Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 8 January

    ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ

    Манай улсад ХДХВ буюу ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ. ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош нь батлагдсан байна. Тус үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Мөн нийт өвчлөгсөдийн 19 хүн нь нас …

  • 8 January

    “Морин жилийн хийморь” эгшиглэнэ

    “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Л.Болдбаатар уран бүтээлийн ес дэх бие даасан тоглолтоо хийх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулбал, Цагаан сарын өмнө буюу энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Морин жилийн хийморь” гэдэг нэртэй тоглолтоо эгшиглүүлэх гэж байна Түүний хувьд Монголын их үндэсний баяр болох Цагаан …

  • 8 January

    Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг өнөөдөр хүргүүлнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагаа өргөн барихаар болжээ. Тэд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх асуудлаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал зарласан байна. МАН-ынхан тун удахгүй болох сар шинийн баяраас өмнө цалин, тэтгэвэр нэмэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

  • 8 January

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэхгүй

    Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх гэж байна гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл энэ асуудалд НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй” гэжээ.  …

  • 8 January

    Өнөөдөр махны хангамж, үнийг тогтворжуулах “Худалдааны цэг” нээгдэнэ

     Махны хангамж, үнийг тогтворжуулах ажлын хүрээнд нээгдэж буй хүнсний худалдааны цэгийн нээлт 2013 оны 01 сарын 08-ны 11 цагт СХД-ийн 2-р үйлчилгээний төв буюу Цамбагаравын өмнөх талбайд болно.

  • 8 January

    Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг 2-р сарын 15 хүртэл авна

    Эрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг иргэд  байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хувьдаа орон сууц­ны барилга бариулсан, сур­галтын төл­бөр төлсөн бол тодорхой хэмжээний мөнгөө эргүүлэн авах боломжтой. Хуульд заасны дагуу иргэд татвараа хэрхэн төлж байс­наас хамааран гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг тооцоолуулж жил дамнуулан эсвэл ту­хайн жилдээ багтан авах бо­ломж­той болно. Жишээлбэл 2013 онд шинэ …

  • 8 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09:00 цагт Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Нийслэлийн Прокурорын газартай ”Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна. – 13.00-17.00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “11-11” төв дээр “жижүүрлэж” тойргийнхоо иргэдэд тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонсоно. – 15.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Жүдо бөхийн УАШТ-ий нээлт болно. – Ц.Мөнхбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хэлэлцэнэ. Монгол …

  • 8 January

    Ираны “Бөхийн төрлүүдийн холбоо” шинэ ерөнхийлөгчтэй болжээ

    Дэлхийн хошой аварга, Олимпийн наадмын алт, хүрэл медальт Иран улсын  алдарт бөх Расул Хадем Иран улсын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилийн хугацаанд удирдахаар боллоо. Расул Хадем нь 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадамд Иран улсын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийг дасгалжуулан оролцсон бөгөөд уг наадмын дараанаас саяхныг хүртэл Иран …

  • 8 January

    Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

    Ажлын хэсгүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудал: -Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 …

  • 8 January

    Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл дэмжигдэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2014.01.07/ үдээс хойш хуралдаж, эхлээд “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийлээ. Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо 2012 онд тус аймагт явагдсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас маргаан үүсч, холбогдох шатны шүүхийн шийдвэр …

  • 8 January

    Асрамжийн төвийн 14 оюутанд сургалтын төлбөрийн батламжийг нь гардууллаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Ивээл-Энэрэл” төрийн бус байгууллагын халамжинд байдаг 14 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийг нь олгох батламж гардууллаа. БШУ-ны сайд 2014 оны 1сарын 1-д МҮОНТ-ийн “Зөв зам” нэвтрүүлэгт орж, “Ивээл-Энэрэл” ТББ-г үүсгэн байгуулсан Ариунчимэгтэй ярилцах үеэрээ түүний халамжинд байдаг өнчин хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөрийг хариуцна гэж амласан юм. Ариунчимэг нь есөн өнчин дүүгийн хамт өссөн. Олон …

  • 7 January

    Амиа алдсан залуу 36 настай, ЭЗХЯ-ны жолооч байжээ

    Өнөөдөр 10:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэр “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс өргөө” компанийн барилга дээрээс өргөгч цамхагийн төмөр унаж, зөмын хөдөлгөөнд оролцож явсан “LAND-200” маркын автомашин дээр унаж жолооч нь газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл ослын хохирогч Б нь 36 настай, Эдийн засаг хөгжлийн яаманд …

  • 7 January

    Б.Пүрэвсайханд үүрд хадгалагдах цом гардууллаа

    Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон билээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл бөхчүүдийн уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, “Нью прогресс” группын бөх, Монгол Улсын залуу начин Б.Пүрэвсайхан түрүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит …

  • 7 January

    Техникийн хяналтын үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

            Авто тээврийн үндэсний төв энэ сарын 1-нээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай техникийн хяналтын үзлэгийн төвийг хоёр ээлжээр буюу ажлын өдрүүдэд 08.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллуулж эхэлжээ. Ингэснээр тус төвийн ачааллыг бууруулахаас гадна жолооч нарын цагийг хэмнэж байгаа юм.        Мөн энэ оноос Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дэргэд хоёр шугам бүхий үзлэгийн төв шинээр байгуулахаар бэлтгэл …

  • 7 January

    Монголбанк 60 сая юань нийлүүлэв

    2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлэв. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр банкууд своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлэв. Ханш: Өнөөдрийн байдлаар ам.доллар 1,693.04 төгрөг, юань …