Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 22 July

    Чили улсын таеквондоч “Ковид-19”-ийн халдвар авсны улмаас олимпд оролцох боломжгүй боллоо

    Чили улсын таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ. Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпынн наадмыг өнжих …

  • 22 July

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын газар хөдлөлт боллоо

    Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон. Мөн өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, …

  • 22 July

    Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг дүүрэг бүрт байгуулж байна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр дээр хяналт тавин ажиллалаа. Яаралтай тусламжийн төвд 145 ор …

  • 22 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим …

  • 21 July

    Анталия-УБ чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

    Анталия-УБ чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 134 зорчигч ирснээс бөгөөд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчдыг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж УОК-ын Шуурхай …

  • 21 July

    2032 оны олимпыг зохион байгуулах хотоор Австралийн Брисбен сонгогдлоо

    Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Япон улсын Токио хотод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын …

  • 21 July

    Б.Баттүшигийг ОУОХ-ны хүндэтгэлийн медалиар шагнав

    Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны (ОУОХ) гишүүн Б.Баттүшиг Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж буй ОУОХ-ны 138 дахь чуулганд оролцож байна. Чуулганы үеэр ОУОХ-ноос Б.Баттүшигийг ОУОХ-ны шинэ гишүүний хүндэтгэлийн медалиар шагнав. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты …

  • 21 July

    Ажлын байрны дарамт үзүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

    Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус байгууллагад хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийн хүрээнд хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн тул Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж, гаргасан зөрчлийг арилгуулж ажиллаа. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга У нь …

  • 21 July

    ЭМГЭНЭЛ: Дамдинсүрэнгийн ЖИГЖИДНЯМАА /1965-2021/

    Дамдинсүрэнгийн Жигжиднямаа /1965-2021 он/ “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж төмөр замчид, харилцагчид бид бүхэнд хүнд гарз тохиолоо. Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр …

  • 21 July

    Олимпын наадмын хамгийн залуу оролцогч

    “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд хоёр хоног, анхны медалийн эзэд тодроход гурав хоног дутуу байгаа ч энэ олимпын эгэлгүй баатруудын нэр аль хэдийнээ цуурайтаад байна. Тэдний нэг бол “Токио -2020” олимпын наадмын хамгийн залуу тамирчин Хенд Заза. Ердөө 12 настай Сири улсын тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр олимпод оролцох эрхээ өнгөрөгч оны хоёрдугаар сард Йорданд болсон …

  • 21 July

    Шадар сайд С.Амарсайхан вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлж ажиллах чиглэлийг өглөө

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өнөөдөр /2021.07.21/Шадар сайд С.Амарсайхан ажиллалаа. Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг 2021 оны 06 сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд С.Амарсайхан вирусийн эсрэг эмийн нөөц, …

  • 21 July

    МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ШХАБ-ын Форумд оролцож, үг хэллээ

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь 20 жилийнхээ ойн хүрээнд Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, ШХАБ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны комисс, ШХАБ-ын Нарийн бичгийн газартай хамтран “Эмэгтэйчүүдийн Боловсрол ба Ядуурлыг Бууруулах нь” форумыг 2021 оны 7-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Форум нь Бээжин хотод зохион байгуулагдсан бөгөөд зочид, төлөөлөгчид биеэр болон цахимаар оролцлоо. Форумын зохицуулагчаар Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд …

  • 21 July

    “Токио-2020” Олимпын Софтболын тэмцээн эхэллээ

    Зуны олимпийн ХХХII наадмын спортын уралдаан тэмцээн өнөөдөр Японы цагаар өглөөний 9 цагт, олимпын албан ёсны нээлтийн ажиллагаанаас хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг, софтбол зэрэг зарим багийн спорт олимпын нээлтээс өмнө тэмцээн нь эхэлдэг) софтболын тоглолтоор Япон болон Австралийн багийн тоглолтоор эхэллээ. Ташрамд дурдахад, бейсболын нэгэн төрөл болох (том зөөлөн бөмбөгөөр тоглодог) софтбол нь 1996 оны Атлантын олимпын хөтөлбөрт (зөвхөн эмэгтэйчүүд) …

  • 21 July

    “Токио-2020”олимпын галт бамбарыг МҮОХ-нд гардуулан өглөө

    Олимпын наадамд оролцогч үндэсний олимпын хороодод Олон Улсын Олимпын Хороо, Олимпын наадмыг зохион байгуулагчийн зүгээс галт бамбарыг олгодог билээ. Үүний дагуу Токиогийн олимпын галт бамбарыг Монголын Үндэсний Олимпын Хороонд гардуулан өглөө. 57 жилийн дараа Япон улсын Токио хотноо эргэн ирж буй олимпын гал дэлхий нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирна гэдэгт итгэж буйгаа Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах …

  • 21 July

    Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна

    2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Хэрэв долдугаар сард Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулсан бол тухайн үед халдвартай байсан 3 мянга орчим сурагч, орон нутагт хөл хорионд орсон 7600 …