Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 21,22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.
Мэдээ мэдээлэл
March, 2022
-
21 March
Б.Болортуяа:Бие халаалтыг сайн хийвэл бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Лондон 2012” Олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг болон “Токио 2020” Олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа нар Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор” сургуулийн сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, чөлөөт бөхийн мэх, ур чадвараасаа хуваалцаж, хамтдаа дасгал сургуулилт хийн чөлөөт бөхийн спортыг сурталчиллаа. Волейбол, сагсан бөмбөгийн спортоор Архангай аймагт хичээллэж байсан …
-
21 March
“Наурыз”-ын баярт зориулсан барилдаанд М.Бадарч түрүүлэв
Казак түмний үндэсний “Наурыз” баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглосноос: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн …
-
21 March
Хотын стандартыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаан болж, Хотын стандартын талаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, ая тухтай бүтээн байгуулалтыг бий болгоход …
-
21 March
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 03 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, …
-
18 March
“DIAMOND 2” циркийн тоглолт ирэх сарын 1,2,3-ны өдрүүдэд болно
Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан шилдгийн шилдэг гайхалтай үзүүлбэрүүд багтсан “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЦИРКЧИД ЭХ ОРОНДОО-DIAMOND 2” циркийн тоглолт дөрөвдүгээр сарын 1,2,3-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус циркийн хамт олон жил бүр зорилтод бүлгийн 2000 хүүхдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ циркийн тоглолтыг үзүүлдэг бөгөөд энэ жил ч мөн адил мянга мянган хүүхдийн зүрх сэтгэлд аз жаргалын үүд хаалгыг нээж, хүсэл …
-
18 March
e-Mongolia | “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр болно
“e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд25 болон 45 насанд хүрсэн иргэний …
-
18 March
Паркийн газартай холбоотой гарсан саналаар тогтоолын төсөл боловсруулна
Нийслэлийн ИТХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлыг хэсэг хуралдлаа. Төлөөлөгч Б.Мягмараар ахлуулсан тус ажлын хэсэг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн газар олголт, хувьчлал, хувь эзэмшил болон паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсож, санал солилцов. Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд газар …
-
17 March
Номын тэмдэглэл:Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх”
“Хүний хамрын нүх хувьслын явцад доошоо харан хөгжсөн нь сансраас унаж байгаа өвчний эх үүсвэрүүдээс хамгаалах зорилготой” гэж тэрслүү үзэлт эрдэмтэн Фрэд Хойл тайлбарлаж байжээ. Хэрэв энэ үзэл ортой гэвээс өнөөгийн бидний гоо сайхныг хэмжих хэмжүүр тунчиг зөрөөтэй байх байсан биз. Бидний хамрын нүх дээшээ харсан байрлалтай байж ч болох учраас тэр. Гэвч тийм зүйл тохиолдоогүй нь яамай. XXI зуунд …
-
17 March
Олимпод оролцсон 3Х3 сагсны тамирчид сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ
МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийж, спортын арга хэмжээ зохион байгууллаа. Сурагчид шигшээ багийн …
-
17 March
Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү стандартыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгээр нэвтрүүлэх бөгөөд гэрээнд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, тус сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм. Гэрээ байгуулахын өмнө …
-
17 March
А.Бөртө-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав
“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр өглөө эхэллээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа уран нугараач А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний …
-
17 March
Холливуд-Монголын кино төсөл урагшилж байна
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – “Godsend” төслийн продакшны баг Лос Анжелес хотод Пунцагийн Цагаан (Степпе Арена)-тай уулзаж, Холливуд-Монголын хамтарсан томоохон кино төслийн Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөөлөл болон төслийг хамгийн оновчтой байдлаар хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов. Талууд ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал …
-
16 March
А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ
“Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. Финалын шатанд …
-
16 March
Монголын Залуучуудын холбоо баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалдтай тэмцэх санаачлагад Монголын Залуучуудын холбоо нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж, ард иргэд тэр дундаа залуучуудыг аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг уриалж хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл нар оролцож аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. “Архидалтгүй баяр” аяны хүрээнд төрийн болон төрийн бус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл