Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны киног бүтээжээ. Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм. Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин …
Мэдээ мэдээлэл
April, 2022
-
25 April
МУГЖ Г.Ариунбаатар Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар шалгарлаа
“Чингис Хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин болжээ. Энэ талаар тэрээр “Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. …
-
22 April
“Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогдов
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион …
-
22 April
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогдлоо
Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, удирдлагын багаа сонголоо. Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдов. Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдов. …
-
22 April
Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх …
-
22 April
Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна. Э.Дэлгэрмаа медальтай …
-
22 April
Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав
Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав. Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга …
-
22 April
ААШТ:Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” …
-
21 April
“Шувууны үүр”-ийг нээлттэй болгоно
2008 оны зуны олимп болон 2022 өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж чадсанаар Бээжин хот олимпын хот болсон. Тус хоёр олимпын нээлт болон хаалтын ёслол нь Бээжингийн үндэсний биеийн тамир спортын талбай “Шувууны үүр”-т зохион байгуулагдаж байсан. Харин тавдугаар сарын нэгнээс эхлэн Шувууны үүр олон нийтэд нээлттэй болгоно. Ийнхүү жуулчид хос олимпыг зохион байгуулсан газартай урьдын адил танилцах боломжтой болжээ.
-
21 April
Гандантэгчэнлин хийдэд 10 жилийн дараа тооллого хийж, эд зүйлсийн бүртгэлийг цахимжууллаа
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм. Энэ удаагийн …
-
21 April
Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Тэгвэл 53 кг-д …
-
21 April
Чөлөөт бөх : Э. Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээ барилдаанд Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Кыргызстаны Мээрим Жуманазаровад 2:7-гоор ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны Мадина Бакбергеноватай барилдахаар болов.
-
21 April
Сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллага, Монголын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй. Тэгвэл өчигдрөөс шилдэг 90 багийн шигшээ тэмцээн бага насны ангиллаар эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …
-
21 April
Монгол, Итали Улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр байгууллаа
Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин 4-р сарын 19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн …
-
21 April
2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.04.20) нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл