үнэмлэхийн төлбөрийг 30 …

  • 9 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – МЗЭ-ийн 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр 10.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө. – Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарийн үсэг зурна. Спортын Төв Ордон 407 тоот танхимд 11:30 цагт болно. – 12.00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Уран зургийн галерейд МЗЭ-ээс хийнэ. – 13.00 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн …

  • 9 January

    “Макс өргөө”-ийн ослын талаар албаны мэдээлэл өгнө

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно. Хуралдаанаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай, Нийслэлийн ЧД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээлэл, Авто зам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай,Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай зэрэг 5 асуудлыг …