Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 17 June

    “Түмэн хишигтэн”-г амилуулахаар “Төрийн их найрал” бэлтгэлдээ оржээ

      Найман зууны тэртээх манай өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хийморь бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болсон“Түмэн хишигтэн” төслийн аялгууг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер, МУСТА Б.Чинбат бичиж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал” хөгжимчид хөгжимдөж амьдруулах“Түмэн хишигтэн” хэмээх бүтээл тун удахгүй үзэгч, сонсогчдын хүртээл …

  • 17 June

    Д.Цогтбаатарын хоригдох хугацаа өнөөдөр дуусна

     Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол ноцтой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Түүнийг …

  • 17 June

    “Эрдэнэс ТТ”-оос нүүрс тээвэрлэж байсан “Говь Повер” компаний эрхийг цуцалжээ

     “Эрдэнэс ТТ”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох 17 тэрбумын тендерт ялсан “Gowi power” компанитай холбоотой асуудал дэгдэж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр тендерт ялуулсан гэх үндэслэлээр тендерийг цуцалжээ. Тиймээс нүүрс тээвэрлэх дараагийн гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулах шаардлагатай болсон тул энэ долоо хоногт багтаан “Эрдэнэс ТТ”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох тээвэрлэлтийн тендерийгзарлахаар болсон байна. Л.Бадрах Ugluu.mn

  • 17 June

    МАХН-ынхан хурал зарлав

     МАХН өөрийн байрандаа өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Уг хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой болон санал тоолох машинаар санал өгөхгүй байх талаар мэдээлэл хийх ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ санал тоолох машинд бүрэн итгэхгүй байгаагаа мэдэгдэж, хүн ам төвлөрсөн зарим томоохон хотуудад саналыг гараар давхар тоолж баталгаажуулах санал гаргаад буй юм. МАХН-ын зүгээс ч энэхүү саналтай …

  • 17 June

    АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хэргийг УДШ хэлэлцэнэ

     Анхан болон давж заалдах шатны шүүхээс хорих ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон байна. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогтод Нийслэлийн шүүхээс дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн хорих ял оноосныг шүүгдэгчид гомдолтой хэмээсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг  2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт …

  • 17 June

    Сумын цолтнуудын хаалтын барилдаан боллоо

     Үндэсний их баяр наадам сар хүрэхгүй хугацааны дараа болно.  Наадмын хооронд болдог сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны хаалт өчигдөр  Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хаалтын барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Б.Баянмөнх, Б.Төмөрбаатар, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Н.Ширчинхүү, Б.Бат-Өлзий, Д.Батхүрэл, Б.Баатарсүрэн, Э.Даш, У.Береке, Х.Оргилболд, Ё.Улсболд, Ц.Эрхэмбаяр  нарын тэргүүтэй 380 бөх зодоглосноос  Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Шонхор дээд сургуулийн бөх сумын …

  • 17 June

    АХИЛЛЫН ӨСГИЙ

     Манайхан сайн мэдэх байх. Трой гээд Холливүүдийн алдартай бүтээлийг. Кинонд Бред Питт чадварлаг амилуулсан Ахилл (Achilles)-ийн талаар өгүүлж, энэ удаагийн яриагаа эхлүүлье. Эртний Грекийн сохор дууч гэгддэг Хомерийн Иллионы туульст өгүүлсэнээр охин тэнгэр Фетида хэмээх бурхан ба хүчирхэг баатар Пелей гэгч жирийн хүн хоёрын дундаас Ахилл төржээ. Өөрөөр хэлбэл бурхан хүн хоёрын “эрлийз”. Тэр цагаас хойш хүмүүс бурхантай “ураг барилдаагүй” …

  • 17 June

    Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлууд

     11.00  цагт Чингис хааныг залгамжлагч хунтайж П.Давааням шавь нарын хамт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид болон Монголын сэхээтнүүдэд хандаж дэлхийн өвийн асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийг хохироосон талаар баримттай мэдээлэл хүргэнэ. 12.30 цагт Монголын ахмадын чөлөөт холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 цагт Залуучууд сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

  • 17 June

    МАН-ынхан Д.Арвин гишүүний уулзалтыг тарааж, иргэдээ нийгмийн гарлаар ялгаварлав

     УИХ-ын чуулган завсарлаж ойрын өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр БЗД-ийн тавдугаар хороо буюу монелийн иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хуулийн төсөл болон хийж буй ажлаа танилцуулжээ. Харамсалтай нь энэ үеэр тус дүүргийн МАН-ын дэд дарга н.Эрдэнэбаяр хэвлэлийн ажилтан н.Сэржямц нар хүч хэрэглэн Д.Арвин гишүүний иргэдтэй хийж буй уулзалтыг тарааж, эмх …

  • 17 June

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. 10:00 цагаас нийслэлийн төр захиргааны Хангарьд ордонд болно. Хуралдаанаар явуулын тайзтай автомашин ажиллах үйлчлэх тухай журам, золбин нохой, муур устгалын үнэлгээний зардлыг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэх юм байна. Мөн Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын 90 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах аж.

  • 17 June

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

     “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийн талаар хэлэлцлээ Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэ төслийн зээлийн гэрээний …

  • 16 June

    Онлайн парламентын гишүүдийн хүсэлтийн дагуу наадмын төсөв буурчээ

     Онлайн парламентын төлөөлөгчид 6-р сарын 4-нд Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсөв урд онуудынхаас 50 дахин нэмэгдсэн талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэж байсан билээ. Иймээс “Онлайн парламент”-ын нэр бүхий төлөөлөлийн зүгээс МУ-ын ЗГ-т хандаж, уг зардлын задаргааг олон нийтэд ил нээлттэй болгох, зарцуулагдахаар төлөвлөсөн нэг удаагийн арга хэмжээний зардлыг бууруулах …

  • 16 June

    Гадаадад байгаа иргэдийн 50 хувь нь саналаа өгчээ

     Гадаадад суугаа монголчууд энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Нийт 6000 гаруй иргэн гадаадаас санад өгөх ёстой ч 3097 нь саналаа өгөөд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл нийт гадаадаас санал өгөх ёстой иргэдийн 50 орчим хувь нь санал өгч дууссан байна. Цагийн хол зөрүүгүй орнуудад өнөөдөр 22:00 цагт санал хураалт дуусах бол зарим орнуудад цагийн зөрүүнээс шалтгаалан …

  • 16 June

    Дарханчууд сунгалт биш сонголт хийнэ

     Дарханчууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо хэдийнэ шийдчихжээ. Нар ээсэн найрамдлын хотын эзэд энэ удаагийн сонгуулиар сунгалт биш сонголт хийнэ гэж байна. Тэр сонголт нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гэдгийг ч хэлж байна. Дархан-Уул аймгийн иргэд ийнхүү өөрт нь итгэж буйгаа ирэх сарын 26-нд сонголтоороо батлан харуулна гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд амлаж байсан юм. Гудамжинд таарсан иргэд, зах дээр …

  • 16 June

    Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөв

     Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Учир нь тэрээр өнгөрсөн пүрэв гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийн дагуу Засгийн газар ёсоор болгосон байна. Г.Дэнзэн ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Тавантолгойн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулсан, төрсөн эгчийгээ “Эрдэнэс тавантолгой” компанийн Хангамжийн хэлтсийн даргаар томилсон зэргээс үүдэн ихээхэн …