Төрийн албаны шалгалтын журамд өөрлөлт орж иргэд гурван хэсэг шалгалт өгөх юм байна. -Нэгдүгээрт ерөнхий мэдлэг -хоёрдугаарт ур чадвар, -гуравдугаарт мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авах юм байна. Мөн монгол хэл, хандлага, зан үйл, IQ, логик сэтгэлгээ, түүхийн мэдлэгийг нь шалгах гэнэ. Өмнө нь зөвхөн хуулийн тестээр авдаг байсан бол өнөөдөр нэмээд ерөнхий мэдлэгийн тест авдаг болжээ. Түүнчлэн албан …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
9 October
Цалингаа нэмээгүй байгууллагад хариуцлага тооцно
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1- нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болсон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан хариуцлага тооцно гэж албаныхан хэлж байна.
-
9 October
Балетчин Д.Одсүрэнг Германы төр манай иргэн болооч хэмээн гуйлаа
Сайн, сайхан мэдээ сонсох бүрт уншигч таны сэтгэл баярлах мэдрэмжээр “халгиж, цалгиж”, эргэн тойрныхоо хүн бүрт уламжлан дамжуулах хүсэлд автдаг нь лавтай. Тэр хүнийг огт танихгүй хэрнээ зөвхөн түүний л тухай олж мэдэхийг хүснэ. Гаргасан амжилт, хүрсэн алдар хүндэд нь ерөөл өргөж, бахархан бахдах сэтгэлээр өөрөөсөө өндөрт залахыг хүснэ. Энэ бүхэн баярлах мэдрэмжийн үр. Хаа сайгүй хар, бараан мэдээлэл “хөглөрч”, …
-
9 October
Есөн хүний амь аврагджээ
Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. Тодруулбал, 20.37 цагийн үед голд хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдахаар байдалтай байжээ.Үүнтэй холбоотойгоор албан …
-
9 October
279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна
Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна. Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм. Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж. “HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 …
-
9 October
Хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёр давхраас унаж нас баржээ
СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай А нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурдаг байжээ. Харин хүү санамсаргүй байдлаар дотуур байрны хоёр давхарын салхивчаар унаж гэмтсэн ба эмнэлэгт хүргэгдэн дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-
9 October
Ч.Түмэнбаяр тэрбум төгрөгийн хохирол төлүүлчихээд байрыг нь барьцаалжээ
Сөөм газар ч тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед нийслэлд өөрийн өмчлөлийн байр, газартай байх нь нэг насны хувь. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авчихна. Харин түрээсийн байр бол өөр. Үргэлж бусдын мэдэлд байж, хэзээ хөөчих бол, түрээсээ нэмчих болов уу гэсэн айдас дунд амьдардаг. Яг ийм айдастай амьдарч байгаа хэсэг оршин суугчид байна. Гэхдээ тэд …
-
8 October
Нүгэл \өгүүллэг\
Өнөөдөр та бүхэндээ зохиолч сэтгүүлч Б.Баярсайханы “Нүгэл өгүүллэгийг хүргэж байна. Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. …
-
8 October
А.Гансүх сайд УБТЗ-ыг шахааны хүмүүсээр цүндийлгэжээ
ЗТЯ-ны сайд А.Гансүхийн, АН-ын шахааны гэх хүмүүсээр төмөр зам дүүрч толгой нь данхайх шиг болжээ. УБТЗ-ын удирдах газар л гэхэд орон тооны 400 гаруй ажилтантай болж өрөө нь хомсдоод ОО-ын өрөө нь бөглөрдөг болсон гэнэ. Замын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сэрээнэндоржид ямар эрх мэдэл байх биш дээрээс ав гэсэн хүнийг аваад яаж орон тоо гаргаж өгье гээд толгойгоо гашилгаж суудаг болж. …
-
8 October
Сирийн дайныг сурвалжилсан сэтгүүлч Х.Уламбаярыг ажлаас нь халсан уу
Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайныг сурвалжилж, дайны талаарх мэдээллийг халуун цэгээс нь хүргэж байсан билээ. Харин тэдний бэлтгэсэн, мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсанаасаа хойш сайн, муу янз бүрийн шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, дайны бүс рүү зөвшөөрөлгүй болон хамгаалалтгүй нэвтэрсэн, гадаадын нэртэй зурагчны зургийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн, дайны бүс рүү нэвтрээгүй, худал мэдээлэл цацаж …
-
8 October
“Дөлгөөн нуур”-ын Хятадууд Монгол охид, хүүхдүүдийн зургийг хулгайгаар авсаар байна
Нэгэн сонин зүйл сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөн нуур” төвийн ард талын 62 дугаар байр болон тус байрны орчимд тохиолдох болжээ. Тус байрны гуравдугаар давхрын цаасаар халхалсан цонхноос байнга гэрэл зургийн аппаратны гэрэл гялалзах болжээ. Гэтэл нэгэн хятад эр охид, эмэгтэйчүүд болон дандаа бага насны хүүхдүүдийн зургийг авдаг байна Өглөөнөөс үдэш хүртэл …
-
8 October
Оюутолгойн ажлын хэсгүүд өчигдрөөс эхлэн ажилдаа оржээ
Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна. Ажлын хэсэгт Монголын талаас “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой”-н мэргэжилтнүүд …
-
8 October
Нэгдүгээр эгнээг чөлөөлөөгүй тээврийн хэрэгслийг торгоно
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрхи …
-
8 October
10 САРД ЗУРГААН УУЛЗВАР АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн. …
-
8 October
“Мобиком” С.Жавхлангийн дууг зөвшөөрөлгүй ашиглаж 300 сая төгрөг олсон нь тогтоогдсон
Томоохон компаниуд хуулийн цоорхойг ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяатжүжигчин С.Жавхлангийн уранбүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг шүүхийн шатанд гацжээ. Энэ тухай болон шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. –Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Мобиком” компанид гаргасан гомдол хэрхэн шийдэгдэж байна вэ. Өнгөрсөн жилээс эхэлсэн асуудал байх аа? -Зохиолч, дуучид, сэтгүүлчид зэрэг оюуны өмч бүтээдэг хүмүүс бүтээлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Гэтэл Монголын сэхээтнүүдийн оюуны өмч, бүтээлийг янз бүрийн хэлбэрээр хулгайлж, ашиглаж, нийтэд тарааж, өөрсдийн орлого болгодог тохиолдол түгээмэл байдаг. Үүний нэг тод жишээ “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл