Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж улстөрийн намууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. ИЗНН, МҮАН гэсэн УИХ-д суудалтай хоёр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцохоо илэрхийлээд байгаа. Тус намуудын зүгээс өнөөдөр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 11:00 цагаас Төрийн ордны А …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
29 May
Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгийг хийж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх юм. Түүний дараа өнөөдөр энэ асуудлаар Хууль …
-
29 May
Борооны улмаас осол, саатал ердийн өдрийнхөөс 60 хувиар өсжээ
Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширжээ. Энэ өдөр хотын …
-
29 May
“Ажилтай, орлоготой Улаанбаатарчууд”
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд …
-
29 May
НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХУВААРЬ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо …
-
29 May
Бааварын шүүх хуралд хэвлэлийнхэнийг оруулахгүй байхыг хүсчээ
Яг одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр Ш.Батбаяр буюу Бааварт холбогдох хэргийн шүүх хурал эхлэх гэж байна. Ш.Батбаяр болон Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж байгаа билээ. Тус шүүх хурал хэдий нээлттэй хэмээн зарлагдсан ч Бааварын ар гэрийнхэн “хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй байхыг хүссэн” байна. Дашрамд дурьдахад, Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох өмнө нь “Бааварыг …
-
29 May
С.Эрдэнэ сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ маргааш сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулна. Нээлттэй ярилцлага 5 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүн зэргийн талаар салбар хариуцсан сайд нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр энэ уулзалтыг долоо хоног тутамд тогтмол цагт зохион байгуулж байна гэж …
-
29 May
Өв залгамжлалын хуультай болъё
Баялаг бүтээгээгүй өв залгамжлагчдаас авах татварыг нэмье Монголын үндэсний хөрөнгөтнүүд өөрийн хүчээр болон өрөөлийн хүчээр төрөн гарцгаагаад 10 гаруйхан жил өнгөрч байна. Өөрийн хүчээр эдийн засгийн ноён цамхгаа босгосон хөрөнгөтнүүдээс “МСS”-ийн Д.Оджаргал, “Гацуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ийн Б.Нямтайшир, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Ньюком”-ын Ц.Болдбаатар, “Жаст”-ын Ш.Батхүү, “Макс”-ын Д.Ганбаатар, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл нарын зэрэг улстөр рүү холбирч ороогүй ч ардаа хүчирхэг дэмжлэгтэй бизнесмэнүүд олон бий. …
-
29 May
Элчин сайд Б.Даваадорж эхнэрээ Берлин дэх “МИАТ”-ийн салбарт 3500 еврогийн цалинтай ажиллуулдаг
ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой холбоотой асуудлыг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг мэдээлэлд Герман улсын хуульд зааснаар 50 мянгаас дээш ам.долларын гүйлгээ хийгдвэл шалгадаг. Гэтэл манай улсаас Герман улсад Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн үйлдлээр орсон тул тус улсын хууль хяналтынхныг эл үйлдлийг шалгахад хүргэсэн хэмээн дурдсан. Б.Даваадорж гэж хэн …
-
28 May
Б.Цогтгэрэлийг шүүнэ
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад буй юм. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм. Түүнийг …
-
28 May
Олон хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонслоо. Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, “Нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал төдийлөн өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн нь эмзэг хэсэгт хэрэглэсэн халамжийн зардлыг тухайн үеүүдэд бага зэрэг өсгөж харагдуулж …
-
28 May
Хөдөө аж ахуйн бирж анх удаа тэмээний ноос арилжаалжээ
Хөдөө аж ахуйн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаа амжилттай явагдаж, нийт 44 992 богц /1 богц нь 10 кг/ ноолуур 25.2 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Өнгөрсөн долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 564 937 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 563 735 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 556 318 төгрөг, цагаан ноолуур 1 богц нь 560 000 төгрөгийн дундаж …
-
28 May
“Улаанбаатар хотын хөрсний бохирдолт”-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг болно
Маргааш /05.29/ өглөө 09 цагт “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцоно. Хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд болно.
-
28 May
Мэргэжлийн чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан зарлагдлаа
Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарлалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын …
-
28 May
Монгол улсын хамгийн анхны алдарт “Тэмээ уяач”
Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбооноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн Улсын сайн малчин Ц.Шинэнд Монгол Улсын алдарт уяач цол тэмдэг гардуулжээ. Ийнхүү Монгол улсад анх удаа тэмээчин хүн алдарт уяач болсон байна. Алдарт уяач Ц.Шинэнгийн уяж сойсон хурдан тэмээ нь улсын болон бүсийн наадамд зургаан удаа түрүүлж, зургаан удаа айрагджээ.