Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 10 October

    Ж.Бямбадорж: Н.Энхбаярыг баривчлахад хүний эрх зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй

      Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг “Ярилцах танхим”-даа урилаа. -Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд та оролцсон. Энэ хурлаар манай улсын хүний эрхийн байгууллагатай холбоотой ямар асуудлыг онцлов? -Катарын нийслэл Доха хотод Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд оролцоод ирлээ. Нийт 20 орчим орны хүний эрхийн үндэсний байгууллагыг нэгтгэсэн …

  • 10 October

    Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна

      Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих …

  • 10 October

    Солонгосууд НОБГ-т хоёр автомашин өгөхөөр болов

      Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/930 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай хоёр автомашиныг өгөх юм. Харин автомашиныг Сөүлээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх болон бусад үйлчилгээний зардал болох 13 сая 460 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах ажээ. Т.Түвшин

  • 10 October

    Цасан домог \өгүүллэг\

    Цасан шамрага үе үе харанхуйлах гудамжны үзүүрийн мод нь энд тэндээсээ алга болж, яйжийж бараг нурахаа шахсан эзэнгүй хашааны гадна энгэрээ хумин барьж даарсан шинжтэй дагжин зогсох дөч дөхүү насны ядранги шарангуй царайтай халамцуу байрын хар хүн ул нь ханзарсан гутлынхаа хоншоорыг гунигтай ширтэн зогсоно. Өвлийн оройн намуухны дунд хааяа, хаа нэгтээ нохой хуцахаас өөр чимээ ч үгүй Сарны бүүдгэр гэгээ …

  • 10 October

    Шоколад

    Бидний идэх дуртай шоколадыг латинаар: Theobrоma cacao гэж нэрлэдэг байжээ. Шоколадыг какао модны үрээр хийдэг бөгөөд 17-р зууны үед эрдэмтэн Карл Линней ийн нэрлэжээ. Энэ нь Грекээр амт оруулагч гэсэн үг.  Гэвч Европт шоколад дэлгэрэхээс хэдэн мянган жилийн өмнө Мексик болон Өмнөд Америк орчмоор суурьшин байсан Майячууд шоколадыг хэрэглэж байсан баримт байдаг ажээ. Учир нь тухайн үеэс үлдсэн ханан дээрх зурагт …

  • 10 October

    Леонардо Да Винчигийн гайхамшигт “уран зургууд”

    Леонардо да Винчи: а. Гэгээн Анна, Мария нар бяцхан Христийн хамт,  б. “Мадонна Литта” , в. Мадонна Леонардо да Винчи: а.Адислал (нэр нь тодохойгүй зураачтай хамтран зуржээ) Леонардо да Винчи: а. Загалмайтан Ионна, б. Хунтай дагина, в. Мадонна Дрейфус Леонардо да Винчи: а. Жиневр де Бенчигийн хөрөг, б. Бахус, в. Христосыг адисласан нь (Андреа Верооиотой хамтран зуржээ) Леонардо да Винчи: …

  • 10 October

    Амьд цэцгийн үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол Улс-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 65 жилийн ойд зориулан монгол дахь “ КИМЖӨНИРХВА” нийгэмлэгээс санаачлан амьд цэцгийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Мөнхийн цэцэг нэртэй уг үзэсгэлэн нь  “Blue Moon” арт галерейд өчигдөрөөс эхлэн гарсан бөгөөд дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд солонгосоос зориулж авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг дэлгэгдсэн …

  • 10 October

    Ард түмнээсээ авах 17 шинэ татварын жагсаалт “татваргүй юм гэж байхгүй болжээ”

    1.    “Бэлэглэлийн татвар”.Шинэчлэлийн Засгийн газар иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж улсад нэг ч төрлийн татвар төлдөггүй гэж үзсэн байна. Өмнө ийм асуудал сөхөгдөж, асуудал оруулж ирэхэд С.Батболдын Засгийн газар болиулж байсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар авна гэж мэдэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зарж байгаа, худалдан авч байгаа иргэдээс татвар авахаар боллоо. Энэ шийдлээ Шинэчлэлийн …

  • 10 October

    Оюутолгойн гэрээг сайжруулахгүй бол Засгийн газрыг огцруулна

    УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Оюутолгой компанид Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд очиж “Рио-Тинто” компанийнхантай хэлэлцээр хийгээд ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ мэдээлэл нь хэтэрхий бөөрөнхий “тата-тунга” маягийн ямар ч тодорхой мэдээлэлгүй байсныг бие даагч гишүүд хэлж байна. Тиймээс энэ мэдээллийг олон нийтэд ил болгож, нээлттэй байлгахыг шаардаж …

  • 10 October

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр  хурлыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байгаа бөгөөд хуралдааны ирц 59 хувьтай байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Ugluu.mn

  • 10 October

    МУИС-ын тааз нурж аз муутайхан нэгний толгойг гэмтээжээ

    Төрийн өмчийн сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг. Оюутнууд, эцэг эхчүүд үндэслэлгүйгээр үнээ нэмлээ гэж эсэргүүцдэг боловч хэлснээр нь төлбөрөө тушаадаг. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс “сургалтын орчинг сайжруулж байна” гэх хариултыг өгдөг. Гэвч өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн гуравдугаар байр буюу Хууль зүйн сургуулийн номын сангийн дүүжин тааз нурсны улмаас нэгдүгээр дамжааны нэг оюутан гэмтсэн хэрэг гарсан байна. Уг хэргийн талаар сурвалжлахаар …

  • 10 October

    Б.Одонхүү: Хураасан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд нийлүүлэхгүй

    ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа. -Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ? -Үр тарианы хураалт энэ сарын 8-ны мэдээгээр 72 хувьтай байна. Төмснийх 90 хувь байгаа бол хүнсний ногоогоо хураагаад дууслаа. 100 орчим га-д тарьдаг компаниуд төмсөө хурааж дуусаагүй байна. Харин үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд буудайгаа хураагаад дууссан. Комбайнгүй, 100 хүрэхгүй га талбайд …

  • 10 October

    Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ ОХУ-д гаргажээ

    Бразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ Лхагва гаригт албан ёсоор ОХУ-д хандан гаргажээ. Учир нь, Бразил улсад амьдарч буй АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальдад Сноуден “АНУ, Канадын тусгай албаныхан, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф болон дипломатчид, стратегийн чухал мэдээлэл бүхий сайд нарын утсыг чагнадаг” гэж ярьсан байна. Тиймээс Бразил улсын сенатын гишүүд  ОХУ-д орогнож буй Сноудентэй цахим уулзалт хийн, илүү …

  • 10 October

    МАН-ын унасан нэр хүндийг хэн сэргээж чадах бол…

    МАН-ын Их хурлын тов тодорхой болсонтой холбогдуулан нам доторх бүлэглэлүүд идэвхжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл намын даргын суудал болон гал манаж байх ЕНБ даргад өөр өөрсдийнхөө хүнийг зүтгүүлэхээр хөшигний ард багагүй тэмцэлдээн нанчилдаанаас наагуур болж байна гэхэд болохоор байна. Нохойн дуу ойртож байгаа энэ үед навсайтлаа унаад байгаа МАН-ыг хэн сэргээж, хөл дээр нь босгож чадах вэ гэсэн асуултын хариултад хэд …