Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 12 May

    Г.Занданшатар:Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.12) Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний …

  • 12 May

    Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө

    Засгийн газрын ээлжит хуралдаан  /2021.05.12/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу: –      Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах –       Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн …

  • 12 May

    Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө

    Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо. Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д …

  • 12 May

    Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-ны байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-75 см давсан байна.  Маргааш буюу 13-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэнэ.  Иймд: …

  • 12 May

    Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) үйл ажиллагаа шилэн боллоо

    Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900-н СӨХ нэгджээ. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000 – 15000 төг орчим , Улаанбаатар хотод 15000 – 30000 төг орчим байдаг бол …

  • 12 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

    Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч тандаа баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж сонордуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд явж, үнэлж баршгүй гавьяа …

  • 12 May

    Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

    Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа. Хотын дарга арга хэмжээг нээж “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. …

  • 12 May

    БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар сувилагч нарт хүндэтгэл үзүүллээ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар коронавирус цар тахлын үед галын шугаманд ажиллаж буй сувилагчдыг хүлээн авч уулзаж санал сэтгэгдлийг сонслоо. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн хэлтэс албадын удирдлагууд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтарч зочлон ирсэн сувилагчдад тус бүр 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо.  Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “2020 оны 11-р сарын 11-ээс хойш өнөөдрийг хүртэл Орон нутгийн байгууллага, …

  • 12 May

    ХӨСҮТ-ийн хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо

    Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-д хувь хүнээс ирсэн 20 сая төгрөгийн мөнгөн хандиваар хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо. Тодруулбал ХӨСҮТ-өөс нийт эмч ажиллагсдынхаа орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор судалгаа явуулж 525 ажилчид хамрагдсан байна. Харин өнөөдөр сувилагчдын баярыг тохиолдуулан 10 жилээс дээш хугацаагаар тус төвд ажилласан нийт 36 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд сугалаа явуулж хоёр азтанг тодрууллаа. Азтануудын …

  • 12 May

    Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 38 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, …

  • 12 May

    Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй

    Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2021.05.12/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2019 оны дөрөвдүгээр сард би Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурорт С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан зохион байгуулалтай гүтгэж байна. Гүтгэж байгаа цаад эздийг олж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Ингээд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнээс таны хүсэлтийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн хариу ирүүлсэн. Сүүлийн …

  • 12 May

    Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна

    Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.  Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт  үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр төрийн байгууллагууд …

  • 12 May

    Б.Ууганбаяр:512 хүнд (covid-19) халдвар илэрч, 5 иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.12/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 512 хүнд коронавируст халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 46448 болсон байна. Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35733 боллоо. Шинээр илэрсэн 512 тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод, хөдөө …

  • 12 May

    Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо

    Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм. Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо. Энэ нь нэн ховор …

  • 12 May

    Дөлгөөн нуурын уулзварыг хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн есөн чиглэлд орсон өөрчлөлт

    Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Ч:4  “5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог” Ч:5 “Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад” Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам  – Их …