Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 6 August

    Вирусийн эсрэг эмийн нөөцийг 1 сая тунгаар нэмэгдүүлнэ

    Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахуулахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгасан. Энэ хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа. …

  • 6 August

    Эмнэлгийн эм, эмийн хэрэгслийн хангамжтай холбоотой иргэдийн гомдол саналыг 1111 утсаар хүлээн авна

    Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусийн эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний …

  • 6 August

    У.Хүрэлсүх:Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж …

  • 6 August

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул тавдугаар байрт шалгарлаа

    “Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Баянхонгор аймгийн 20 настай тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орлоо. Дэлхийн томчуудтай анх удаа тэр дундаа олимпын дэвжээнд нүүр туллаа. Дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр лидер, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа гар зөрүүлж, аргагүй туршлага …

  • 6 August

    Чөлөөт бөх:Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар Япон бөхчүүдэд ялагдлаа

    Өнөөдөр дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой Япон бөхчүүдэд ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв. Барилдаан дөнгөж эхлэнгүүт Япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Т.Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан. Харин хоёрдугаар …

  • 6 August

    Д.Магсаржав: Зэвсэгт хүчиндээ үлдэцтэй ажил санаачилж, хийх сэн гэдэг зарчмыг барьж ажилласан

    Монгол Улсын түүхэнд Говь-Алтай аймгаас хамгийн олон генерал цолтон төржээ. Эдгээр эрхмүүд Халиун, Тайшир, Шарга, Тонхил, Эрдэнэ зэрэг сумын харьяат аж. Харин тус аймгийн Цээл сумаас төрсөн генерал гэвэл БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Магсаржав билээ. Зэвсэгт хүчний Ар талын байгууллага үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг энэ удаагийн дугаарынхаа зочин хойморт урьж ярилцсан юм. Тэрээр “Генерал хүн явдал …

  • 6 August

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ  …

  • 6 August

    Б.Батцэцэг: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И -ийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн.  Тус айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. –Та Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлын тухай тодруулахгүй юу? -Монгол, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй өрнөдөг учраас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан …

  • 6 August

    Монгол улсад 3Х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсныг ФИБА албан ёсоор зарлалаа

    Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: FIBA 3×3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна. ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис”Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах …

  • 6 August

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай …

  • 5 August

    Чөлөөт бөх:Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

    Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа хагас шигшээд япон бөх, дэлхийн хошой аварга Мая Мукаиадад 6:3-аар ялагдсанаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Маргааш манай бөх Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана. Хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 …

  • 5 August

    Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө барилдана

    “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. ОУХМ М.Лхагвагэрэл хагас шигшээ барилдаанд АНУ-ын Гэйбл Стивесонтой хүч үзэв. Манай бөх Стивесонтой 2018 оны залуучуудын ДАШТ-д таарч 4:7-гоор ялагдаж байсан бол гурван жилийн дараа олимпын дэвжээнд дахин таарч 0:5-аар ялагдав. Ингэснээр М.Лхагвагэрэл маргааш хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн алдарт аварга Таха Ахгуль, Кыргызстаны Айаль Лазаревийн ялсантай барилдана. …

  • 5 August

    Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд шалгарсан монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэнэ

    Япон улсын Фукуока муж, Кюүшюгийн урлагийн галерейд наймдугаар сарын 6-наас аравдугаар сар хүртэл зохион байгуулж буй Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Арт галерейд дэлгэн үзүүлэхээр боллоо. Энэ жилийн үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн холбооны гишүүн Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэнд Монгол Улсаас …

  • 5 August

    Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг Хангай нурууны өврийн Завхан арын Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см …

  • 5 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, вакцинжуулалтыг …