Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 20 July

    Токио 2020: Оргосон тамирчин Нагояд очжээ

    Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосноос хойш сураг алдарч байгаад Нагояд харагдсан талаар Японы хэвлэлүүд мэдээлэв. Японы мэдээллийн агентлаг “Киодо” Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ссекитолекотой төстэй хүн харагдсан бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд …

  • 20 July

    “Tокио-2020”:Марафон гүйлт болох Саппород хэт халж байна

    Олимпын наадмын үеэр Токио хотод хэт халах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 хэм хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ. Нийслэлээс хойш 800 км-т …

  • 20 July

    “NS” хамтлагийн шинэ уран бүтээл “Утга Үгүй” дууны клип цацагдлаа

    “The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарсан нь Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нарын бүрэлдэхүүнтэй “NS” хамтлаг юм. Нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагч Д.Болдын “B production”-нд харьяалагдаж буй “NS”охидын хамтлаг “Don don” нэртэй анхны уран бүтээлээ олны хүртээл болгосон билээ. Тэгвэл охидын хамтлаг шинээр “Утга Үгүй” хоёр дахь уран бүтээлээ өнөөдөр /2021.07.20/ танилцууллаа. payday loans are short-term loans for small …

  • 20 July

    ЭМЯ:1309 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.20/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1309 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 149,733 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 523, орон нутагт 786 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3501 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 137,602. Харамсалтай нь сүүлийн 24 …

  • 20 July

    Билл Брайсон: Бие эрхтэн эзэгнэн төрөгсөд

    –Амьдрал бол таны сонголт бус. Харин хувь заяаны тулгалт юм– Бид “Хар толгойгоо өөрөө мэднэ”, “Өөрийгөө мэднэ” хэмээн сайрхдаг боловч үнэхээр тийм байж чаддаг бил үү? “Биеэ захирч сур” гэж сургах амархан. Харин сургаал айлдагчид өөрийгөө хэр захирдаг вэ? Эсвэл эрхтэн бие маань өөрөө амьд байж, биднийг хүчээр амьдруулдаг юм биш байгаа? Таны санаанд ч орж байгаагүй иймэрхүү асуултын хариуг …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …

  • 19 July

    ​С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт …

  • 19 July

    Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

    Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 9-19-ний хооронд усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд …

  • 19 July

    НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн тав, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 18-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2021 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,038,077 баримт  хамрагдсанаас:  3 сая төгрөгийн 5 1,5 сая төгрөгийн 24 500  мянган төгрөгийн 279 100 мянган төгрөгийн 2886 30 мянган төгрөгийн  28843 баримт тохиролд …

  • 19 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо.Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс …

  • 19 July

    Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно

    Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх …

  • 19 July

    Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт хойшлогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 176 дугаар тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ. Шалгалтын тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ вэб сайтад албан …

  • 19 July

    “Токио-2020” олимпод оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байна

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ.Тэгвэл тус наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байгаа аж. Тодруулбал, Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн жолоочгүй автобус “Аutonomous” Токио-2020 олимпын наадмын тамирчдын тосгонд тамирчдыг тээвэрлэх үүргийг гүйцэтгэж байна гэж МҮОХ-ноос мэдээлэв. payday loans are short-term loans for small amounts …

  • 19 July

    НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдэд олгоно

    Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж, олгохыг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт нэг сая 23 мянга 235 иргэнд 40.6 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор улсын хэмжээнд нэг сая 166 мянга 880 …

  • 19 July

    Фото: “Токио-2020” олимпод зодоглох Монголын жүдо бөхийн тамирчид

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд ДӨРВӨН хоног үлдлээ. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана.Тэгвэл “Токио-2020”олимпод манай улсын 12 жүдоч Токиогийн дэвжээнд өрсөлдөх болзол хангажээ. “ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМПЫН XXXII НААДАМД ЗОДОГЛОХ ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ …