Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 12 August

    Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.  Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар …

  • 12 August

    Япон Улс Монгол Улсад вирусийн генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори, тоног төхөөрөмж нийлүүлнэ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй …

  • 12 August

    Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барихаар төлөвлөж байна

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн.  УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, …

  • 12 August

    Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна

    Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна. payday loans …

  • 12 August

    1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардал 1500 төгрөг байна

    Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний …

  • 12 August

    Оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна

    Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн  технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэлээ.Ургац тээвэрт …

  • 12 August

    З.Мэндсайхан:Намрын ургац хураалтад бүх нийтээрээ оролцохыг уриалж байна

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 616 мянга га-д тариалалт хийсэн. 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385.1 мянган га-д улаан буудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан. …

  • 12 August

    Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон нийтийн цахим сүлжээнд  тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд наймдугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Үүнд: – Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй …

  • 12 August

    МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй

    Энэ сарын 10, 11-нд Дорнод, Хөвсгөл аймгуудад зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй гэж Монголын үндэсний бөхийн холбооноос санамж гаргалаа. Санамж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн …

  • 11 August

    Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая төгрөг олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.11/ боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана. Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт …

  • 11 August

    Энхийг сахиулагчид Бентью суурины төв эмнэлэгт гар ариутгагч болон амны хаалт хандивлажээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн Ахлагчийн зөвлөлөөс ажиллагааны газар оронд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хариуцлагын бүсэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэн сурталчлах зорилгоор “Юнити” секторын Бентью суурины төв эмнэлэгт 100 литр гар ариутгагч, 6000 ширхэг амны …

  • 11 August

    Тахилтын 1.5 км замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.  Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн юм. 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулжээ. …

  • 11 August

    Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

    2021 оны 08 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр …

  • 11 August

    М.Эрхэмбаяр: Сибирийн ой түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийг сэдрээх, хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна

    ОХУ-д гарч буй Сибирийн ойн түймрийн утаа дахин нийслэл хотыг төдийгүй төвийн бүсийг аймгуудыг бүрхээд байна. Үүний улмаас Улаанбаатар хотын агаарын чанар муудан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Тэгвэл бид энэ талаар тодруулахаар УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч М.Эрхэмбаяртай ярилцлаа.  -Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар Сибирийн ой хээрийн түймрийн улмаас болж маш их бохирдолтой байгаа. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд …

  • 11 August

    Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын  2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг …